Коронавирусийн халдвар тархахаас сэргийлэн ОХУ иргэдээ гэрээсээ ажиллахыг уриалж, зарим томоохон их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод байна.
Энэ хөл хорионы үед Оросын онлайн кинотеатрын үйлчилгээ эрхэлдэг компаниуд нөхцөл байдалд тохируулан киноны тарифаа буулгаж эхэллээ. Тухайлбал, энэ чиглэлийн үйлчилгээгээр томд тооцогдох Okko, Ivi, Premier, "Кинопоиск HD", more.tv компаниуд киноны үнээ хямдруулсан байна.
Okko компани гишүүнчлэлгүй хүмүүст зориулан 14 хоногийн багц зарласнаа чатботоор зарлажээ. Ivi компани шинэ хэрэглэгчийн төлбөрийг нэг сарын турш нэг рубль болгосон байна. Premier компани "Газпром-медиа" холдингийн бүхий л контентийг үнэгүй ашиглах эрхийг санал болгожээ. "КиноПоиск HD" болон more.tv компаниуд дөрөвдүгээр сарыг дуустал кино сангийн бүх контентоо гишүүнчлэл харгалзахгүй үнэгүй болгожээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ