ОХУ: Коронавирусийн мэдээллийг нэгтгэсэн сайтыг ажиллуулж эхэллээ | News.MN

ОХУ: Коронавирусийн мэдээллийг нэгтгэсэн сайтыг ажиллуулж эхэллээ

ОХУ: Коронавирусийн мэдээллийг нэгтгэсэн сайтыг ажиллуулж эхэллээ

ОХУ: Коронавирусийн мэдээллийг нэгтгэсэн сайтыг ажиллуулж эхэллээ

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын талаар шуурхай, бодитой мэдээллийг дотоод, гадаадад хүргэх зорилго бүхий стопкоронавирус.рф сайтыг ажиллуулж эхэлснийг ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд Дмитрий Чернышенко мэдээллээ.

Уг сайтад халдвар авсан баталгаатай тохиолдол, сэжигтэй тохиолдол, эдгэрсэн өвчтөний статистикийн ОХУ-ын болон дэлхийн хэмжээний бүртгэл байхаас гадна, вирусээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, гарын авлага, коронавирусийн талаарх түгээмэл асуултуудын хариулт, яаралтай үед залгах шуурхай утас ажиллаж байна.

Гуравдугаар сарын 17-ны өдрийн сайтын мэдээллээр ОХУ-д батлагдсан тохиолдлын тоо 93 хүрсэн бөгөөд таван хүн эдгэрчээ. Нийтдээ 190939 сэжигтэй тохиолдлыг лабораторид шинжилсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж