Ерөнхий сайд хууль, хүчний байгууллагын удирдлагуудтай уулзлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ерөнхий сайд хууль, хүчний байгууллагын удирдлагуудтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2015.11.14-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд хууль, хүчний байгууллагын удирдлагуудтай уулзлаа

Өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Батлан хамгаалахын сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Зэвсэгт хүчний жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга нарыг оролцуулан мэдээлэл хийж, санал солилцон, үүрэг даалгавар өглөө. 

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 13-14-нд шилжих шөнө Франц улсын Парис хотноо зэвсэгт халдлага, террорист үйл ажиллагаа болж, 150 гаруй хүний амь эрсэдсэн эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Францын ард түмэн, Францын Засгийн газарт гүн эмгэнэл илэрхийлье гэлээ.

Тэрээр ардчилсан нийгмийн нэг онцлог бол асуудлыг тайван замаар шийдэж байх ёстой. Ямар нэгэн асуудлыг хүчирхийллийн аргаар шийдэх  нь бидний хувьд хүлээж авах боломжгүй зарчим гэдэг ойлголт руу нийгмийн сэтгэл зүйг чиглүүлэх шаардлага гарч байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим ертөнцөд хүчирхийлэлд уриалан дуудаж байгаа, терроризмын энэ чиглэлийн үйл ажиллагаа руу турхирсан зүйлүүдийг нийгэм хүлээж авдаггүй, газар дээр нь үндсээр нь устгадаг  нийгмийн сэтгэл зүй рүү орох зайлшгүй шаардлага байна. Хүчирхийлэлд уриалан дуудах, хүчирхийлэл рүү нийгмийг турхирах нь эх орноосоо урвасан гэмт хэрэг гэж хууль ёс өндөр хөгжсөн орнуудад үздэг учраас бид энэ чиглэлд анхаарлаа хандуулах ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандаж хүчирхийллийн эсрэг аян өрнүүлэх шаардлагатай байна. Хууль хүчний байгууллагууд өөрсдөөсөө шалтгаалах хууль, журмын шинэ эрх зүйн орчин бүрдүүлэх тал дээр ажиллана. Нийгмийн сэтгэл зүй гэдэг бол аль нэг улс төрийн хүчний юм уу улс төрийн асуудал биш, улс үндэстний, улс эх орны асуудал гэж харж байна гэлээ.

Ерөнхий сайд хууль, хүчний байгууллагын удирдлагуудад  ирэх долоо хоногт энэ чиглэлээр хийх ажлын чиглэл өглөө. Урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил зохион байгуулах, хүчирхийлэл гарсан үед яаж ажиллах, хүчирхийллийн үр дагаврыг хэрхэн арилгах гэсэн гурван түвшинд бодлого болон үйл ажиллагаагаа зохицуулах шаардлага байна гэж Ерөнхий сайд хэллээ.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zochin 2015-11-14 43.228.130.178

margaash l ene ugneesee butsaad bi demii yum khelsen baina gene biz dee uur yav l gej

Зочин 2015-11-14 202.9.40.226

Сайханаа дарга маш зөв асуудал хөндөж.Ер нь Монголд хэвлэл мэдээлэлийнхэнийг цэгцлэх баг болжээ.Дандаа улс төрийн хүчний гар хөл болно,тэр утгаараа төр засгийн явуулж буй бодлогыг ил далд эсэргүүцэнэ,олон түмнийг турхирна,өдөөн хатгана.Тэгээд өөрсдийгөө хэддэх засаглал ч билээ нэрлчихсэн хөгийн юмнууд байдгийм.Төрийн ордон дотор ярилцлага авч байгаа энэ тэр нь бүдүүлэг микрофоноо хүний ам руу чихчих шахаад л.З сая хүн амд энэ олон мэдээллийн хэрэгсэл ямар хэрэгтэй юм,

Зочин 2015-11-14 150.129.141.237

АН, МАН, МАХН-МҮДН ав адилхан амташсан хар хэрээнүүд. Хамгийн эмзэглүүштэй нь: Ямбатнууд эрх мэдлээ улам өргөжүүлэн дархлаажуулах гэж улайран зүтгэцгээсээр л байна. Тэд ард түмнийг ингээд чимээгүйхэн шиг аргалаад өнгөрчихдөг юм гэж бяслаганд амташсан хэрээ шиг басамжлан эргүүтсээр л байна. Гэвч ядуурч өлссөн ард түмэн хичнээн бухимдан гомдовч маш тэвчээртэй бөгөөд анхааралтай ажигласаар л байна. Хамгийн гутамшигтай нь эрх баригчид нийгмийн бухимдлыг туйлд нь хүргэн, тэсрэх аюул тарьж байгаагаа мэдэхийг ч хүсэхгүй байгаа явдал. Хэдхэн Монгол хоорондоо хэмлэлдвэл бид өөрсдөө л хохироод дуусна. Түүгээр ч барахгүй бусдын идэш болж хувирна. Ямбатнууд яахав дээ, нисээд нисээд холдчихно

Зочин 2015-11-14 43.242.243.113

МАН арай дээр юм, АН ер нь учраа ч олохгуй байсаар байгаад дараагийн сонгуультай золголооо. Хар машиндаа биш ард тумэнд итгэсэн найдсан тийм нам улс турд амьдрана. Бусад нь лааз ушиглэнэ

Зочин 2015-11-14 150.129.141.237

яг адилхан

Зочин 2015-11-14 150.129.141.237

Төрийн нэрээр ард түмнийг хүчирхийлж эрхийг нь боомилдогоо яах гэж байна ?

Зочин 2015-11-14 103.57.94.218

iim medeelliig dald hiideg yum. gal deer tos asgah geed bga yum uu. bituu ugeer ard tumniig boslogo temtseld urialaad bgaa yum uu. neg daramtlaad bga yum uu. suuliin ued show heterhii ihdeh bolloo buh yum kameriin umnu baih yosgui sh dee.

Paвcaл 2015-11-14 174.31.156.166

Пролетарийн хувьсгaл ойртсоор л... 1905 оны Потёмкин-ы усан цэргүүдийг санаа ч дээ. Тэднийг яаж хуурч нядаллаа даа. Та бидний үр хүүхдүүд ардын цэрэгт алба хааж байгаа... Орос орныг зуун жилийн хоцрогдлоос суга татаж дэлхийн дэвжээнд гаргасан Октябрийн хувьсгал эхэлж, 1917 онд Петроградад Өвлийн ордон руу дайрсан шиг Улаанбаатарт Саарал ордон руу дайрах өдөр ирэх нь дээ.

Зочин 2015-11-14 150.129.141.237

нанчилдаан л хэрэггүй шүү, цөөхүүлхнээ бид өөрсдөө л хохирно, цаадуул чинь нисээд нисээд л холдчихно

зочин 2015-11-14 122.201.22.144

хямарч байна ядуурч бна л гээд байх юм.Оройн цагаар баар ресторнаар дүүрэн наргисан цэнгэсэн хүмүүс дүүрэн.100,0_2ОО,0 төг тоолод л өгч байгаа харагдах.Тэтгэврийн настангууд энэ хэмжээний мөнгийг бүтэн сар хоолондоо хүргэх гэж чадан ядан тооцож байх ямар их ялгаа байгааг гайхаад ч барахгүй,Ихдээд байгаа наргиан цэнгэдлдээ зарцуулдаг мөнгөө хэмнэх ,өөр хэрэгтэй зүйлд зарцуулдаг ухаан байдаг ч болоосой

Зочин 2015-11-14 103.26.194.57

ОДОО Ч НӨГӨӨ ХЭДЭН МОНГОЛЧУУДАА ТЕРРОРИСТ. ГЭЭД Л ШОРОНЛУУ ШИДЛЭЭД БАЙХАД САЙХАН БОЛОМЖ ГАРЧ ДЭЭ

Зочин 2015-11-14 103.26.194.57

ЭНХБАЯРЫН ҮЕД Л АРДЧИЛАЛТАЙ БАЙЖ ДЭЭ ПОМИДОР ШИДЭЖ БОЛНО ХЭВЛЭЛЭЭР ГҮТГЭЖ БОЛНО КОМБАЙНТАЙ ЗАМ ХААЖ БОЛНО ХҮН АЛСАН ХЭРЭГТЭН ХАРИН ӨРШӨӨГДДӨГГҮЙ БАЙЖ ГЭЖ ОЙЛГОЖ БАЙНА ШҮҮ ТЭГЭХЭЭР АРДЧИЛАЛ ГЭЖ ЯМАР НИЙГЭМ ЮМ БЭЭ ХУДЛАА ПОПУЛИЗМ ХИЙЖ БОЛНО ЯДУУРУУЛЖ БОЛНО ЭМНЭЛЭГИЙГ ШОРОН БОЛГОЖ БОЛНО АЛУУРЧИНГ ХАРИН АЛЖ БОЛОХГҮЙ ӨРШӨӨНӨ ХЭЗЭЭ МАГАДЛАНГААР ОРХЫГ НЬ ДАВХАР ТООЦОЖ БОЛНО ГЭХ ЖИШЭЭНИЙ ЛЮМ БОЛОВ УУ ДАА

Доржоо 2015-11-14 103.26.193.246

Маш зөв,шизоферентэй хүмүүс их бн.Хавар бүр ихэснэ

Зочин 2015-11-14 103.57.92.138

ЗӨВ ШҮҮ

Зочин 2015-11-14 180.149.78.27

Ардчилсан нийгэмд асуудлыг тайван замаар шийддэг гээд шийдэж байгаа чинь хаана байна энэ үгээр бамбай хийж ард түмнийг хичнээн жил элгээр нь мөлхүүлэх гээд байна.Хамгийн наад захын хамар доорхи жишээ найз баярцогтыгоо засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллуулж байгаа нь асуудлыг тайван замаар шийдэж байгаа юм уу Ажил хийж чаддагүй хариуцлагүйгээ хүчний байгууллагаар ард түмний амыг боож дарангуулах гэж байна уу,Ингэж шийддэг юм уу,

UGUI SHU SAIHANBILEE. 2015-11-14 202.21.106.159

TUR, ARD TUMNIIHEE UMNU TANGARAG URGUSUN AJILTNUUD YAAGAAD GEMT ETGEEDIIN UGSUN UUREG DAALGAVRIIG BIELUULEH GEJ. UGUI BID BIELUULEHGUI. BID GEMT ETGEEDIIN UGSUN UUREG DAALGAVRIIG BIELUULBEL ARD TUMNEESEE URVASAN GEMTNUUD BOLNO.

Зочин 2015-11-14 59.153.113.164

Ардынхаа үгийг сонсдоггүй ардчилсан нийгэм гэж байдаггүй юм, ядуурал гуйлгачлал, өлсгөлөн дээр тогтнодог ардчилал гэж байдаггүй юм.

Зочин 2015-11-14 203.169.49.44

Жинхэнэ элитүүд төрийн толгойд байхгүй ээ. Ардчилал гэж бүү эргүүт ард олон минь. Элдэв намууд бол бүгд худлаа.

777 2015-11-14 150.129.141.237

Төр нь иргэн лүүгээ хандахгүй, иргэний эрх ашиг зөрчигдсөөр байхад нийгэмд сөрөг үр дагаварууд /жагсаал, цуглаан, эмх замбараагүй байдал / тэр ч байтугай үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашигт хортойгоор ноцтой нөлөөлөхүйц үйлдэл үзэгдлүүд гарсаар байх болно, хатгаж хутгасан хонжоо хайгчид бас байх нь бүр ч мэдээж хэрэг, ингэхгүйн төлөө л ард түмэн Төрийнхөө алтан жолоог зал гэж дундаасаа төлөөлөл томилж гаргадаг билээ. Төр гэдэг ард түмний төлөөлөл юм

Зочин 2015-11-14 150.129.141.237

Төр нь иргэн лүүгээ хандахгүй, иргэний эрх ашиг зөрчигдсөөр байхад нийгэмд сөрөг үр дагаварууд /жагсаал, цуглаан, эмх замбараагүй байдал / тэр ч байтугай үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашигт хортойгоор ноцтой нөлөөлөхүйц үйлдэл үзэгдлүүд гарсаар байх болно, хатгаж хутгасан хонжоо хайгчид бас байх нь бүр ч мэдээж хэрэг, ингэхгүйн төлөө л ард түмэн Төрийнхөө алтан жолоог зал гэж дундаасаа төлөөлөл томилж гаргадаг билээ. Төр гэдэг ард түмний төлөөлөл юм.

Irgen 2015-11-14 110.3.33.154

Yduurch tuildsan irgedeesee ih aitsgaaj baigaa?! Odoo darj deerelheh l umm naaduulchine hiine shuudee. Ardchilal geed ug unagaachihjee. Estoi ardchilalgui yvj baigaa bogood dur isgesen ardchilalaar zamnaj bui uls toriin huchin mongoliin toriin erhiig barij baigaa. Hun ardiin hodolgoon, ***** zevsgees ih bolgoomjilj ard olnoo deerelhej boloh buhniig Erh barigchid erelhiilen hiij baigaa ta nariin jishee bolgood yriad humuusiin tolgoig erguuleed baigaa sotsializmd chine iim um baigaagui um shuu. Naaduul. Hine ard bidniig toriin nereer deerelhej, tohuurhaj guirsseen. Ehleed Rd tumnee amar taivan amidruulah nohtsliig burduulcheheed huch hereglehee yrival uul ni zugeeersendee?!

Зочин 2015-11-14 150.129.141.237

Нийгэмд нанчилдаан үүсвэл бид хэзээ ч хожихгүй, хохироод л дуусна.

Зочин 2015-11-14 202.55.191.34

ЭД НАР ЗА ГЭЖ ЭНД ДУУГАРЧИХААД ГАРААД ӨӨРИЙНХӨӨ ДУРААР ХӨДЛӨНӨ ШҮҮ ДЭЭ.....

Зочин 2015-11-14 43.242.243.113

Вьетнам , Казахстан, Узбекстаныг хар. Монгол шиг ийм дампуурсан эдийн засагтай улс бидний эргэн тойронд хаана байна?

Зочин 2015-11-14 43.242.243.113

Монголын амин чухал асуудал бол эдийн засгийн дампуурлыг зогсоож, босгох! Эдийн засаг , эдийн засаг, эдийн засаг!

Зочин 2015-11-14 202.9.41.186

Сайханаа дарга маш зөв асуудал хөндөж.Ер нь Монголд хэвлэл мэдээлэлийнхэнийг цэгцлэх баг болжээ.Дандаа улс төрийн хүчний гар хөл болно,тэр утгаараа төр засгийн явуулж буй бодлогыг ил далд эсэргүүцэнэ,олон түмнийг турхирна,өдөөн хатгана.Тэгээд өөрсдийгөө хэддэх засаглал ч билээ нэрлчихсэн хөгийн юмнууд байдгийм.Төрийн ордон дотор ярилцлага авч байгаа энэ тэр нь бүдүүлэг микрофоноо хүний ам руу чихчих шахаад л.З сая хүн амд энэ олон мэдээллийн хэрэгсэл ямар хэрэгтэй юм,

777 2015-11-14 150.129.141.237

Хүчтэй нь хүчгүйгээ мөлждөг, өөрөөр хэлбэл ширэнгийн амьдрал шиг тогтолцоон дунд бид өөрсдөө амьдарсаар 25 жилийн нүүрийг үзэж байна. Ядаж л аливаа гэм буруутай үйлдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэж энэ Төрд байна уу, алдаж гишгэхийг нь анаж харж байгаад аваачаад хорьчихдог л болж дээ өнөөгийн Ардчилсан гээд байгаа нийгэмд. Муу хэлэгдээд байгаа урьд нийгэмд ч хаа очиж цагдаагийн байгууллага нь хүртэл "Цагдан сэргийлэх" гэдэг тодотголтой байсан юм шүү. Тэгээд ч сэргийлдэг л байсан юм. Ардчилалыг муу хэлээд байгаа юм биш, харин ардчилал нь буруу замаар гажаад байна гэх гээд байна л даа. Төрийн эрх баригчид нь сандал суудал, цаашилбал идэж уухаа эрхэм болгочихоод юун нийгмийн амьдрал мантай, авгайтайгаа ч уулзах завгүй хоорондоо алалдах шахуу юм болж байхад тэднээр итгэл сэтгэлээ шавхайд хутгуулсан ядарсан иргэд амьдрахын тулд юу эсийг хийж гундуухан гудамжны шороо хөдөлгөж явах билээ. Хоорондоо эв зүйгээ олж чадахгүй, тэгсэн мөртлөө ялагдах ялах тухай элийрээд сууцгааж байдаг хогийн гарууд яаж улс орныг эвтэйхэн авч явах юм бэ, яс юман дээрээ зөвхөн хувь хувьдаа идэж уухын дон тусчихсан луйварчид л АН нэрийн дор бөөгнөрч байсан байна. МАН-ын нэр баригсад бол бүр ярихад хэл хорсож бичихэд хуруу бадайрна гээд л бодчих. 2016 онд юун нам мам, эд нарыг ахиж нэр дэвшээд гараад ирвэл сонгуульд саналаа өгнө ч гэж байхгүй шүү харин ч. 25 жил эд нар Төрийн эрх мэдлийг зөвхөн амин хувийнхаа ашиг орлоготой бизнес болгож хувиргасаар өнөөдөртэй золголоо, үр дүнд нь 3хан сая хүрэхгүй ард түмэн итгэл сэтгэлээ гишгэлүүлж оюуны болоод ахуйн хомсдолд орж дууслаа. 25 жилд аль аль нам нь, түүний далбаан дор намирсан этгээдүүд Монголын Төрд савраа тасралтгүй шургуулсаар, "эрх мэдэл"-ийг зөвхөн хамгийн ашиг орлоготой өөрийн хувийн бизнес болгож хувиргасан юм. "Ардчилсан Парламентат Засаглал" гэдэг маш сайхан сонсголонтой нэрийн дор ард түмнийхээ сэтгэл зүтгэл, итгэл найдвар дээр хайр найргүй гишгэлэн байж Монгол Төрийг хувийн компани болгон ашигласаар өнөөг хүрлээ. Төрийн хууль хүртэл хувийн компаний дүрэм шиг л хэдэн захиралуудын тааллаар зохиогдож байх болсон нь хэн бүхэнд улам ойлгогддог болж байна. Монголд хөрөнгө мөнгө, ахуйн сонирхол нь хэтэрхий давамгайлсан этгээдүүд бүхий олигархиудын Засаглал тогтож, Төрийн эрх мэдэл нь хөрөнгийн ноёрхолтой хосолсон шинж чанартай болчихоод удаж байна. Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд үндэсний хөрөнгөтнүүд тодорхой ач холбогдолтой байдаг ч гэсэн улстөрд хэт хутгалдан эрх мэдлийг гартаа авах нь эсрэгээрээ бүр хортой байдгийг түүх гэрчилдэг. Гэтэл манайд үүнийг эс тоон харин ч мөрдлөг болгодог болчихсон. Үүнийг хэн хийгээд байна вэ, Намууд л хийж байна. Том хөрөнгө эзэмшигчид өөрийн ашиг сонирхолыг хойш тавьж юуны өмнө төрийн алба, төрийн бодлогыг түмний төлөө явуулдаггүй юм гэдгийг эд нар байнга нотолж байгаагаас гадна түүх гэрчилсээр ирсэн юм. Тэд зөвхөн өөрийн ашиг сонирхолын төлөө л махран зүтгэдэг. Ийм тохиолдолд Төрийн бодлого, шийдвэр ард түмэнд үйлчилж, Төрийн хууль нь ард түмний эрх ашгийн төлөө батлагдана гэсэн баталгаа байхгүй болж байгаа юм. Харин хууль зөвхөн хувийн ашиг сонирхлын захиалгаар бий болдог нь ойлгомжтой.Хувийн захиалгаар хууль батлагддаг болсон гэж хэлэх гээд байгаа юм л даа. Одоогийн Парламентыг л харцгаагаач. Бараг бүх томоохон хувийн хөрөнгө эзэмшигчид, Жи: МСS, МАК, Хурд, МонУран, Монос, Монроуд, Ажнай, АПУ, Женко, ТБД андууд, Фортуна, Бридж, Бодь, Залуу Монгол, Алтай трейдинг за тэгээд дурдаад байвал маш олон, бүх томоохон компаниудын захиралууд нэг их Төрийн нэр барьж "зүтгэлтэн" шинжийг эсгэсэн шиг өөрсдийгөө дархалсан хуулиудыг санаандаа ургуулан танхимд баталцгаагаад сууцгааж байна. Яаж ч бодсон хувийн том хөрөнгөтэй нэгэн бусдын болоод нийтийн эрх ашгийг урьтал болгон зүтгэх үү дээ. Өндөрхөн албан тушаалтай, эрх мэдэлтэй бол нэг өөр, жирийн иргэн хүнд нэг өөр, хөрөнгө мөнгөтэй эсвэл арга зальтайд нь бас нэг өөрөөр үйлчилдэг хууль, шүүх засаглалтай орон бол Монгол болчихоод байна. "Та нартаа л үйлчлэнэ, бүр чухамхүү үхэн зүтгэнэ" хэмээн тангараглаж биднээр өргүүлж дэмжүүлж гарч ирчихээд, биднээр тэжээлгэж тэжээлгэчихээд үе үеийн парламентчид гэх бэртэгчид Төрийн хуулийг өөрсөддөө нийцүүлж өөрсдийгөө дархалж зохиодог, үл нийцвэл хойш нь түлхэж өөрсөддөө үйлчлэхгүй болгож бас чаддаг, эгэл ардад болохоор тэдгээр хууль нь аянга мэт буудаг тогтолцоотой болгочихсон байна. Дан төсвийн цалин авч байсан тэд нар хагартлаа баяжих арга мэхийг л жинхэнэ утгаар нь сурч хэрэгжүүлсэн, халдашгүй дархан эрх бүхий тансаг дээд хэрэглээтэй, хүссэнээ хийж чаддаг илбэ шидтэй мэт болсон болохоос ард олон, улс оронд хэрэгтэй энэ байна гээд ам бардам хэлээд үзүүлчих холыг харсан дорвитойхон, даацтай далайцтай, ирээдүйд бахархан харах юу ч хийгээгүй 20 гаран жилийг үрсэн байх юм. Тэр хооронд жирийн ард нь өлсөж, ядарч, хоосорч, алгаа тосон бэлэнчилж сурч, амьдрах чадвараа алдсаар байна шүү дээ. Төрөө, түмэн олноо дээдэлдэг, Төрийн хэргийг эрхэмлэдэг, улсаа гэсэн сэтгэлтэй, эрх мэдлийг зөв голдиролоор нь ашиглаж хувийн ашиг сонирхлоо хойш тавьж чаддаг байсан бол 25 жилд юуг эс амжуулах билээ дээ. Ард түмэн бидний байнгын хараа хяналт маш сул байснаас ийм болсон. Хараа хяналт бол бидний эрх үүргийн нэгдэл байх ёстой. 25 жилд Төр нь ард түмэндээ биш, ард түмэн нь Төрд үйлчилдэг тогтолцоотой болчихоод байгаа нь үүний тодоос тод илрэл биш гэж үү. 1990 онд Вьетнам ямар байж байгаад өнөөдөр ямар хөгжлийн түвшинд хүрчихээд байна вэ. Ардчилалыг утгаар нь хэрэгжүүлэн хөгжиж байгаа Скандинавын орнуудын талаар, Төр засгийнх нь тогтолцоо, Төрийнх нь үйлчилгээ хэрхэн иргэддээ хүрдэг талаар нээлттэй баримттайгаар жишээ болгон дуугарчих Төрийн түшээ алга, аягүй бол энэ тухай дуугарсан нэгнийг нь нам дарах байх л даа. Жинхэнэ АРДЧИЛАЛ гэдэг чинь энэ юм уу, өнөөдрийн нийгмийн энэ тогтолцоог бий болгох гэж та нар 25 жил Төрд байсаар ирсэн юм гэж үү хэмээн үе үеийн Эрх баригчидаас асуумаар байна. Намууд бүх Төрийн эрх мэдлийг гартаа барьж, тэдгээрийг ашиг орлого, арилжааны хөшүүрэг болгож, далд ЭЗ-ийг гааруулж, Төрийн луйварчидыг бий болгож байна. Өлсөж гачигдаж бухимдсан ард түмэнтэй дампуурч ядуурсан нийгэмд АРДЧИЛАЛ оршин тогтнож, хулхидаж хуурч, худалдаж авсан саналаар ардчилсан Төрийг байгуулж болох уу. Ийм парламентат Төр улс орныг цааш нь хөгжил дэвшил, сайн сайхан амьдрал, шударга ардчилал өөд хөтлөх үү

Зочин 2015-11-14 150.129.141.237

Өлсөж гачигдаж бухимдсан ард түмэнтэй дампуурч ядуурсан нийгэмд АРДЧИЛАЛ оршин тогтнож, хулхидаж хуурч, худалдаж авсан саналаар ардчилсан Төрийг байгуулж болох уу.

Өвөн 2015-11-14 103.57.95.181

Өлсөглөн гуйлагчин амьдрал гэж чухам юуг хэлээд байгаа юм. Тэр нь бас манайд урьд өмнө байсан эсэх талаар бидэнд тодорхой хэлж харьцуулах дүгнэлт байна уу. Нөгөөтэйгүүр францад болсон үйл явдал бол нийгмийн хэв хэмжээ,хууль ёсны эсрэг төдийгүй хүн төрлөхтний нийтлэг эрх ашгаасч давсан хэрэг.Харина манайд болсон хэрэг ердөө л хувь хүний ёс суртхууны үйлдэл.Мунхагийн араас нийгэм дагдаггүй л байхгүй юу.

Batat 2015-11-14 202.179.11.202

Edin zasagaa jh uu. Elegeer hebtsin sana zobohgui jm

Zochin 2015-11-14 122.201.24.223

ES zov yum hiijee.

Зочин 2015-11-14 103.229.120.217

АРД ОЛОН БОСОХ НЬ ГЭЭД АЙЧИХСАН БНА. ӨӨР ОРОНД БОЛСОН ЯВДЛААР ДАЛИМДУУЛАН ДААЛГАВАР ӨГЧ БНА ДАА.

Зочин 2015-11-14 43.242.243.113

Монголын чухал асуудал бол лалын алан хядлага бус ард олны амьдралыг сайжруулах дотоодын асуудал. Уунийг хольж хутгаад хэрэггуй. Ядаж ундэр настнуудын даралтын эмийг хунгэлт даатгалаар тогтмол угч байх хэрэгтэй байна, автобусаа аятайхан явуулдаг болмоор байна, дарга нар хулгай хийдэг, худал чалчдагаа зогсоомоор байна. Юун алан хядлага мядлага!

Зочин 2015-11-14 202.126.89.199

битгий давар.Үнэгүй юм гэж энэ хорвоод байддаггүй юм.МАН чинь та нарыг муу юманд их сургажээ.

Зочин 2015-11-14 43.242.243.113

С Эрдэнэ уурийгээ шатаасан нь алан хядлага бус шудрага есны тэмцэл

Зочин 2015-11-14 43.242.243.113

Лалын ертэнц, Европ Америкийн зурчилтэй хаолбоотой болон лалын алан ***** ажиллагаа Монголын хувьд тийм чухал асуудал биш, европод лалын сая гаруй дурвэгчид, тэдэн дотор алан хядагчид цагаачилж очсон, тэгээд ч тэнд лалууд байнга дэлбэлж байдаг. Энэ асуудлыг хольж хутгаж суржигнээд хэрэггуй.

зочин 2015-11-14 150.129.143.137

Та нарын дотор Монгол эхийн үр хүүхэд байна уу үгүй юу нэгийгээ амьдаар нь шатаалгах хүртэл юугаа хийж худлаа хошгируулж өдий хүрэв ээ. Ард түмэний амьдрал үнэндээ дор орлоо Ардчилал гэж яриад 25-н жил боллоо үр дүн нь өнөөдөр ийм л байна.

Зочин 2015-11-14 150.129.141.237

Хүч хэрэглэх тухай яриа Ардчилсан гэх нийгэмд байхгүй шүү Сайханбилэг гуай та

Зочин 2015-11-14 150.129.141.237

25 жил худал яриа, хулхидалтад хаширтлаа хуурагдлаа. Үр дүн нь ядуурал, өлсгөлөн, дампуурал. Тэгээд бухимдал гомдол газар авах нь энэ. Худал амлаж хуураад л "түр зуурын тайвшруулах тариа" маягийн юм хэрэглэсээр өдийг хүрсэн. Одоо ийм тарилга үйлчлэхээ больж эхэлж байгааг Сайханбилэг үнэлж цэгнэх чадваргүй бол эртхэн саналаараа огцорсон нь дээр. Байдлыг намжаах биш хурцатгах нөхцөл үүсэхийг олж харах хэрэгтэй шүү

оооо 2015-11-14 103.23.51.4

2015 ОНД ХИЙЖ НИЙЛҮҮЛСЭН АЖЛЫН ХӨЛСӨӨ ЗАСГИЙН ГАЗРААС АВМААР БАЙНАА.

Paвcaл 2015-11-14 71.212.44.109

Армид ухуулга хэрэгтэй цаг ирж дээ. Та нар монголыг aллаа. Иргэний хөдөлгөөнүүд арми, хүчний дунд ажиллах хэрэгтэй юм байна даа.

Paвcaл 2015-11-14 71.212.44.109

Ардын цэрэг бол ард түмний хүүхдүүд. Та нарын хүүхдүүд цэрэгт хаадаг уу? Арми ард түмний талд.

ААНХАА 2015-11-14 27.123.213.173

Ардынхаа үгийг сонсохгүй бол ард түмэн дуугай байж чадахгүй.ард олон чинь тэсэхээ байж байгаа байх шүү.ямар та нар шиг тусгай хангамж цалин пүнлүү ил далд орлоготой биш.гуцдийн

Paвcaл 2015-11-14 71.212.44.109

Зэвcэг барьж болохыг харуулсан. Ардчилалын тайван замын шийдлийн жишээ Ирак, Ливи, Сири. Үр дүн нь жишээ нь өнөөдрийн Парис. Театрт хaлдсан нэг тeppop үүнийг Сирийн төлөө хийлээ гэж хашгирсан. Улс орноо нам нэрийн дор цөлмөх харин эх орноосоо урвалт. Өөрсдөө та нар 7/1-нд ард түмнийг турхирсан шүү дээ. Дүлий ардчилал гэж монголын "ардчилал". Та нар, танай нам монголыг aллаа. Ардчилалын арьс нөмөрсөн монголын ард түмний хувь заяагаар тоглосон цөөвөр чононууд.

Зочин 2015-11-14 150.129.141.237

"Тэрээр ардчилсан нийгмийн нэг онцлог бол асуудлыг тайван замаар шийдэж байх ёстой. Ямар нэгэн асуудлыг хүчирхийллийн аргаар шийдэх нь бидний хувьд хүлээж авах боломжгүй зарчим гэдэг ойлголт руу нийгмийн сэтгэл зүйг чиглүүлэх шаардлага гарч байна" гэжээ. Тэр орчин нийгэмд бүрдсэн эсэхийг Сайханбилэг гуай та мэдэж байна уу. Яагаад бухимдал гомдол газар аваад байгааг судалж үзсэн юм байна уу ЕС-аа. Үндсээр нь устгахаар адган сандраад байгаа тэр үзэгдлийн гарах болсон шалтгаан нөхцөл нь юу вэ гэдгийг мэдэж байна уу ЕС-аа. Иймэрхүү байдлаар бол үндсээр нь устгах гээд өдөөж хаясан юм болчихгүй биз ?

Paвcaл 2015-11-14 71.212.44.109

Ардчилал чинь бас aлбан ёсны засгаа унагааж болдогийг Ирак, Ливи, Сирийн ардчилсан туршлага харуулж байна даа.

Зочин 2015-11-14 150.129.141.237

Ардынхаа үгийг сонсдоггүй ардчилсан нийгэм гэж байдаггүй юм, ядуурал гуйлгачлал, өлсгөлөн дээр тогтнодог ардчилал гэж байдаггүй юм.

Zochin 2015-11-14 103.229.120.246

Hediigeer huchirhiilel n huseh yum bish ch gelee iim baidald hurgeed bgaa uchiraas iim l arga hemjee avna shuu de, manaihan uussen nuhzul baidal deer duruuluud ard irgediig tur zasagiin esreg eldev asuudal garguulahgui baih unegen zali heregleheer bolj baih shiv de......yamar uguidee l uuriiguu shataaj baihav de.....