БНСУ дахь Монголын Консулын хэлтсээр үйлчлүүлсэн иргэдийн анхааралд

Хуучирсан мэдээ: 2020.03.17-нд нийтлэгдсэн

БНСУ дахь Монголын Консулын хэлтсээр үйлчлүүлсэн иргэдийн анхааралд

БНСУ дахь Монголын Консулын хэлтсээр үйлчлүүлсэн иргэдийн анхааралд

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс өнөөдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор тодорхой хугацаанд консулын үйлчилгээ үзүүлэхгүй юм байна.

Тус хэлтсээс 2020.03.12-нд үйлчлүүлсэн иргэддээ зөвлөмж анхааруулга гаргажээ. Түүнд:

Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас 2020 оны гуравдугаар сарын 15-ны Ням гаригийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн чартер нислэгээр Улаанбаатарт очсон Монгол Улсын хоёр иргэнээс COVID-19 вирус илэрсэн тухай мэдэгдсэн.

Эдгээр иргэд тус ЭСЯ-ны Консулын хэлтэст гуравдугаар сарын 12-нд очиж, бүртгэлд хамрагдсан. Иймд гуравдугаар сарын 12-ны өдөр Консулын хэлтсээр ирж үйлчлүүлсэн иргэдэд доорх эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.

БНСУ-ын хууль журмын дагуу Сөүл хотын Юнсан дүүргийн захиргаанаас Консулын хэлтсийн байранд ариутгал, халдваргүйжүүлтийн ажил хийж буй юм.

Консулын хэлтсийн ажиллах өдрийг урьдчилан мэдэгдэнэ. Энэ хугацаанд итгэмжлэл, иргэдийн бүртгэл, виз сунгуулахтай холбоотой яаралтай үйлчилгээг Пусан дахь Консулын газар цахимаар хийнэ.

Пусан хотод суугаа Консулын газрын утас 051-465-9996, 010-4966-7103

Виз сунгуулах хүмүүс ЭСЯ-ны шуурхай утас 010-8205-3464, 010-2723-3464-т хандан мэдээлэл авна уу гэжээ.

ЗӨВЛӨМЖ

ТАНД халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 24 цагаар ажиллаж буй 1339 дугаарт залгасны дараа 4 товчлуурыг дарж гадаадын иргэдийг хариуцсан ажилтантай холбогдоорой. Хэрвээ та солонгос хэл мэдэхгүй бол ажилтанд “Монгол” гэж хэлээрэй. Энэ үед Таныг монгол хэлний орчуулагчтай холбож өгнө. Танд илэрч байгаа өвчний шинж тэмдэг зэргийг асууж тодруулсны дараа Танд хамгийн ойр байрлаж байгаа эрүүл мэндийн төв эсвэл эмнэлэгийг хэлж өгнө. Та зааж өгсөн эмнэлэгт очоорой. Эрүүл мэндийн төв (보건소), Эмнэлгийн (병원) байршлыг дор үзнэ ҮҮ.

Та эмнэлэгт очиж үзүүлэх үеэр эмч Танд коронавирусийн шинжилгээ өгөх шаардлагатай эсэхийг шийднэ. Шинжилгээний хариу 6 цагийн дотор гарах боломжтой. Гэхдээ эмнэлгийн ачаалал зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан шинжилгээний хариу хүлээгдэх магадлалтай.

ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНЭ:

Эмчийн магадлагаагаар коронавирусын шинжилгээг үнэгүй хийнэ. Харин Та өөрийн хүсэлтээр шинжилгээ хийлгэсэн бол тухайн эмнэлгийн тогтоосон тарифын дагуу Та төлбөрийг хувиасаа төлнө.

БНСУ дахь нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээлэл авах боломжтой.

ЭСЯ-ны Шуурхай утас 010-8205-3464 ажиллаж байна.

Эх сурвалж: МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж