УЕФА Евро-2020 тэмцээнийг 275 сая фунтээр хойшлуулна | News.MN

УЕФА Евро-2020 тэмцээнийг 275 сая фунтээр хойшлуулна

УЕФА Евро-2020 тэмцээнийг 275 сая фунтээр хойшлуулна

УЕФА Евро-2020 тэмцээнийг 275 сая фунтээр хойшлуулна

УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбооноос гишүүн мэргэжлийн багууд болон лигүүдээсээ 275 сая фунт шаардаж, оронд нь ирэх зун зохион байгуулагдах Евро-2020 тэмцээнийг хойшлуулах боломжтой хэмээжээ. УЕФА-ийн удирдлагуудын зүгээс 275 сая фунт бол Евро-2020 тэмцээнийг 12 сар хойшлуулахад хангалттай мөнгөн дүн гэж үзэж буй юм байна.

The Athletic сайтын мэдээлж буйгаар өнөөдөр/2020.03.17/ зохион байгуулагдах УЕФА-ийн нэгдсэн хурал дээр энэ тухай хэлэлцэж, Евро-2020 тэмцээнийг 2021 онд зохион байгуулах зөвшөөрөл олгож магадгүй гэжээ. Гэвч УЕФА эхний ээлжинд ECA буюу Европын клубуудын холбоо, EL буюу Европын лигүүдийн холбоо зэрэг байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, дараа нь Европын 55 улсын хөлбөмбөгийн холбоодтой уулзах аж. Мөн өнөөдрийн хурал дээр Аваргуудын лиг болон Европа лигийн энэ улирлын ирээдүйг шийдэх бололтой.

Сүүлийн үед Европын улсуудаар эрчимтэй тархаад буй цар тахал covid-19-ийн улмаас Европын ихэнхи улсуудын спортын арга хэмжээ, тоглолт, лигүүд зогсоод байгаа юм. Төлөвлөгөөний дагуу бол Евро-2020 тэмцээн ирэх зургадугаар сарын 12-ноос долдугаар сарын 12-ны хооронд зохион байгуулагдана.

ЭХ СУРВАЛЖ: www.dailymail.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж