Хуучирсан мэдээ: 2015.11.14-нд нийтлэгдсэн

Өршөөл үзүүлэх тухай хуульд ялтнуудыг хамруулсан байдлыг Нийслэлийн прокурорын газрын хяналтын харьяа хорих ангиудад хэрхэн хэрэгжүүлснийг тухай судалгааг гаргажээ. Судалгаанд Хорих 401 дүгээр ангийн хэмжээнд нийтдээ 162 ялтан хамрагдсан байна. Үүнээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсэн 51 ялтан, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хасагдаж суллагдсан 37 ялтан, хуулийн зүйл хэсэг болон ялаас нь тодорхой хэмжээгээр хасагдсан 74 ялтан байсныг дурджээ. Харин хорих 405 дугаар ангийн хэмжээнд нийтдээ 39 ялтан хамрагдсанаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсэн 11 ялтан, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хасагдаж суллагдсан 7 ялтан, хуулийн зүйл хэсэг болон ялаас нь тодорхой хэмжээгээр хасагдсан 21 ялтан өршөөлд хамрагдсан аж. Хорих 407 дугаар ангийн хэмжээнд нийтдээ 165 ялтан хамрагдсанаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсэн 86 ялтан, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хасагдаж суллагдсан 22 ялтан, хуулийн зүйл хэсэг болон ялаас нь тодорхой хэмжээгээр хасагдсан 57 ялтан бүртгэгджээ. Хорих 409 дүгээр ангийн хэмжээнд нийтдээ 125 ялтан хамрагдсанаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсэн 14 ялтан,5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хасагдаж суллагдсан 25 ялтан, хуулийн зүйл хэсэг болон ялаас нь тодорхой хэмжээгээр хасагдсан 86 ялтан байжээ. Дээрх хорих гурван ангийн тооцооллыг нэгтгэвэл нийт 491 ялтан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан байгаа юм. Судалгааг нийтэд нь нарийвчлан харвал Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсэн 162 ялтан, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хасагдаж суллагдсан 91 ялтан, хуулийн зүйл хэсэг болон ялаас нь тодорхой хэмжээгээр хасагдсан 238 ялтан байна.

Д.ЖАГАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж