Цагдаагийн байгууллага Үндсэн хууль зөрчиж байна

Хуучирсан мэдээ: 2020.03.17-нд нийтлэгдсэн

Цагдаагийн байгууллага Үндсэн хууль зөрчиж байна

Цагдаагийн байгууллага Үндсэн хууль зөрчиж байна

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд энэ сарын 16-нд асуулга хүргүүллээ. Учир нь УИХ-ын ээлжит сонгууль ойртсонтой холбогдуулан сөрөг хүчний намын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, үйл ажиллагааг нь хязгаарлах, тандан судлах зэрэг зохисгүй үйлдэл гаргаж байна.

Тухайлбал, ЦЕГ-аас өгсөн чиглэлийн дагуу улс орны хэмжээнд Ардчилсан намын нийт гишүүдийн судалгааг гаргуулахаар намын шат, шатны байгууллагад дарамт, шахалт үзүүлэх боллоо.

ЦЕГ-ын энэхүү үйл ажиллагаа нь Үндсэн хуульд нийцэхгүй бөгөөд Ардчилсан намд нэгдсэний төлөө Монгол Улсын иргэнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэх үйл ажиллагааны эхлэл гэж үзэн, эрс эсэргүүцэж байгаагаа шаардлагадаа дурджээ.  Цагдаагийн байгууллагын шууд харъяалан удирддаг төрийн чиг үүргийг МАН-ын дотоод үйл ажиллагаатай хутгалдуулан, сөрөг хүчний намынхаа мэдээллийг хууль хүчний байгууллагын сүр хүчээр далайлган авахыг оролдож байна. Түүнчлэн цагдаагийн байгууллагын чиг үүрэг өөрчлөгдөн иргэдийн эвлэлдэн нэгдэх, аливаа намд элсэх эсэхэд хяналт тавьдаг байгаа нь  Үндсэн хууль зөрчсөн үйлдэл юм.

Тиймээс ч УИХ-ын гишүүн, Ардчилсан намын С.Эрдэнийн асуулгын хариуг нэн даруй ирүүлэхийг шаардаж байна.

Х.ГАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж