IAAF Оросыг хасах шийдвэр гаргалаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

IAAF Оросыг хасах шийдвэр гаргалаа

Хуучирсан мэдээ: 2015.11.14-нд нийтлэгдсэн

IAAF Оросыг хасах шийдвэр гаргалаа

Анна Чичерова, Мария Кучина

Фото: Антон Денисов / РИА Новости

Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (IAAF) Оросыг гишүүнчлэлээсээ тодорхойгүй хугацаагаар хаслаа гэж BBC News мэдээлжээ. Энэ асуудлаар 22 хүн санал өгснөөс ганцхан хүн эсэргүүцжээ.

Оросын Спортын сайд Виталий Мутко Рио-де-Жанейрогийн олимпийн тоглолтод орох боломж байгааг хэлж байна. Үүний тулд ойрын хугацаанд хэд хэдэн шаардлагыг биелүүлэх шаардлагатай гэнэ. Харин ямар шаардлага тавигдаж байгааг сайд дурдсангүй.

IAAF-ийн ерөнхийлөгч Себастьян Коу Оросын тамирчдыг олимпийн тоглолтод оруулна гэсэн баталгаа байхгүйг хэлсэн байна. Арваннэгдүгээр сарын 13-нд Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн (WADA) хорооноос Оросын сэргээшийн эсрэг агентлаг нь (РУСАДА) байгууллагын ёс зүйд нийцэхгүй байна гэсэн юм. Оросын Спортын орлогч сайд Наталья Желанова дээрх шийдвэрийг WADA-г санаачлагчид Америкийн Коларадо-Спрингс хотод цугларахдаа арваннэгдүгээр сарын 18-нд батлах ёстой гэжээ.

Арваннэгдүгээр сарын 9-нд WADA-гийн комисс Оросын тамирчдыг IAAF-ийн ивээл дор явагдах тэмцээнүүдэд оролцуулахгүй байхыг тус холбоонд зөвлөжээ. Тэд Москвагийн сэргээшийн эсрэг лабораторийг бүртгэлээс хасах ёстой гэв. Түүний удирдлагаар ажиллаж байгаа Григорий Родченков 2014 онд шалгалт эхлэхээс гурав хоногийн өмнө 1417 сэргээшийн дээжийг устгасан байжээ. Устгагдсан дээж нь спортын өөр төрөлд хамаатай байсныг хэлж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Paвcaл 2015-11-14 71.35.129.27

Энэ Toyota-гийн рекламанд тоглож байгаа aлчуур нөмөрсөн усны хувцастай хоёр хүүхнийг чинь харин аваад хаячих уу яах уу?

Ded 2015-11-14 203.194.118.103

USA, Hujaa nar ch adilhan shuu dee. Ilerdeggui bolhoos bugd l heregledeg biz dee. Sportiin devjee yu biologichdiin devjee yu gedeg bolchihood baina.

Зочин 2015-11-14 182.160.1.152

Оросууд хүч чадлаа дэлхийд гайхуулах гэж хэт улайрцгаагаад сүүлд нь дэлхийн шившиг болцгоолоо доо.Допингтой холбоотой асуудлуудад олон орны тамирчид холбогдож байсан боловч оросууд шиг зохион байгуулалттай олон тамирчид хэрэглэсэн тохиолдол хэзээ ч гарч байгаагүй.

Мөнхжарг***** 2015-11-14 103.57.94.185

Орос, Америк зэрэг хүчирхэг, баян их гүрнүүдийн тамирчдын сэргээшийн шинжилгээний хариуг мөнгөөр аргалах нь их байдаг гэсэн. Удахгүй Америкчууд ч бас унана.

munkhuu 2015-11-14 104.59.120.41

зөв өө зөв, сэргээш хэрэглэхийг зохион байгуулсан, нуусан, хэрэглэсэн бүгд их спортоос зайлцгаа, тэд бол бусдаас илүү байх боломжийг эмийн хүчээр авч ялалт байгуулсан болохоос өөрийн чадлаар биш. АНУ-гийн хөнгөн атлетикч эмэгтэйн олимпийн медалуудыг хурааж тэмцээнд орох эрхийг хассан ш дээ, буруугаа хүлээж уйлаад л тв -гээр яриад нилээд шуугиан болсныг санаж байна,Тэр оростой харьцуулаад байгаа хүн мэдээгүй биз. Оросынх бол арай тохиолдол, сэргээшийн шинжилгээ хийх, хянах төв байгууллага нь үүргээ эсрэгээр биелүүлж хуурамч магадлагаа гаргаж байж, дасгалжуулагч нар нь тамирчиддаа сэргээш хэрэглэхийг зөвлөдөг байсан, бүүр улсаараа зохион байгуулалттай. Оросууд яахав дээ бидэнд ойр дотно байдаг болохоор өмөөрдөг болохоос яг үнэндээ хээл хахууль бүх шатандаа хөгжсөн, хуулийг гууль болгодог л улс ш дээ. Муу хэлээд байгаа америкт бол харин ч хуулийг мөрдөнө шүү

Фэн 2015-11-14 103.57.95.99

Хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийг ч америк, ангилчуудын шууд явуулгаар солилоо. Эд нар гар дүрэхгүй, жанжлахгүй шударга өрсөлдөөн байж болохгүй болж дээ.

Зочин 2015-11-14 103.57.95.99

АНУ-ын нөгөө олимпоос бөөн бөөн медаль авдаг усанд сэлэгч бас л бүр хожуу допингтой гээд тогтоогдсон. Бас хэд хэдэн таимрчин. Тэгэхэд ингэж сүржигнээгүй байж , одоо юу вэ, шударга бус юмаа. Ангосаксончууд хөнгөн атлетикийн холбоог эзэгнэчээд л ийм шийдвэр гаргаж байна. Ер нь бол оросын тамирчдаас айж байгаам байна л даа.

Зочин 2015-11-14 202.9.40.173

нүдний булай бишүү ***** долоогчоо

Зочин 2015-11-14 182.160.37.97

тийм үү? ардчилагчаа?

Зочин 2015-11-14 49.0.161.200

зөв, давраад байвал хасах нь зөв ш дээ

Зочин 2015-11-14 122.201.26.171

ЭСГИЙ ХИЙХ ГАЗАР НОХОЙ ХЭРЭГГҮЙ ГЭГЧЭЭР, ЭНД ТЭНЭГ ЧИ ДУТАА ГЭЖ