АНУ-ын иргэн бүрт 1000 ам.доллар өгөх санал гаргав | News.MN

АНУ-ын иргэн бүрт 1000 ам.доллар өгөх санал гаргав

АНУ-ын иргэн бүрт 1000 ам.доллар өгөх санал гаргав

АНУ-ын иргэн бүрт 1000 ам.доллар өгөх санал гаргав

АНУ-ын сенатор Митт Ромни Даваа гаригт коронавирусийн эсрэг авах эдийн засгийн арга хэмжээний жагсаалтыг танилцуулсны дотор насанд хүрсэн иргэн бүрт 1000 ам.доллар өгөх санаачилга багтжээ. Тэрбээр ажил хийдэг америкчуудын эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалахад голчлон анхаарсан аж. АНУ-ын Конгресс өмнө нь 2008, 2001 оны эдийн засгийн хямралын үеэр үүнтэй ижил арга хэмжээ авч байжээ.

Митт Ромнигийн боловсруулсан саналд жижиг бизнесүүдэд зээл олгох, ажлын байранд гарч буй оюутнуудын санхүүгийн дарамтыг багасгах, эрүүл мэндийн ажилчдыг хамгаалах зэрэг олон арга хэмжээ багтсан аж. Өмнө нь энэ гуравдугаар сарын эхээр АНУ-ын Конгресс олон тэрбум ам.долларын тусламжийн багц баталсан ба удаах нь энэ долоо хоногийн сүүлээр батлагдах төлөвтэй байна.

АНУ-ын насанд хүрсэн иргэн бүрд 1000 ам.доллар олгохоор бол нийт 350 тэрбум ам.доллар зарцуулах тооцоог экс ерөнхийлөгч Барак Обамагийн зөвлөх Жэсон Фюрман гаргажээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж