Английн Премьер лиг 3 тэрбум фунтын алдагдал хүлээж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2020.03.17-нд нийтлэгдсэн

Английн Премьер лиг 3 тэрбум фунтын алдагдал хүлээж болзошгүй

Английн Премьер лиг 3 тэрбум фунтын алдагдал хүлээж болзошгүй

Дэлхийн томоохон хөлбөмбөгийн лиг болох Английн Премьер лиг ирэх долдугаар сарын сүүл гэхэд улирлаа дуусгахгүй бол дараа жилээс эхлэн хэрэгжих телевизийн шууд дамжуулалтын 3 тэрбум фунтын шинэ гэрээгээ алдах аюултай нүүр тулгарчээ.

Ирэх долдугаар сарын 31 гэхэд Английн Премьер лигийн зүгээс Sky Sports, BT Sport болон бусад дэлхийн улс орнуудын шууд дамжуулах эрхтэй телевиз, стриймин үйлчилгээний байгууллагуудад дараа жилийнхээ тоглолтуудын хуваарийг хүргүүлсэн байх ёстой ажээ.

Одоогийн байдлаар Английн Премьер лигийн 20 багт ес, эсвэл 10 тоглолт дутуу үлдсэн. Хэрвээ Английн Премьер лиг үлдсэн тойргийн тоглолтуудаа үргэлжлүүлэхгүй бол телевизийн шууд дамжуулалтаас 750 сая фунтын алдагдал хүлээнэ.

Английн Премьер лиг ирэх дөрөвдүгээр сарын 4 хүртэл түр завсарлаад байгаа юм.

Одоогийн байдлаар телевиз болон бусад шууд дамжуулалтын байгууллагууд Английн Премьер лигийн удирдлагуудад лигээ үргэлжлүүл гэсэн ямар нэгэн шахалт өгөөгүй байгаа аж. Тус лигийн удирдлагууд энэ долоо хоногийн Пүрэв гаригт хуралдаж, энэ улирал болон дараа улирлынхаа тухай хэлэлцэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж