Парисын халдлагын товчоон | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Парисын халдлагын товчоон

Хуучирсан мэдээ: 2015.11.14-нд нийтлэгдсэн

-Театрт барьцаалагдсан хүмүүсийг чөлөөлөв-

 

Эх сурвалж: CHRISTIAN HARTMANN/Reuters

 

Баасан гаригийн орой /2015.11.13/ Парист болсон цуврал халдлагаар 150 гаруй хүн алагдаж, 200 гаруй хүн шархаджээ. Өнгөрсөн шөнийн турш дэлхийн улс орнууд дахь Францын Элчин сайдын яамны өмнө иргэд зул асааж, цэцэг өргөн, эмгэнэл илэрхийлсэн байна. Мөн олон орон Парист хийх нислэгээ түр зогсоож, аюулгүй байдлаа хангах нэмэлт арга хэмжээ авч байна.

 

02.01(орон нутгийн цагаар)

 

Халдлага болсон театрт хоёр террорист өөрийгөө дэлбэлсэн гэж хэвлэл мэдээлэв.

 

01.49

 

Алан хядах үйлдлийн хариуцлагыг “Исламын улс” бүлэглэл өөртөө авсан байна. Бямба гаригт энэ халдлагатай холбоотой нэг хүнийг баривчилсан бөгөөд өөрийгөө “Исламын улс” бүлэглэлийн хүн гэж мэдэгджээ. Хэвлэлийн мэдээгээр, алуурчин Жихади Жон буюу Мохаммед Эмвазид халдсан нь эдгээр халдлагын гол шалтгаан байсан гэнэ.

 

01.25

 

Парист амь үрэгдэгсдийн тоо 150-иас давжээ.

 

01.16

 

BFM мэдээлснээр “Батаклан” театрт амиа алдагсдын тоо зуугаас давжээ.

 

01.12

 

Францын хойд нутгийн Кале дэх дүрвэгсдийн лагерь шатаж байгаа мэдээлэл ирж байна. Санаатай шатаасан байж магадгүй.

 

01.08

 

Театрт халдлага гарах үеэр тэнд Америкийн Eagles of Death Metal хамтлагийн тоглолт болж байжээ.

 

 

01.03

 

Исламын дайчид арваннэгдүгээр сарын 14-ний өдөр нь Францын хувьд есдүгээр сарын 11 болно гэж мэдэгджээ.

 

01.00

 

Театрт устгагдсан террористууд бараг хүүхдээрээ шахуу байсныг Францын тусгайгийн нэг ажилтан сэтгүүлчид ярьжээ. Алан хядагчид хоорондоо юу ч яриагүй гэж театрт байсан радиогийн сурвалжлагч Жульен Пирс ярьсан байлаа.

 

00.56

 

Алан хядагчдыг Францын нутгаас гаргуулахгүй байх арга хэмжээг авч байна.

 

00.55

 

Тусгайгийнхан "Батаклан" театрыг дайран эзлэх үеэр 10 хүн үрэгджээ.

 

00.54

 

Хэвлэлийн мэдээгээр театрыг тусгайгийнхан чөлөөлжээ. Хоёр алан хядагч алагдсан гэнэ.

 

00.45

 

Нацистуудад эзлэгдсэн 1944 оноос хойш анх удаа Парисын гудамжны гэрэлтүүлэг ажилласангүй.

 

00.45

 

Францад нэг алан хядагчийг баривчилсан бөгөөд тэрээр “Исламын улс” бүлгийнх гэж хэлсэн хэмээн CNN мэдээлэв.

 

00.40

 

Парист халдлага болсон газрууд

 

 

00.34

 

Францын тусгай албаныхан "Батаклан" театрыг дайрч эхлэв. Буудалцаан, дэлбэрэлт сонсогдож байна.

 

00.31

 

Арваннэгдүгээр сарын 30-нд Парист дэлхийн 127 орны тэргүүн оролцох цаг уурын өөрчлөлтийн асуудлын бага хуралтай.

 

00.30

 

Стад дэ Франс-т хийгдсэн нэг дэлбэрэлтийг амиа золиослогч хийсэн гэж CNN мэдээлэв. 

 

00.29

 

Владимир Путин эмгэнэл илэрхийлэв.

 

00.28

 

"Батаклан" театраас гучаад хүн зугтаж чадлаа.

 

00.25

 

"Батаклан" театрт хүмүүсийг дараалан хөнөөсөөр байна гэдгийг Бенжемен Казнов фейсбүүкээрээ мэдээлэв. “Би амьд. Гэхдээ тэнд аллага болж байна. Энд тэндгүй цогцос” гэж тэрхүү барьцааны хүн бичжээ. Дараа нь тэрбээр нүүр номынхоо хуудсаар дамжуулан “Би нэгдүгээр давхарт байна. Маш хүнд шархадсан. Тэд хүмүүсийг толгой дараалан алж байна. Бүгд нэгдүгээр давхар руу” хэмээн бичжээ.

 

00.24

 

Парисийн эрх баригчид хотын оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг санууллаа.

 

00.19

 

Les Halles худалдааны төвийн ойролцоо халдлага болов. Асуудлыг тодруулж байна.

 

00.16

 

Эхний гурван халдлага ойролцоо болжээ. Халдлага болсон зургийг Британийн Guardian хэвлэсэн юм.

 

 

00.13

 

Цэнгэлдэхийн хэрэг явдлын дараа "Батаклан" театрт үзэгчдийг барьцаалсан нь тодорхой болж эхлэв. Театр "Charlie Hebdo" шог сэтгүүлийн газраас 500 метрийн зайтай байлаа. Нэг гэрчийн яриагаар, түүнийг театрт байхад буутай хүмүүс орж ирээд “Аллах акбар” гэж хашгиран буудаж эхэлжээ. Бүгд газарт унасан. Би ээжтэйгээ хамт нуугдсан. Хажууд байсан хүн тэд явсан гэж шивнэнгүүт бид зугтсан гэж ярьжээ. Зуугаад хүн барьцаалагдсан гэж цагдаа нар мэдэгдсэн байв.

 

00.12

 

Зам хааснаас түгжигдсэн хүмүүст тусалж байлаа. Таксины жолооч нар шөнөжин хөлс мөнгөгүй ажиллажээ.

 

00.11

 

Хөл бөмбөгийн тоглолтыг Францын ерөнхийлөгч Франсуа Олланд мөн Франц, Германы Гадаад хэргийн сайд нар үзэж байжээ. Тэднийг нэн яаралтай аюулгүй газарт аваачсан байна. Олланд үүний дараа яаралтай зөвөлгөөн хийжээ. Дэлбэрэлтийг цэнгэлдэхийн D, H хаалганы орчим хийсэн гэж цагдаагийнхан хэлэв.

 

00.10

 

Энэ үеэр хөлбөмбөгийн цэнгэлдэхээс түгшүүртэй мэдээ ирж эхэлжээ. “Хоёр чанга дуу гарсан. Би цэнгэлдэх дотор л тэр дуу гарлаа гэж бодож байтал тэр хавийн зоогийн газар хоёр гар бөмбөг дэлбэлсэн гэж нэгэн эх сурвалж хэлэв. Тоглолт үргэлжилсэн. Тэр үед л хүмүүс цэнгэлдэхээс гарах хэрэгтэй байсан юм хэмээн нэг гэрч ярьжээ. Дараа нь телевизээр үзэгчид цэнгэлдэхээс гарч байгааг харуулжээ.

 

00.09

 

“Буудах дуу маш чанга сонсогдсон. Буун дуу бараг тасралтгүй үргэжилсэн. Бид эхлээд ёслолын буудлага ухааны юм бодсон” гэж хөрш рестораных нь эзэн ярьсан байв.

 

00.08

 

Парис даяар цагдаагийн болон түргэний дуут дохио хангинаж, цэнгэлдэхийн орчим нисдэг тэргүүд эргэлдэж байгаа зураглалыг барууны хэвлэлийнхэн бичиж байна. Эхлээд цагдаагийнхан 21.00 цагийн үед халдлага эхэлсэн хотын 10-р тойргийн рестораны зүг ирцгээв. Үргэлж олон үйлчлүүлэгчтэй байдаг тус ресторанд үл таних этгээд хүмүүс рүү буудаж байв.

 

11.58 (арваннэгдүгээр сарын 13)

 

Зохион байгуулалттай зургаан халдлагыг Парисийн энд тэнд хийсэн талаар мэдээлж байна. Халдлага үйлдэгчид сайтар зэвсэглэсэн, баггүй, залуу хүмүүс байжээ.

 

11.53

 

“Энгийн хүмүүсийг террорын дарамтаар айлгах гэсэн шившигтэй оролдлого” гэж аллагын тухай АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ.

 

11.52

 

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд үг хэллээ. Түүний зарлигаар улсын хилийг хааж, тус оронд онц байдал зарлав.

 

11.50

Минут бүр л шинэ бөгөөд аймшигтай мэдээ сонсогдож байлаа. Жорж Помпидугийн нэрэмжит урлагийн үндэсний төвд буудалцсан тухай мэдээлж байв.

 

11.45

 

Энэ цагаар зэвсэглэсэн алан хядагчип Америкийн рок хамтлагийн тоглолттой байсан "Батаклан" театрт дайран орж ирээд эхлээд тааз руу дараа нь үзэгчид руу буудсан байв. Тэд Сирийн төлөө гэж хашгирч байжээ.

 

11.40

 

Гэрч нарын яриагаар, Парисийн зоогийн газруудад Калашников автомат буутай нэгэн этгээд “Аллах акбар” гэж хашгиран "Бяцхан Кампуч» кафенд 22.10 цагийн үет дайран орж ирээд хүмүүсийг бууджээ. Бас нэг алуурчин Алибе гудамжны "Карийон» бааранд довтолжээ.

 

11.35

 

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд цэнгэлдэх хүрээлэнгээс гарч ирсэний дараа Дотоод хэргийн сайд Бернар Казнев, ерөнхий сайд Манюэль Вальс болон бусад сайд нарын хамт зөвлөгөөн хийж байна.

 

11.32

 

Парисийн хэд хэдэн дүүрэгт цуврал халдлага боллоо. Буудалт, дэлбэрэлтийн улмаас наад зах нь 60 хүн амь үрэгдлээ. Тэдний нэг довтолгоо нь Франц-Германы хөлбөмбөгийн багийн нөхөрсөг тоглолт явагдаж байсан Stade de France цэнгэлдэх хүрээлэнд байв. Тоглолт дээр Францын ерөнхийлөгч Франсуа Олланд мөн Франц, Германы Гадаад хэргийн сайд нар байлаа. Тэднийг нэн яаралтай шилжүүлсэн байлаа. Буудлага хоёр бааранд болсон бөгөөд "Батаклан" театрын үзэгчид алан хядагч нарт барьцаалагджээ.

 

 

 

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-14 119.40.99.2

өнөө цагт чөтгөрийн бүлэглэл европт ихссэн гэж сонссон муу ёр дуудаад байдаг юм биш багйаа даа аймар юм

Зочин 2015-11-14 119.40.99.2

айхтар юм болж дээ францын арива компани хятадуудтай нийлж монголыг уранаар хордуулах хэрэггүй гэдэг ч үнэн шүү хүн төрөлхтөн нэгнийгээ хорлосоор л байх бололтой

Зочин 2015-11-14 150.129.141.237

Олон үгэнд олзгүй Ганц үгэнд гарзгүй шүү Монголчууд минь

Зочин 2015-11-14 112.72.11.101

Ядуу буурай орнуудыг уранаар хордуулдгаа зогсоохгүй бол францууд хэзээч сайнаа үзэхгүй манайх ч гэсэн хүн төрлөхтний ирээдүйн цэвэр усны нөөцийг бохирдуулах эгийн гол шүрэнгийн цахилгаан станцын төслөө зогсоохгүй бол ирэх жилийн Асеан -ы уулзалт Монгол зохиоход нэг л юм болно доо

б 2015-11-14 59.153.114.38

шаамой үеэ өнгрөөсөн гичийлзгэнэ минь

Зочин 2015-11-14 150.129.141.237

Байгалийн тойрогт мод олборлохын эсрэг тэмц ангаахай минь

Zochin 2015-11-14 180.149.78.27

Charlie Hebdo сэтгуулийнхэн Сирийн амиа алдсан хуухдийг шоглосон зураг их гаргаад байсын хариуг нь барьж байгам байлгуй дээ

Зочин 2015-11-14 49.0.161.168

orosuud ayugui ih bayarlaj baigaa baih

ok 2015-11-14 182.160.39.148

za uyn turiin gun emegnel ilerhiilee. gehdee odoo muslim , europ 2 baildanaa. Hainaag ni mongolchuud l hagaldag bizdee

munkhuu 2015-11-14 104.59.120.41

муусайн алуурчид бүгд тэр Жихади жонтойгоо хамт тамд очоосой, улс хоорондын дайн ч бай шашин хоорондын мөргөлдөөн ч бай, тэнд огт хамаагүй энгийн хүмүүс, хүүхэд л дандаа тэдний золиос болох юм. Энэ тавлаад байгаа хүмүүс жаахан хүний жудагтай байгаач., тэнд амь үрэгдсэн хүмүүс хэнд ч гэмгүй яг л бидэн шиг амьдарлын төлөө зүтгэж явсан хүмүүс. Эмгэнэл илэрхийлж чадахгүй бол амаа хамхиад сууж бай, дараагийн золиос чи болох ч юм бил үү.

Түүхийн хувсаль 2015-11-14 103.229.121.199

Түүхийн томоохон эргэлт хувьсал их аажим өргөн цар хүрээтэй эхлэж байна даа. Их урт удаан үргэлжилнэ дэй. Христийн шашинтай Еропын орнууд болон АНУсын Олон улсын жандармын үйл үүрэг гүйцэтгэгч долларын эзэд хөгийн еврэй нар Олон улс ард түмнүүдийн дотоод хэрэг, соёл зан заншил, шашин шүтлэг, ухамсар сэтгэхүйг, олон жил доромжилон мөнгөний бодлогоор дарлаж өдий хүрлэй. Эзний алба ээлжтэй гэж үнэн үг юм. Европ, АНУсын тэнүүлч, хулгайч, алуурчидын угсаа дэндүү урт хугацаанд бусдыг дээрлэхлэй одоо мянган жилийн дайн самуун, мянган жилийн боолчлолын эрин цаг үе ирж, Цагаан арстнуудын бууралт сүйрлийн эрин үеүүд эхэлж байна даа. Бүх цаг үеийн Иргэншилийн өсөлт бууралт Өнөөгийн европийн техникжсэн зэвсэглэсэн хүйс тэмтэрсэн аллагуудаас тоогоор цөөн хамаагүй энэрэнгүй, хүнлэг байсан. Өдөө хаясан чулуу өөрийн толгой дээр. Юуны үр үйл хийнэ түүнийгээ амсдаг гэж үнэн үг юм даа.

Зочин 2015-11-14 121.173.31.67

Сарандаваагын дүү нь гарч ирж байна уу даа

Баасан 2015-11-14 103.57.94.180

Лалын шашинтануудыг энэ дэлхийгээс цэвэрлэж байж л дэлхий амар амгалан болно доо.

lllll 2015-11-14 202.9.41.123

***** чи

Зочин 2015-11-14 150.129.141.237

тэд цэвэрлэгдэхгүй

Жо 2015-11-14 103.229.123.3

Америкчуудтай нийлж буурай орнуудыг их дээрэлхээд байвал энэ байтугай л юм узнэ дээ. Танайх гайгуй байдаг. Суулийн уед их далжиганасан юм аа. Лалын шашинт хумуусийг хундлэх хэрэгтэй. Тэд ч бас хумуус. Шашин улсыг нь самраад байхаар эд оор яах вэ дээ. АНУ терроризмоо зогсоо. Улс бур оорийн жамаар амьдрах естой. Савраа тат. Ирак улсыг ямар болгов та нар. Сирийг хар. Палестинийг хар. Арай дэндсэнийхээ шанг цаашид ч хуртэнэ дээ

Зочин 2015-11-14 202.179.20.96

Муу казак минь танай ***** лалынхан чинь эр хүмүүс шиг гарч ирээд цэрэг эрстэй тулалдаж чадахгүй энгийн гэмгүй номхон хүмүүс дунд бөмбөг дэлбэлж үгийн зөрүүгүй буудаж байдаг эрийн шинжгүй ***** шүү дээ. Битгий аялгуу сайхан монгол хэлээр минь наад бузар ятгалга, сэнхрүүлгээ тараагаад бай.

тт 2015-11-14 202.9.41.116

ӨӨДӨӨ ШИДСЭН ЧУЛУУ ӨӨРИИНХӨНӨ ПАРИСТ БУУЖЭЭ

Зочин 2015-11-14 202.179.20.96

Муу казак минь танай ***** лалынхан чинь эр хүмүүс шиг гарч ирээд цэрэг эрстэй тулалдаж чадахгүй энгийн гэмгүй номхон хүмүүс дунд бөмбөг дэлбэлж үгийн зөрүүгүй буудаж байдаг эрийн шинжгүй ***** шүү дээ.

Зочин 2015-11-14 182.160.4.142

ДУУГҮЙ БАЙЦГААЯ КОММЕНТ БИЧИГСДЭЭ.

Charlie Hebdo giihand 2015-11-14 182.160.41.131

Charlie Hebdo хэвлэлийхэн өөрснийхээ яаж шоглох юм бол Сирийн 4 настай хүүг усанд живэхэд их нээсэн новчнууд

Зочин 2015-11-14 59.153.113.22

***** Жихади Жон буюу Мохаммед Эмвазид халдсан биш амиа алдсан гээч Мягмарааа