Оросууд 2021 онд саран дээр аппаратаа буулгана | News.MN

Оросууд 2021 онд саран дээр аппаратаа буулгана

Оросууд 2021 онд саран дээр аппаратаа буулгана

Оросууд 2021 онд саран дээр аппаратаа буулгана

45 жил завсарласны дараа сансар судлалын аппаратаа саран дээр буулгана хэмээн ОХУ-ын Сансар судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Игорь Митрофанов хэллээ.

Аппарат саран дээр буух өдрийг 2021 оны аравдугаар сарын 1-н хэмээн төлөвлөсөн ч ямар нэг байдлаар төлөвлөгөөнд хүндрэл гарвал нөөц товыг аравдугаар сарын 30-н гэж эрдэмтэд тооцоолжээ.

1976 онд Орост үйлдвэрлэсэн “Луна-24” автомат станцыг сар руу илгээснээс хойш дахин илгээгээгүй байгаа юм.

"Энэ удаагийн аппаратыг "Луна-25" гэж нэрлэсэн бөгөөд энэ нь өнгөрсөн зууны Оросын сансар судлалын түүхийг залгамжилсныг харуулж байгаа юм“ гэж Игорь Митрофанов хэллээ.

Хоёр байрлалыг аппарат буулгах газраар сонгосон байна. Эхнийх нь сарны өмнөд туйл орчимд  Богуславскийн цүнхээлээс хойд зүйгт, хоёр дахь буюу нөөц хувилбар нь Манциний цүнхээлээс баруун өмнөд хэсэгт байх ажээ. “Луна-25” аппарат үүргээ амжилттай биелүүлэхийн тулд буухаар сонгосон энэ хоёр байрлалын аль нэгэнд 15-30 км-ийн радиуст буух ёстой юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

onom 2020-03-18 119.40.98.106

Саран дээр яагаад очих гээд байна гэж бүү асуу, саран дээр хэн очихгүй гээд байна гэж асуу гэж ЕХ-ын Сансрын агентлагийн дарга хэлж байгаа юм. Ер нь бол юун Орос вэ Энэтхэгүүд хүртэл очно гэж байна. Орос юутай ч Их гүрэн нь үнэн. Яаж ч доош нь хийгээд бултайгаал гараад ирэх потенциаль байгаа. Обама Санкт-Петербург-ийн Их 8-н уулзалт дээр Орос бол бүс нутгийн их гүрэн гэж хэлсэнээс болоод бөөн асуудал болж байв. Үр дүнд нь Орос Их 8-аас гарсан төдийгүй тун удалгүй Сири-ийн дайныг эхлүүлж байсан.

Avatar

Зочин 2020-03-18 172.90.243.62

Тэр сар яах вэ. ОХУ эхлээд ард түмнээ ядуурлаас гаргах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-03-18 103.57.93.193

bitgii tenegt orosuud chamaas bayn amidaraltai za.. baruunihand tarhia ugaalgasan gar be dee..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж