УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.
-Төр засгийн зүгээс хүн амын эрүүл мэндэд анхаарч, коронавирусийг тархаахгүй байхын эсрэг хязгаарлал, хорио тогтоож байгаа нь сайшаалтай ч эдийн засгаа эрсдэлээс хамгаалах, ААН, иргэдэд чиглэсэн эдийн засгийн бодлогыг авч хэрэгжүүлэхгүй байна гэж зарим эдийн засагч хэлж буй. Таны байр суурь ямар байна вэ?
-Нэгдүгээр сарын 31-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр коронавирусээс урьдчилан сэргийлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг сонссон. Тухайн үед би эдийн засгийн нөхцөл байдал ирэх дөрөв, тавдугаар сард илүү хүндрэх нь байна шүү гэж хэлж байсан. Дараа нь буюу хоёрдугаар сард Монголын банкны холбоо, Монголбанк, Сангийн яам, ҮАБЗ-д тус тус санал хүргүүлсэн. Саналд тусгасан гол асуудал бол коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж, хүн амын эрүүл мэнд, эдийн засагт ноцтой аюул, бэрхшээл үүсэх талтай. Тиймээс цалингийн болон ипотекийн бусад зээлтэй иргэд давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж ажил хөдөлмөр, бизнесээ явуулах бололцоогүй. Иймд банкны зээлийн төлөлтийг хорио цээрийн үед бүрэн царцаах талаар хүссэн.
Тухайн үед коронавирусийн халдварын тархалтыг пандемик буюу цар тахал гэж зарлаагүй байсан. Өнөөдөр тархалт улам нэмэгдэж цар тахалд хүрлээ. Коронавирус эдийн засгийн ноцтой хямрал болж байгаа учраас дэлхийн улс орнууд эдийн засгаа сэргээх бодлогыг барьж байна. Эдийн засгаа хөгжүүлэх тухай асуудал хоёр дахь концепц болж хувирсан. Монгол Улсын эдийн засаг 80-90 хувь нь гадаадаас хамааралтай, зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортолдог. Энэ утгаараа манай улсын эдийн засагт савлагаа үүсэх хандлагатай байна. Тиймээс эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах талаар ойрын үед УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо яаралтай хуралдах ёстой. Мөн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлага зүй ёсоор тулгарсан.
-Тухайлбал ямар хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай вэ?
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий. Уг хуулийн өөрчлөлтөөр ААН-үүдийн нэг эсвэл хоёр улирлын татварыг тэглэх. Үүнд бүх ААН хамрагдахгүй, ресторан, үсчин зэрэг аж ахуй эрхэлдэг хүмүүсийн 3-6 сарын татварыг тэглэхэд хамгийн багадаа 23 хувь, цаашлаад НӨАТ-тай нийлээд 40 хувийн татвараас чөлөөлөгдөнө.
Мөн иргэдэд цахилгаан, дулааны төлбөрт нь хөнгөлөлт үзүүлмээр байна. Нарантуул, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төвүүдийн түрээсийн зардал болоод банкны зээлийг чөлөөлөх хэрэгтэй. Би эдийн засгийн мэргэжилтэн биш ч гэлээ уншиж мэдэж судалж байсан хүний хувьд хэлэхэд, хамтарсан эдийн засгийн бодлого гаргахгүй бол бид оройтлоо.
-Нөхцөл байдал урт хугацаанд үргэлжилбэл ажилгүйдлийн түвшин нэмэгдэнэ. Хэрвээ ажилгүйдэл ихэсвэл хэрэглээний зээлийн төлөлтөө төлж чадахгүйд хүрэхийг үгүйсгэхгүй. Банкны зээлийн төлөлтийг царцаах тухай таны саналд ямар хариу өгсөн бэ?
-ҮАБЗ хоёр хоногийн өмнө хуралдсан сураг байна. Надад хариу өгөх гэхээсээ илүүтэй зөв шийдлийг гаргах нь чухал. Эрт арга хэмжээ авсан бол алдагдал бага л хүлээх байсан. Одоо бол алдагдал улам нэмэгдэх хандлагатай байна. Үндсэндээ банктай холбоотой хоёр ч шийдвэрийг Монголбанкнаас гаргасан. Мөнгөний бодлогын хүү 11 хувь байсныг нэг функтээр буулгаж, 10 хувь болгосон. Мөн арилжааны банкууд заавал байлгах нөөцийг 10,5 хувь байсныг хоёр функтээр буулгасан.
Бодлогын хүү буурснаар зээлийн хүүг бууруулах боломжтой гэсэн үг. Мөн банкуудын нөөцийг буулгаснаар иргэдийн зээл төлөлтийг хойшлуулж болно. Гуравдугаарт, банкууд жилд олдог ашгаас энэ жилдээ адилхан авах гээд байх хэрэггүй шүү дээ. Орон сууцны найман хувийн зээлийг хойшлуулах мөн боломжтой. Энэ ажил гурван талын хэлэлцээрээр буюу МИК, Монгол банк, арилжааны банкууд хамтраад шийдвэр гаргах асуудал. Гэтэл энэ бүхнийг хийхгүй байгаад гайхаж байна. Зээл төлөлтийг царцаах асуудал нь нийтдээ 3 сая иргэний 1.2 сая зээлтэй хүнд хамаарагдана.
-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хүрээнд Засгийн газраас хэд хэдэн тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын ээлжит бус чуулганыг хэзээ зарлан хуралдуулах бол?
-Өнөөдөр МАН-ынханд сонгуульд дахин ялах нь чухал болохоос биш эдийн засгийн хямрал чухал биш байна. Хэрэв чухал байсан бол ээлжит бус чуулганыг шуурхай зарлах байсан. Ээлжит бус чуулганыг зарлахгүй байгаагийн цаад шалтгаан нь нөхдүүд сонгуульдаа бэлтгээд завгүй явна. Эрдэнэтэд гэхэд хэд хэдээрээ амьдарч айлын хаалга тогшоод л явж байна шүү дээ.
"ШОРОНД ОРОХ УУ, ҮГҮЙ ЮУ ГЭДГИЙГ ШИЙДЭХ СОНГУУЛЬ БОЛНО"
-Сонгуулийн тухай хуульд “Онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулж болно” гэсэн заалттай. Хэрэв УИХ-ын сонгууль хойшлогдвол аль улс төрийн хүчинд ашигтай байх вэ?
-МАН-ынхан сонгуулийг хойшлуулахгүй. Хойшлогдвол Ерөнхий сайд У.Хүрэлсүх баларна шүү дээ. Хэнтийн нөхөн сонгуулийг хойшлуулчихсан хүн. Одоо дахин УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулна гэж юу байх вэ дээ.
Нэг ёсны сонгуулийг хойшлуулах нь МАН-ынхад өөрсдөд нь аймшигтай. “Хойшиллоо” гэдэг үг ч тэдэнд таалагдахгүй.
Хоёрдугаарт, ирэх тавдугаар сараас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд нь Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүнээ өөрөө томилно. Нэг ёсны Ерөнхий сайд Ерөнхийлөгчөөс илүү эрх мэдэлтэй болох учраас жижигхэн ч гэсэн алдаа гаргаж болохгүйг тэд сайн мэдэж байгаа.
Гуравдугаарт, 2020 оны УИХ-ын сонгууль бол аль нам нь ялах вэ гэдэг сонгууль биш. Шулуухан хэлэхэд, шоронд орох уу, үгүй юу гэдгийг шийдэх сонгууль болно. Өөрөөр хэлбэл, цус асгаруулсан буюу ялагдвал үхнэ гэдэг сонгууль болчихоод байна.
МАН-ын 63 гишүүнээс хамгийн багадаа 30 нь шоронд ороход бэлэн болсон. АТГ-т тэдний бүх хавтаст хэрэг нь боогдсон. ЖДҮХС-гийн зээлийг УИХ-ын гишүүн авсан нь асуудлын гол нь биш. Харин тус сангийн мөнгийг авлигал авах замаар, мөнгө угаах замаар эсвэл хуурамч бичиг баримт үйлдэх замаар авсан нь хүндрүүлэх асуудал мөн. Жилийн гурван хувийн хүүтэй зээл аваад түүнийгээ 30 хувийн хүүтэй зээл олгож болохгүй биз дээ. Найман УИХ-ын гишүүн байгаа. АТГ тэдний нэрийг нь хэлэхгүй байгаад миний дургүй хүрч байна. Ерөнхийлөгч мөн нэрсийг нь зарлахгүй байгаад уур хүрч байна.
–Та энэ тухай яриад багагүй хугацаа өнгөрч байна. Хэрэв үнэн бол тэдний нэрсийг нь зарлахгүй юм уу?
-Хуульч хүн нотолгоо, баримтгүй зүйл ярьдаггүй юм. Хуулийн байгууллага нь зарлахгүй байхад би хувь хүний тухай ярихгүй. Сонгуулийн тухай хуульд Бусдын нэр төрийг гутаасан, доромжилсон эсвэл гүтгэсэн тохиолдолд сонгуульд оролцуулахгүй гэсэн хуультай. Хэрэв би нэрсийг нь зарлачихвал шүүхийн шийдвэр нь гараагүй байхад олон нийтэд зарлалаа гээд намайг сонгуульд оруулахгүй байх магадлалтай.
-Та ирэх сонгуульд МАХН-аас нэр дэвших үү?
-Уг нь МАХН-аас нэр дэвшмээр байна. Харамсалтай нь, МАХН-ыг одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр хоёр хувьчлаад авчихсан. Би болон МАХН-ын гишүүд нь ялагдчихаад байна. Монголд өнөөдөр ардчилал алга. Одоо надад нэг сонголт бий.
-Ямар?
-МАХН даргагүй нам. Учир нь, Улсын дээд шүүхээс МАХН-ыг даргагүй гэдгийг тогтоочихсон. Тийм болохоор гишүүд маань санал тавибал би намын Их хурлаа хийж маргаанаа Дээд шүүхээр шийдүүлэх хооронд УИХ-ын сонгуульд МАХН орохгүй байх магадлалтай. Би нэр дэвшихгүй байх нь асуудлын гол биш. Гэхдээ МАХН-ын асуудлыг мэддэг эсвэл мэддэггүй хүмүүс гэж бий. Мэддэггүй хүмүүсийн зүгээс МАХН-аас нэр дэвшчих юмсан гэсэн намын эгэл жирийн гишүүдэд ганц гэмт хэрэгтнээс болж би саад хийж болохгүй. Хоёрдугаарт, намайг намаасаа 11 удаа хөөсөн хүмүүс нэр дэвшүүлэхгүй нь ойлгомжтой.
-Тэгвэл та бие дааж нэр дэвших үү?
-Нөхцөл байдлыг харж л байя. Ухамсарлаад намын гишүүнээ гэж ухаарч ойлгоод "Намайг нэр дэвш" гэвэл би МАХН-аас нэр дэвшинэ. Хэрэв үгүй гэвэл надад санал тавьсан намаас сонгуульд оролцоно.
-Одоогоор улс төрийн намуудаас танд санал ирж байна уу?
-Социал демократ нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Үнэн ба Зөв нам санал тавьсан. Би “Үгүй” гэдэг хариултаа ихэнхэд нь хэлчихсэн. Яагаад гэвэл сонгуульд оролцох нь багийн ажил. Би үндсэндээ найман жил бие даагч гишүүн байлаа. Миний яриад байгаа бодлого, мөрийн хөтөлбөрийг дэмжих, цаашлаад эрх баригч нам болчих боломжтой намтай би хамтарна.
-Магадгүй АН-д уу?
-Би 1994-2011 он хүртэл АН-ын гишүүн байсан. МАН 100 жилийн ойгоосоо өмнө хоёр хуваагдсан. Эв нэгдлээ бодоод 100 жилийн ойн дээрээ нэгдэхийг үгүйсгэхгүй. АН-ын хувьд 2020 оны сонгуульд нэр дэвшигчээс 100 сая төгрөг авах юм билээ. Би 100 сая төгрөггүй хүн.
Хэрэв АН намайг 100 сая төгрөгөө төлж сонгуульд оролцуулна гэвэл би төлж чадахгүй. 100 сая төгрөггүй хүн үнэнээ л хэлсэн дээр байх. Би хулгайч хүн биш, бусдаас хандив авлаа ч гэсэн хуульд заасан хэмжээгээр нь авах ёстой.
-Сүүлийн үед Тавантолгойн 30 хувийг зарах гэж байна гэсэн зүйлийг зарим улстөрч ярих болсон. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Би 2015 онд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга байхдаа 2.3 сая иргэнд 1072 хувьцааг бүртгэлжүүлэх ажлыг хийсэн. Хоёрдугаарт, тухайн үед “Энержи Ресурс” компани "Эрдэнэс Тавантолгой"-г авна гэдэг асуудал яригдаж байхад миний хэлж байсан байр суурь бол 10 хувиа асуугаагүй байж 90 хувийг нь шийдэж болохгүй УИХ-аар оруулах ёстой гэж хэлж байсан. Мөн М.Энхболд, Л.Цог дарга нар эсэргүүцэж, Байнгын хорооноос УИХ-аар оруулахгүйгээр Тавантолгойн асуудлыг шийдэж болохгүй гэж үзсэн. Өнөөдрийн тухайд “Эрдэнэс Тавантолгой” IPO гаргана гэж ярьж байгаа. Одоо бол цаг нь биш. Өвчин зовлонд баригдсан хүн эд зүйлсээ цаашлаад орон гэрээ зардаг. Гэтэл бидэнд тэвдэх хугацаа алга. Эхлээд эдийн засаг сэргэж, коронавирусийн халдвар намжиж, улс орон тайван амгалан болог, хөрөнгийн бирж дээр хувьцааны үнэ өсөг. Тэр үед IPO гаргах тухай яръя.
Гуравдугаарт, “Эрдэнэс Тавантолгой”-д IPO гаргах талаар УИХ-д оруулж ирэх үед эдийн засаг сайн байсан. 5.5 тэрбум ам.долларыг хөрөнгийн биржээс босгох нь зөв гэж үзээд УИХ дээр дэмжсэн. Гэтэл одоо коронавирусийн халдвар дэлхийн эдийн засагт нөлөөлж хөрөнгийн зах зээл уначихлаа. Ийм үед зарах юм бол 1 тэрбум доллар ч хүрэхгүй. Хэн авах уу гэхээр сул мөнгөтэй хүмүүс буюу манай оффшорчид худалдаж авна гэсэн үг.
Энэ утгаараа З.Энхболдын эсэргүүцлийг 100 хувь би дэмжинэ. Эдийн засаг муудаж, хөрөнгийн зах зээл унаж, юм үнэгүйдсэн цагт орон гэрээ зарж байгаа мэт нүүрсний ганц хөрөнгөө зарж болохгүй гэсэн хатуу байр суурьтай байна.
Зочин 2020-03-18 59.153.113.76
Нээрээ их хун муутай хун шуу
Баасанхүүд 2020-03-18 66.181.182.180
Шоудахаа болчих Баасанхүү
Зочин 2020-03-18 202.55.188.86
Уг нь тийм. Жэнког шоронгийн нааран дээрээс чирж гаргаж ирээд ерѳнхийлѳгч болгочихсон ард түмэн шүү дээ чааваас. Уг нь ѳмнѳ нь эхлээд сонгогдоод дараа нь шорон явдаг байсан юм. Гэтэл Жэнко энэ дарааллыг эвдсэн. Манай ард түмэн мундаг. Яалт ч үгүй гаж донтныг сонгоод явуулчихлаг. Манай Хэнтийнхэн байна. Сонголтуудыг нь хараад байгаарай. Арвин, Бат-Эрдэнэ, Бандааш гээд л. Одоо ждүчин ес, шоучин Оюун-Эрдэнэ 2 эрчээрээ гарна. Мѳрийцье. Хүрэлсүх засаглаж байгаа нь энэ гээд хэдэн нѳхрийг дэлгэцийн ѳмн
Зочин 2020-03-18 202.55.188.86
ѳ дараалан шааж унагаал маргааш нь шууд гарна. Оюун-Эрдэнэ Батхүүгийн ѳрийг би ѳѳрѳѳсѳѳ тѳллѳѳ гэдэг ч юмуу нэг уянгын шоу найруулж гаргаал маргааш нь чигээрээ. Хэнтийнхэн гэж хялбархан, адгуусан тѳрлѳѳсѳѳ гараагүй хэдэн цагаач буриадууд наарагдахдаа ч амархан даа зайлуул. Увсынхан сэлгэх юмгүй нѳгѳѳх л бахь байдаг Нямка, Чойжоогоо л тууна. Хэдэн дуучдаа л гаргадаггүй юм бол ѳѳр барих юмгүй Улаангом-о гарууд.
hentiinh 2020-03-18 59.153.114.153
ter hoer shuud garna
Зочин 2020-03-18 202.179.27.123
Танайх Элбэгдоржийн доорх комментыг нээлттэй болгооч. Ядаж баасны зураг дарах боломж олго.
Kkk 2020-03-18 66.181.161.109
Kkk
Зочин 2020-03-18 66.181.161.16
Баасанхүү ер нь зөв юм ярьдаг хүн шүү. Ярилцлагыг нь гүйцэд уншаагүй байж элдэв тэнэг юм бичиж байгаа амьтад мөн ч хөөрхий еэ
зочин 2020-03-18 202.55.188.92
Баасанхүүгийн зөв. МАНАНд яасанч дуртай ард түмэн бэ. Үйлийн үр юм даа
k 2020-03-18 192.82.71.92
jinhene shar hadnii emchid yaraltai uzuuleh tednii hynaltiin hun shig haragdaj bn,bi doromjloh geegui zugeer l tiim durtei haragdaj bn
Зочин 2020-03-18 202.179.31.92
Н.Энхбаярыг бараадсаны хүчинд л УИХ-д орж ирсэнийг чинь хэн бүхэн мэднэ. Гэтэл одоо эвэрээ овоо ургачихлаа гэж бодоод эхийгээ мөргөөд байгааг инь хар даа. Жудаггүй, хүний мөс чанаргүй Хурцын хуухнаг болсон эр шүү юм байна дөө.Одоо чамайг хэн ч сонгохгүй. Бас их горьддог эр байх нь ээ.
Зочин 2020-03-18 192.82.69.51
ЭНХБАЯР даргыгаа сонгуульд оруулахгүй хуулийг нь батлуулаад авчихсан догь эр шүү бодвол нэр хүнд нь их өсөж байгаа байхаа
Зочин 2020-03-18 182.160.39.141
Шудрага хүн болж туйлшарсан сайн хүн болж жүжгэлсэн үнэн нүүрээ халхалсан юм бүхнийг харлуулсан үнэндээ улс орныг урагшлуулахад юу ч хийж чадахгүй сонгуулиар хүмүүсийн санал татах зорилгоор хуурамч дүр эсгэгчдийн нэг ёстой сонгож бөлөхгүй хүмүүсийн нэг бол энэ Баасанхүү гэж боддог Ийм хүмүүсээс л ёстой болгоомжилж өнгөрсөн 30 жилд улс орноо сэргээх ургашлуулахад бага ч гэсэн юм хийсэн гайгүйшиг шудрага хүмүүсээ дэмжмээр байна даа
Зочин 2020-03-18 202.131.227.30
Их Хуралд байж төрийн хууль батлалцах байх ёстой шударга залуу хэлэх зүйлээ айлгүй хэлчихдэг шударга
Ийм л хүмүүс хэрэгтэй байна ам ажил хоёр нь зөрдөггүй
даш 2020-03-18 66.181.191.194
ямарч байсан"шудрага-5" аас дээр хүн.
Зочин 2020-03-18 66.181.176.138
А.Сүхбат гээд нэг дэбил юм харагдахаа байжээ. Муу малын хулгайч
Зочин 2020-03-18 183.177.97.14
МАН-аас хэн ч дэвшсэн сонгохгүй. Тэгвэл тэд шорондоо сууна.
Зочин 2020-03-18 66.181.188.78
Тэгж ч хэт туйлшираад ч хэрэггүй байхаа Туйлширал гэдэг сүйрүүлэхийн эхлэл ,
Зочин 2020-03-18 103.229.122.226
Шудрага хүн болж туйлшарсан сайн хүн болж жүжгэлсэн үнэн нүүрээ халхалсан юм бүхнийг харлуулсан үнэндээ улс орныг урагшлуулахад юу ч хийж чадахгүй сонгуулиар хүмүүсийн санал татах зорилгоор хуурамч дүр эсгэгчдийн нэг ёстой сонгож бөлөхгүй хүмүүсийн нэг бол энэ Баасанхүү гэж боддог Ийм хүмүүсээс л ёстой болгоомжилж өнгөрсөн 30 жилд улс орноо сэргээх ургашлуулахад бага ч гэсэн юм хийсэн гайгүйшиг шудрага хүмүүсээ дэмжмээр байна даа Иймэрхүү хүмүүс манайд дэндүү олон болжээ
Зочин 2020-03-18 117.111.28.171
Unen shu MAH-iin suga-uudiig bugdiign achuul !
ZOCHIN 2020-03-18 66.181.178.91
za ene medreliig dakhij songoj bolokhgui dee
зочин 2020-03-18 66.181.190.123
Өөрийн гэсэн үзэл бодолгүй гар уу. АН аас дэвшиж онигоо болов доо
Зочин 2020-03-18 202.126.89.137
Хүрэлсүх нь содбаатар жэнхбаяраа хамгаалсаар худлаа сүр сүр юм ярьсаар сонгуульд орж ялна.ийм арчаагүй улс.Өөрсдийн ББСБ аараа мөнгө хүүлсэн нь тодорхой.Амарбаясгалан нь 2 компанидаа бас авсан.Дамбаочир Тэрбишдагва ЛЭнхамгалан бол тойрогын бизнес эрхлэгчдээ авч өгсөн.Бүгдийг ЖДҮ гэж солиороод зориуд хэрэг үүсэхгүй ундармаа Дамбаочироор шоудаад хэргийг жонхуу болгосон.
Иргэн 2020-03-18 49.0.213.230
Энэ үг нь улс төрчийнх биш /их хуалд олон жил суугаад эрэмбээ мэдэхгүй байх гэж дээ, засрашгүй савсаг/ хоосон толгойт шоучингийнх байна аа, ха ха
Эрсдэлтэй нислэг 2020-03-18 66.181.177.57
Халдвартай халдваргүй хүмүүсийг хооронд нь хольж ингэх хэрэг байгаа юмуу. Ирэх гэсэн биш өвчин авна гэдгээ иргэд мэдсэн байгаа даа. Одоо дэлхий нийтэд халдвар огцом өсөж байна. Хяналтаас гарах дээрээ ирчихээд байхад нааш цааш явах зорчих бол маш их эрсдэл болчихлоо . Виз бол асуудал биш . Улс орнууд ойлгож хүлээж авна харин түр зорчсон иргэдийн хувьд мөнгө л асуудал болж буй байх даа
Зочин 2020-03-18 66.181.188.78
Өөрсдийнхөө хүнийг эмчилж хүч хүэхгүй нь гэж байгаа гадныхан хүний хүнд хүндэтгэлтэй хандах уу
Demjij bn 2020-03-18 192.82.70.81
Hurelsuh-tei ni hamt shorond hiitsgeey ard tumen min. Muusain buzar luivarchid 4 jil Yu ch hiisengui !!!!
Amar 2020-03-18 182.160.39.141
Хурцын хуцдаг нохой УИХ-аас зайлаасай.
Зочин 2020-03-18 66.181.186.204
Vнэний дуу хоолой болж явдаг гишvvн. Дэмждэг шvv
Зочин 2020-03-18 202.126.89.115
Xaxa MAN-d orood devshih goridlogo teej yawaa chutgur bn
Zochin 2020-03-18 202.21.105.186
Энэ Улсын их хуралд суухдаа Хурцийг өмгөөлж явсанаас өөр юу хийсэн болоод цор цор гээд бгаа юм бол
Зочин 2020-03-18 182.160.2.124
Uneng ni heleheer urwulzsun muu luiwarchin awilgachid Baasanhuu bol uneng ni shuud l heldeg
Зочин 2020-03-18 103.242.44.80
Баасанхүү үнэн юм ярьж байна ял-яа ЖДҮ-гийн асуудал бол улс төрийн гэмт хэрэгшүү дээ.Үүнийгээ ойлгох толгойтой хүн болгон ойлгойсой хэмээн хүсье?
Зочин 2020-03-18 66.181.186.122
УИХ д БАЙГАА НЭГ ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ХОЁР БОЛОРЦОМЫН ЭЗЭН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ГУРВАНЧ АВРАГА ГЭСЭН ХҮМҮҮСТЭЙ ХАРЬЦУУЛШГҮЙ ХҮН ДЭЭ ЯМАР Ч БАЙСАН .
Hurtsiin manaich nohoi 2020-03-18 45.41.132.43
Hurtsiin uudiig yas goridoson nohoi shig sahiad suuj baidag bolson bna lee.
ЗОЧИН 2020-03-18 202.55.191.194
БААСАНХҮҮ УГ НЬ ЗӨВ ЮМ ЯРИАД БАЙДАГ БОЛОХООР НЬ ИТГЭДЭГ БАЙЛАА. ХАРИН ӨӨРИЙН ДЭВШСЭН НАМАА МУУ ХЭЛЭЭД БАЙДАГ Л СОНИН. МАХН ЫГ НЭГ ХҮНИЙ Л НАМ ГЭДЭГ ЯГ ҮНЭНДЭЭ НАМД Ч ТЭР, ТӨРД Ч ТЭР ЛИДЕР БАЙЖ ХӨГЖИНӨ ГЭЖ БОДДОГ. ӨНӨӨДӨР ӨӨРИЙНХӨН РҮҮГЭЭ НУЛИМЖ БАЙГАА ХҮН МАРГААШ ХЭНИЙГ Ч НУЛИМАХ ЮМ БАЙНА ГЭЖ БОДЛОО. МОНГОЛ ИДСЭН ТОГОО РУУГАА НУЛИМДАГГҮЙ Л ЮМ.
ХУУЛЬЧ 2020-03-18 192.82.64.190
ТЭР ХҮНД ТАЛАГДАХГҮЙ ЗҮЙЛ БАЙГААД ТЭР ,,,,,,,,МАХН-нд БАЙСАН ӨНӨӨГИЙН ЗАРИМ УЛСЫН ИХ ХУРЛН ГИШҮҮД НАМАА ОРХИОД МАН-нд ЯАГААД ИРСЭН ЮМ БОЛ ,,,БОДОХ УЧИРТАЙ БОЛООД ТЭР БАЙХ ДАА ,,,,,,,,,,,
Буриад 2020-03-18 66.181.161.83
бааснхүү орон гаранч гэсэн зөв ярина дэвшээд хэрггүй биз дээ МАН хуучнаас салж шудрга шинэ бол.хүчин гаргасн нь дээр сонгулийн үеэр намд хүн элсүүл гэж мөнгө өгч гишүүдээ дарамтлж болохгүй шүү
Зочин 2020-03-18 59.153.115.41
Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэдэг шиг Энхбаяр уруу дайрахд байхаар дургүй хүрээд байдаг юм
Зочин 2020-03-18 107.77.173.30
Б а а с хөвж….алт живдэг хорвоо гэж…..
Зочин 2020-03-18 66.181.176.138
Говно не тонет гэж. Өмхий уур савсуулаад л хөвж өгнө дөө.
Зочин 2020-03-18 66.181.178.168
ЖДV чид одоо яанаа энэ vнэн бол…
иргэн 2020-03-18 202.126.89.190
Сэтгэцийн ѳвчтэй, дээр нь урваач шарваач. Энэ хүнд олигтой гэх нэг ч чанар байхгүй.
Зочин 2020-03-18 182.160.1.155
Сэтгэцийн өвчтэй мөртлөө зөв зүйл ярьж байна. Тэгэхээр бусад нь юу болох вэ?
eh oron mini eej 2020-03-18 202.55.188.91
ард иргэдээ маскаа тогтмол зүүж гараа тогтмол угааж дараан санитолоор ариутгаж хэвшээрээ
Зочин 2020-03-18 64.119.17.235
Энэ дурак УИХ-ын гишүүний "амтанд" орчихож Эрүүл өвчтэй нь ялгагдахгүй энэ хүнийг сонгонгүй л дээ ,хэрэв сонгодог тэр сонгогчид яг энэ Баасанхүү шигээ дебилүүд байж таарна
Зочин 2020-03-18 202.55.188.91
Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH
зочин 2020-03-18 59.153.113.32
Энэ удаагийн сонгуульд МАН төрийн шударга мэргэжлийн албан хаагчдаа дэмжээд гаргаж ирээд нэр дэвшүүлээд явбал ялалт бол хол тасархай ирнэ. Түүнээс нөгөө хэдэн өөрийгөө болон гэр бүл найз цүнх баригчдаадэмждэг идэж уух нь ханахаа байсан олигархиуд, улиг домог болсон хөгшчүүд урлаг спортын попууд гээд ямар ч хэрэггүй амитөсбайвал нам унанана даа Ерөнхий сайд хэдэн гайгүй хүн цоо шинээр олж ирсэн нь дээр дээ бусад бүлэглэл энэ тэрийг огт тоох хэрэггүй өөрөө бүх асуудлаа гартаа авах ёстой
Зочин 2020-03-18 66.181.188.78
Санал нэг байна Үг хэл, үйл хэрэгээрээ олонд танигдаагүй намуудад итгэх итгэл тиймхэн л байна МАН цоо шинэ цоглог хэдэн эрхмийг олоод дэвшүүлээрэй,
Зочин 2020-03-18 66.181.188.78
иний санал нэг байна
Зочин 2020-03-18 182.160.0.64
Нээрээ, эхний үед Баасанхүүд хүмүүс их дургүй байсан. Одоо өөр болжээ. Баасанхүү шиг улс төрч УИХ -д заавал байх ёстой. Харин тэр бөхчүүд дуучин бол ёстой хэрэггүй.
Hudalchuud 2020-03-18 103.57.92.240
Ireh songuuliaar urd ni odoo 76d bgaa humuusiig bitgii songo edgeer humuus yu ch hiigeegui. Songuuliaar yuch gj saihan amlasan dahiad yuch hiihgui uursduul hulgailna. Songolt tanii gart Mongol hun ta hersuu bj songoltoo hiine uu
Зочин 2020-03-18 192.82.68.115
МАХН-ын дарга болох санаатай хүн юм байна. Үгүй бол АН-аас нэр дэвших бодолтой бололтой. Туйлбаргүй, эрх мэдэл албан тушаал хөөцөлдсөн хүн ажээ
zochin 2020-03-18 66.181.187.227
ene mal kheden sar duuguy bayj chadakhguy yu , lalaer
bat 2020-03-18 192.82.65.182
мэдэхгүй юмаа мэддэг юм шиг л ярина,хогийн амьтан.энхбаяр хулгайч хаанаас ийм н**ш олж ирдэг байнаа.
Зочин 2020-03-18 103.111.68.3
Өвчтэй ч гэсэн үнэнийг ухаад Зариг мн шиг шуурхай ажиллаад бга м даа
Мйн 2020-03-18 103.9.90.130
Бас үнэн л хэлсэн байна,
Иргэн 2020-03-18 66.181.181.25
2020 оны сонгууль ЖЛҮчид ялах уу??ард түмэн ялах уу??гэдгийг шийдэх сонгууль болно гэж ойлголлоо Энэ утгаараа Баасанхүүгийн зөв дэмжиж байна
Зочин 2020-03-18 202.131.244.210
Зөв ярьжээ. Анх өвчтэй балай юм шиг харагдаад байдаг байсан, сүүлийн үед ер нь л асуудлын голыг олоод хэлчихдэг, шударга улс төрч санагдах болсон.
zochin 2020-03-18 202.70.44.46
Улс орон, ард түмнээсээ урвасан, хулгай хийсэн, хуурсан удам судар муутай хүмүүсээсээ салах хэрэгтэй, Одоо дахиж ийм улсууд төрд орохгүй шүү
Зочин 2020-03-18 202.179.25.40
УИХ яаралтай хуралдаж эдийн засгийг дэмжих хөтөлбөрөө боловсруулж батлах ёстой. УИХ-ын гишүүд короно тусгах тухай ярьж тэнэгтэхээ боль.
Зочин 2020-03-18 202.126.88.58
Мундаг залуу. Энэ залуугийн үгэнд ороод эдийн засгийн өөрчлөлт хийх ёстой байсан
Зочин 2020-03-18 203.91.115.55
өвчний хажуугаар ийм улс төр ярьсан юмнууд ядаргаатай юмаа
Зочин 2020-03-18 202.126.88.187
Shal hereggui har hel am,bidend ajil hiideg amidral ahuid tus nemer bolhoor hun heregtei bna
Зочин 2020-03-18 182.160.1.155
Гэхдээ зөв зүйл ярьсан байна.
Зочин 2020-03-18 66.181.188.78
Авч ч болохгүй хаяж ч болохгүй юм ярьсаар байгаад өөрийгөө хаш ч үгүй болгочхсон доо тэхээс Жавхлан Наранхүү Сүх бат Бмлэгт нараас арай дээрээ Аль нэг намыг түууштай түших хэрэгтэй байхаа дүү хүү Амжилт. ,