Улаан-Үд дэх ерөнхий Консулын газраас мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд, ОХУ-ын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 635 дугаар тогтоолын дагуу 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 00:00 цагаас 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гадаадын иргэдийг ОХУ-ын нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй байх шийдвэр гарсан. ОХУ-д байгаа гадаадын иргэдийн хувьд гадагш гарах хөдөлгөөн болон дотоодын тээврийн хэрэгслээр зорчих асуудал чөлөөтэй байна гэжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ