&#34Кармен сюит&#34 тоглоно

Хуучирсан мэдээ: 2015.11.14-нд нийтлэгдсэн

&#34Кармен сюит&#34 тоглоно

Улсын филармони уран бүтээлийн 44 дэх үзвэрийн нээлтээ тохиолдуулан дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сор бүтээлээс толилуулах “Сонгодог хөгжим” төслийг хэрэгжүүлж буй бөгөөд Морин хуурын чуулгын уран бүтээлчид "Кармен сюит" тоглолтыг 19:00 цагт эгшиглүүлэх гэж байна. Францын нэрт хөгжмийн зохиолч Ж.Бизе анх "Кармен" дуурийг бүтээж, ХХ зуунд Оросын нэрт хөгжмийн зохиолч Р.Щедрин эхнэр Майя Плисецкаяд зориулан "Кармен сюит" болгон найруулсан нь дэлхийн сонгодог урлагийн түүхэнд шилдэг бүтээл болон мөнхөрсөн билээ. Энэхүү гайхалтай тоглолт өнөөдөр Улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа эгшиглэх юм. "Кармен сюит" тоглолтыг Соёлын тэргүүний ажилтан, удирдаач Д.Түвшинсайхан дохих бөгөөд Морин хуурын чуулга, симфони найрал хөгжмийн уран бүтээлчид тоглоно.

О.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж