Жак Ма Африкийн бүх улсад амны хаалт, тест хандивлана

Хуучирсан мэдээ: 2020.03.17-нд нийтлэгдсэн

Жак Ма Африкийн бүх улсад амны хаалт, тест хандивлана

Жак Ма Африкийн бүх улсад амны хаалт, тест хандивлана

Хятадын интернет худалдааны “Alibaba” группыг үүсгэн байгуулагч, тэрбумтан Жак Ма Африк тивийн бүх улс руу амны хаалт, коронавирусийн оношлуур хандивлажээ.

Тэрбээр Африк тивийн 54 улсад тус бүрт нь 20 мянган оношлуур, 100 мянган амны хаалт, 1000 хамгаалалтын хувцас хандивлаж байгаагаа зарлажээ. Ийнхүү нийт 1,1 сая ширхэг оношлуур, зургаан сая амны хаалт, 60 мянган хамгаалалтын хувцсыг Этиоп руу илгээх бөгөөд тус улс бусад улс орнууд руу тусламжийг тараах юм байна.

Жак Ма өмнө нь АНУ, Иран, Итали зэрэг халдварын тархалт өндөр байгаа улс орнууд руу тусламжийн гараа сунгаж, коронавирусийн эсрэг тэмцэлд нэн шаардлагатай хэрэгслүүдийг илгээсэн билээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж