Оросын цэргийн нисдэг тэрэг орон сууц руу андуурч гал нээжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.17-нд нийтлэгдсэн

Оросын цэргийн нисдэг тэрэг орон сууц руу андуурч гал нээжээ

Оросын цэргийн нисдэг тэрэг орон сууц руу андуурч гал нээжээ

Оросын алс дорнодод хачин зүйлс их тохиолдох юм. Алс хол, зэлүүд тэр нутаг Европоос 50 хувь том газар нутагтай хэр нь 6.3 сая хүн амтай билээ.

Хойд хөршийн хэвлэлүүдэд, цэргийн нисдэг тэрэг гуравдугаар сарын 15-нд бүс нутгийнхаа дөрөв дэх хамгийн том хот болох Читад орон сууц руу санамсаргүй гал нээсэн хэмээн мэдээлжээ. Цэргийн МИ-8 нисдэг тэрэг гал нээхдээ барилгын тагт, тааз, шалыг ихээр сүйтгэсэн ч азаар нэг ч хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй байна.

Санамсаргүй явдал Черёмушкийн агаарын талбайд нисдэг тэрэгний сумыг цэнэглэж байх үед болжээ. Тэр үед алдаа гарч, 23мм-ийн нэг калибр гал нээж эхэлсэн байна. Улмаар сум 1.5 км-ын цаана байх орон сууцанд тусчээ.

Чита хот 300 мянга гаруй оршин суугчтай, Оросын хамгийн эрс тэс уур амьсгалтай газруудын нэг. Зундаа Ромтой харьцуулагдам нарлаг ч өвөлдөө хасах 50 хэм хүрч хүйтэрдэг ажээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж