Цуу яриаг үгүйсгэсэн "онол"-ууд

Хуучирсан мэдээ: 2020.03.18-нд нийтлэгдсэн

Цуу яриаг үгүйсгэсэн "онол"-ууд

Цуу яриаг үгүйсгэсэн "онол"-ууд

Маш олон хүн туршлага, соёл, түүхэд үндэслэн аливаа зүйлд хүний ген ихээр нөлөөлдөг хэмээн ярих нь их байдаг. Жишээлбэл, зүүн азичууд тооны ухаанд гарамгай, хар арьстнууд хөгжмийн мэдрэмж сайтай, еврейчүүд мөнгө олох авьяастай гэх мэт. Бид ч гэсэн эдгээр ярианд итгэдэг.

Ген судлаач доктор Адам Рьютерфорд “Орчин үед ялгаварлан гадуурхалт олон нийтийн дунд нээлттэй яригдах сэдэв болсон байна. Чухам энэ үед л бид үнэн зөв мэдээллийг бусдад хүргэж байх хэрэгтэй” хэмээгээд дараах таван цуу яриаг үгүйсгэжээ.

МАРГААН 1: Хар, цагаан арьстнуудын ДНК

Хүн бүрийн арьс, үсэнд меланин гэх бараан фигментүүд их, бага хэмжээгээр байдаг,  тэдгээр нь нарны хэт ягаан туяанаас биед хэрэгтэй витаминуудаа ялгаж аваад, үлдсэн хэсгийг нь буцаан ойлгож биеийг хамгаалах үүрэгтэй. Хүний ген нь амьдардаг газрынхаа нарны хэт ягаан туяаны хэмжээнээс хамаараад меланинийг өөр өөр хэмжээгээр үйлдвэрлэдэг. Чухам үүнээс шалтгаалж хүмүүсийн арьсны өнгө өөр өөр байдаг.

Тиймээс хар болон цагаан арьстай хүний ДНК их ялгаатай гэсэн үг үү? Үгүй ээ.

Нэгдүгээрт, дэлхийн бүх хүн бараг л ижилхэн ДНК-тай. Хар, цагаан арьстай хүмүүс өөр ДНК-тай гэдэг нь хүн төрөлхтний үүслийн тухай гол онолыг үгүйсгэж буй хэрэг болно.

Хоёрдугаарт, зөвхөн Африкт л гэхэд бусад бүх улсын хүмүүсийнхээс олон төрлийн ДНК байдаг.

Генийн ялгааны тухай яривал Өмнөд Африкын хоёр өөр омгийн хүний ДНК хоорондоо Шри Ланка, Орос хоёр хүнийхээс ч хол ялгаатай байдаг гэнэ.

Бид нэг нэгнээ хар, цагаан, бор хэмээн арьсны өнгөөр нь олон ангилж болох ч энэ нь ген болон бусад зүйлсийн хувьд эрс ялгаатай гэсэн үг биш.

МАРГААН 2: Цэвэр цус

Дэлхийн олон оронд “Цэвэр цус” гэдэг зүйлийн тухай их ярьдаг. Гэхдээ үнэн хэрэгтээ генийн хувьд ч, түүхийн хувьд ч цэвэр цус гэж ямар ч оронд байдаггүй зүйл.

“Түүхийн бүх л үед хүмүүс хаа сайгүй аялсаар ирсэн. Тэд хэзээ ч, хаана ч хурьцалд орж байсан нь мэдээж” хэмээн доктор Рьютерфорд ярьжээ.

Хэдэн үе дамнан нэг газарт тогтвортой амьдарсан хүмүүсийг тухайн газарт амьдарч буй хүмүүс газарзүй, соёлын хувьд өөрсдийн өвөг дээдэс хэмээн хүлээн зөвшөөрдөг. “Гэвч бүх нацистууд Еврей өвөг дээдэстэй, бүх цагаан арьстнууд Ойрхи Дорнод өвөг дээдэстэй, бүх арьс өнгөөр ялгаварлагчид Африк, Энэтхэг, зүүн Ази холилдсон цустай байдаг” хэмээн доктор Рьютерфорд үргэлжлүүлэн тайлбарласан байна.

МАРГААН 3: Цагаачлал

Сүүлийн үед олон орны хүмүүс өөрийн улсад цагаачилж ирж буй хүмүүсийн эсрэг байр суурьтай байдаг болсон. Тэд “Гэртээ харь!” гэх уриа самбар барин жасч, үзэн ядалтын шинжтэй гэмт хэрэг үйлдэх нь ихэсчээ.

Үнэндээ Герман, Франц, Турк зэрэг орны хувьд цагаачлал аль эрт үеэс л байсаар ирсэн. Зөвхөн эдгээр улсаар ч тогтохгүй бусад бүх улсад ижилхэн түүх бий.

Тухайлбал, Британийн арлууд 7500 жилийн өмнө цагаачдын нутаг болсон. Францчууд 1066 онд эзлэхээс өмнө тэр газарт Викинг, Англи, Саксон, Хүннү болон өөр олон жижиг ханлигууд оршин тогтнож байсан түүхтэй. Түүнээс ч өмнө тус нутгийг ромчууд захирч байжээ. Мөн түүнээс өмнө 4500 орчим жилийн тэртээ Европоос цагаачилсан фермерүүд Британийг үүсгэсэн гэдэг. ДНК-ын судалгаагаар тэдгээр цагаачид олив шиг арьстай, хар үс, бор нүдтэй байсан байх магадлал өндөр. Харин тэрхүү цагаачид очиж суурьшихын өмнө тэнд бараан арьстай анчин омгийн хүмүүс амьдарч байсан гэнэ.

Тэгэхээр Францад францчууд л байх ёстой, Италид италичууд л уугуул хэмээн яривал уугуул гэж чухам хэн бэ гэдгийг бодох хэрэгтэй.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж