ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Гадаадаас ирж байгаа шинж тэмдэгтэй иргэдээс гадна Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Итали, Иран, БНСУ-ын Бусан, Тэгү хотуудаас ирж байгаа хүмүүсийг шинж тэмдэггүй ч гэсэн ХӨСҮТ-д тусгаарлан онош тогтоох ажиллагааг явуулж байгаа нь зөв гэдэг нь харагдаж байна" хэмээн онцоллоо.
ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Онош батлагдсан таван хүнийг ДЭМБ-аас баталсан заавар зөвлөгөөний дагуу эмчилж байгаа. Эдгээр хүмүүсийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд эмчилгээ тасалдсан зүйл байхгүй. Иргэдийг бухимдахгүй, айж сандрахгүй ЭМЯ-аас өгсөн заавар зөвлөгөө буюу маскаа зүүх, гараа сайтар угаах зэрэг зөвлөмжийг маш сайн хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг дахин зөвлөж байна.
Өвчний шинж тэмдэг буюу халуурах, хуурай ханиалгах, бие сульдах зэрэг шинж тэмдэг илэрвэл 80086829 дугаарт хандах болон дүүргийн эмнэлэгт хандаж эхлээд зөвлөгөө авах хэрэгтэй. Коронавирусийн халдвар авсан гэдэг нь тогтоогдсон хүмүүст бид хүнлэг энэрэнгүй хандах ёстой” гэв.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ