Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын башёгийн ес дэх өдрийн барилдаан өчигдөр/2020.03.16/ Осака хотын "Эдион арена Осака" ордонд болж өндөрлөлөө.
Үзэгчгүй, хаалттай ордонд болж буй барилдаанд Хакүхо есөн өдрийн дараах байдлаар нэг ч унаагүй, есөн даваатай энэ хаврын башёд ялагдал хүлээгээгүй ганцхан бөх болж үлдсэн бол Какүрюү Ананд долоон даваа, хоёр унаатай удаалж байна.
Хакүхо башёгийн ес дэх өдөр Рюүдэн Гошитай учраа тааран барилдаж, өрсөлдөгчөө буулган авлаа. Хакүхо есөн даваатай, нэг ч унаагүй хаврын башёг ганцаараа тэргүүлж байна.
Какүрюү Ананд башёгийн ес дэх өдөр Аби Масаторатай тааран барилдаж, мөн ялалт байгууллаа. Ийнхүү Какүрюү Ананд есөн өдрийн дараах байдлаар долоон даваа, хоёр унаатай башёг үргэлжлүүлж байна. Түүнтэй адил долоон даваа, хоёр унаатай таван бөх байна.
Холбоотой мэдээ