Испанийн Валенсиа багийн 35 хувь нь "covid-19"-ийн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.03.17-нд нийтлэгдсэн

Испанийн Валенсиа багийн 35 хувь нь "covid-19"-ийн халдвар авчээ

Испанийн Валенсиа багийн 35 хувь нь "covid-19"-ийн халдвар авчээ

Испанийн хөлбөмбөгийн Ла лигийн Валенсиа багийн шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо нийт ес болж, багийн нийт бүрэлдэхүүний 35 хувь нь covid-19 цар тахлаар халдварлажээ. Шинээр тус багийн хамгаалан тоглогч Эльяким Мангала болон жигүүрийн хамгаалагч Хосе Гаяа нар халдвар авсан байна.

Өдгөө 24 настай Испани жигүүрийн хамгаалагч Хосе Гаяа өөрийн цахим хуудастаа "Миний шинэ коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан. Би гэртээ өөрийгөө тусгаарласан, мөн надад бараг л халдварын шинж тэмдэг илрээгүй байгаа" хэмээжээ.

Өнгөрөгч Даваа гаригт Валесиа багийн таван хүн шинэ коронавирусээр халдварласны дотор тус багийн Аргентин хамгаалагч Эсекьель Гарай багтаад байсан юм. Испанийн хөлбөмбөгийн холбоо лигийн тоглолтуудаа түр зогсоогоод байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж