Франц улс иргэдээ ус, тогны төлбөрөөс чөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2020.03.17-нд нийтлэгдсэн

Франц улс иргэдээ ус, тогны төлбөрөөс чөлөөлөв

Франц улс иргэдээ ус, тогны төлбөрөөс чөлөөлөв

Шинэ төрлийн коронавирусийн тархалт өндөртэй байгаа улсуудын нэг бол Франц улс. Тус улс нь халдварын тархалтыг зогсоохын тулд дотоодын хөдөлгөөнөө бүрэн хаасан билээ. Уг шийдвэрээс үүдэн улсынх нь эдийн засгийн байдал хүндэрч, ард иргэдийн санхүү доройтох тул өнөөдөр /2020.03.17/-өөс эхлэн иргэдээсээ ахуйн хэрэглээний төлбөр авахгүй байх шийдвэр гаргасан байна.

Үүнд ус, хий, цахилгааны төлбөр, байрны түрээс зэрэг төлбөрүүд багтаж байгаа аж. Мөн үйл ажиллагаа нь доголдох эрсдэлтэй компаниудад 300 тэрбум еврогийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсныг тус улсын Ерөнхийлөгч Эмануэль Макрон мэдэгджээ.

Францад удахгүй болохоор төлөвлөсөн орон нутгийн хоёр дахь шатны сонгууль хойшилсныг мөн мэдэгдсэн байна. Тус улсад 24 цагийн дотор халдвар авсан хүний тоо 1210-аар нэмэгдэж 6633-д хүрчээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ГайхмаарГайхмаар
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж