ЭМЯ: Монгол Улсад коронавирусийн тав дахь тохиолдол бүртгэгдлээ | News.MN

ЭМЯ: Монгол Улсад коронавирусийн тав дахь тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ: Монгол Улсад коронавирусийн тав дахь тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ: Монгол Улсад коронавирусийн тав дахь тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Тодруулбал, гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрчээ. Энэ нь Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тав дахь тохиолдол болж байгаа юм. Тухайн иргэн Итали Улсаас ирсэн бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа аж.

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Гадаадаас ирж байгаа шинж тэмдэгтэй иргэдээс гадна Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Итали, Иран, БНСУ-ын Бусан, Тэгү хотуудаас ирж байгаа хүмүүсийг шинж тэмдэггүй ч гэсэн ХӨСҮТ-д тусгаарлан онош тогтоох ажиллагааг явуулж байгаа нь зөв гэдэг нь харагдаж байна" хэмээн  онцоллоо.

ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Онош батлагдсан таван хүнийг ДЭМБ-аас баталсан заавар зөвлөгөөний дагуу эмчилж байгаа. Эдгээр хүмүүсийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд эмчилгээ тасалдсан зүйл байхгүй. Иргэдийг бухимдахгүй, айж сандрахгүй ЭМЯ-аас өгсөн заавар зөвлөгөө буюу маскаа зүүх, гараа сайтар угаах зэрэг зөвлөмжийг маш сайн хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг дахин зөвлөж байна.

Өвчний шинж тэмдэг буюу халуурах, хуурай ханиалгах, бие сульдах зэрэг шинж тэмдэг илэрвэл 80086829 дугаарт хандах болон дүүргийн эмнэлэгт хандаж эхлээд зөвлөгөө авах хэрэгтэй. Коронавирусийн халдвар авсан гэдэг нь тогтоогдсон хүмүүст бид хүнлэг энэрэнгүй хандах ёстой” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
101
ХарамсалтайХарамсалтай
30
БурууБуруу
13
ГайхмаарГайхмаар
12
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж