Д.Дамба-Очир: Манай гэр бүл ЖДҮХС-гаас зээл аваагүй | News.MN

Д.Дамба-Очир: Манай гэр бүл ЖДҮХС-гаас зээл аваагүй

Д.Дамба-Очир: Манай гэр бүл ЖДҮХС-гаас зээл аваагүй

Д.Дамба-Очир: Манай гэр бүл ЖДҮХС-гаас зээл аваагүй

Ээлжит сонгууль дөхөж буй энэ үед иргэдийнхээ боломжийг хулгайлж, эрх мэдлээрээ түрий барин жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийг өөрсдөө авсан хэрэг улам анхаарал татаж, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг дахин сонгохгүй байх уриалга гараад байгаа. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өөрөө болон гэр бүлийнх нь хамаарал бүхий ямар ч компани ЖДҮХС-гийн зээл аваагүй гэж мэдэгдсэн нь анхаарал татаж байна. Тэрээр

-Би ямар ч зээл аваагүй. Би тэр тусмаа манай гэр бүлийнхэнтэй хамааралтай ямар ч компани ЖДҮ-гээс зээл аваагүй гэж албан ёсоор мэдэгдсэн. Харин яагаад түүнийг ЖДҮХС-гийн зээл авсан гэсэн “бүлэг”-т хамааруулсан талаар

-Би УИХ-ын гишүүний хувьд тойргийн компани, аж ахуйн нэгжийг дэмжиж, туслах үүрэгтэй. Тэр үүргийнхээ дагуу Эрдэнэт хотынхоо компанийг дэмжих бичиг гаргаж байсан. Тэр бол миний болон манай гэр бүлтэй ямар ч хамааралгүй. Ер нь 40 гаруй гишүүн тодорхой компаниудыг дэмжих бичиг гаргаж байсан. Үүнийг надтай нялзааж байна гэсэн тайлбар өгсөн юм.

ЖДҮХС-гийн дуулиан дэгдсэнээс хойш эрхэм гишүүд өөрийнхөө нэр дээр байдаг, эсвэл хувь эзэмшдэг, гэр бүлийнхнийх нь эзэмшлийн компаниудад зээл гаргуулж өгсөн нь тодорхой болсон. Д.Дамба-Очирын хувьд 1991 оноос бизнес эрхэлж эхэлсэн, түүний үүсгэн байгуулсан “Очир” компанийг хүмүүс сайн мэддэг. Үүнээс улбаалаад “Очир” гэсэн нэртэй болгоныг түүнтэй хамааруулж ойлгодог болсон нь ч нууц биш. Ямар сайндаа л 13 настай хүүхдийг хүчиндсэн хэрэг гарсан “Очир төв” хэмээх нэртэй дэн буудлыг түүнтэй хамааруулж байх вэ дээ? Тийм ч учраас түүнийг “Би ЖДҮХС-гийн зээл аваагүй” гэж хэллээ гэхэд итгэхгүй байх хүн олон. Аливаа асуудалд баримттай хандах нь зүйтэй учраас эхлээд ЖДҮХС-гийн зээл авсан компаниудаас түүнтэй хамааралтай компани бий эсэхийг харах нь зүйтэй.

Мэдээж бичиг илгээж, дэмжсэн гэх компанийг ч түүнтэй хамааралтай эсэхийг шалгах нь зүйтэй. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын дэмжсэн гэх “Сапфир стоун” гэх компани нь Улсын бүртгэлд бүртгүүлснээр бол 2016 онд байгуулагдсан, нэг хүний эзэмшилтэй, өөр хувьцаа эзэмшигчгүй М.Бат гэдэг хүний компани юм байна. Энэхүү компани нь Эрдэнэт хотод жижиг, дунд үйлдвэрлэл байгуулахаар зээлийн хүсэлт гаргасан. Ажлын байр бий болгох, жижиг дунд, үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлээч гэж тойргоосоо сонгогдсон гишүүнд хүсэлт гаргасан учраас дэмжсэн, гэхдээ ямар нэгэн нөлөөлөл үзүүлээгүй гэжээ.

Монголчуудын хувьд мэдээлэл авах орон зай хязгааргүй. Хэдийгээр энэ нь ололттой тал боловч худал ташаа мэдээлэл газар авах хандлага их болсон. Тэр тусмаа өрсөлдөгчийнхөө талаар худал мэдээллийг зохион байгуулалттайгаар тараах болсон нь нэгэнт бүгдэд ойлгомжтой болсон. Тэр тусмаа сонгууль дөхөж байгаа энэ үед худал ташаа, зорилтот мэдээлэл их гарах болсон, магадгүй цаашдаа ч энэ мэт худал мэдээлэл гарна гэдэгт нэг их эргэлзэх зүйлгүй. Тийм болохоор өрсөлдөгчдийн тараасан ташаа мэдээлэл бус баримт нотолгоотой мэдээлэл эсэхийг нягталж байх нь яах аргагүй чухал болоод байна.

Х.ГАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2020-03-17 59.153.115.168

ЧИ ИЧИЖ АМЬДАР, ОЛОН КОМПАНИД ДЭМЖСЭН БИЧИГ ХИЙЖ ӨГӨӨД ТЭДНУУС ХЭДЭН ЗУУН САЯАР НЬ 3% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ АВЧААД, ТЭР МӨНГӨӨ 40%-ИАР УГААСАН БНА, ЧИ ТЭДГЭЭРЭЭС АВИЛГЫН 10% ХҮРТЭЭГҮЙ ЮУ, ЗАРИМ НЬ ЧИНИЙ НЭР ДЭЭР БИШ Ч ХАМААРАЛ БҮХИЙ, ЭСВЭЛ ТАНИЛ ТАЛ, НАЙЗ НАРЫН ЧИНЬ КОМПАНИ БАЙСАН ЮМ БИШҮҮ, УИХ-С ГАРГАХ ОЮУТОЛГОЙН ДҮГНЭЛТИЙГ УИХ ХЭЛЭЛЦЭЭГҮЙ БАЙХАД ЧИ ТОМ АВИЛГААР ОТ-Д ӨГЧИХСӨНӨӨ ЮУ ГЭХ ВЭ, ОДОО ШОРОНД ОРОХООС ЗУГАТАЖ ОРДОНД ОРОГНОХ САНААТАЙ ЮУ, ЧАМ ШИГ АВИЛГАЧ, ХУЛГАЙЧИЙГ ДАХИН УИХ-Д ЗАЛАХУУ, БҮҮ ГОРЬД.

Avatar

Иргэн 2020-03-17 66.181.181.207

Хувь хүртээгүй юу. Хөгшин

Avatar

Зочин 2020-03-17 66.181.176.63

Ийм худалч хуурамч гарыг сонгоод гаргаад ирдэг эгдүү хүрмээр ард түмэн шүү.

Avatar

ХН 2020-03-17 202.179.25.229

ХЭЦҮҮ Ч ЮМ ДАА . ОДОО ХЭН ИТГЭХЭВ ДЭЭ. ДАПА ОЧИР МИНЬ . АЙХТАР ХУЛХИДСАНАА САНААЧ

Avatar

Иргэд 2020-03-17 59.153.84.138

Худлаа битгий хэл хүүхээ. Нүгэл чинь нүдээрээ гарна шүү

Avatar

dambaochir hulgaich 2020-03-17 45.41.132.86

shaampar zdaa

Avatar

зочин 2020-03-17 202.21.125.35

Дамбаа хөгшөөн АТГ, Прокурорыг шүүхэд өгчих тэд л чамайг ЖДҮ шаасныг тогтоож яллах дүгнэлт үйлдэж одоо шүүхэд шилжүүлж байгаа. Ард түмнийг тэнэг гэж битгий бод хуулиар тогтоогдсон асуудлыг чи би биш гэхээр болчихдог юм биш шүү

Avatar

bat 2020-03-17 192.82.65.182

дамбаа,чи одоо дахиж сонгуульд нэр дэвшиж онигоо боловоо,ажил хийх чадалтай хүмүүс дэвшиг.одоо их хуралд сууж байгаа мануухайнууд улсаа бодоод зайлмаар байна.

Avatar

Зочин 2020-03-17 202.126.89.81

Gutsaad bai chi

Avatar

Зочин 2020-03-17 203.98.76.9

ЖДҮ-гээс зээл аваагүй байж болно. Үүнээс илүү УИХ-д нэр дэвшүүлж болохгүй зүйл хийсэн хүн шзз дээ. УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцүүлээгүй байхад Оюутолгой ХХК-д хүргүүлсэн хүн бол энэ хүн биз дээ Тэгэхээр Оюутолгой ХХК-тэй энэ хүний хамаарал бүхий компаниуд гэрээгээр ажил хийдэг л байх даа

Avatar

Зочин 2020-03-17 64.119.17.80

За энэ балай одоо битгий чи юм яриа хулх очир гэдэгийг ард тумэн мэдэж байгаа шуу чамайг дахьж сонгохгуй намын нэр унагасан ийм хумуусийг намаас зайлуулах хэрэгтэй шуу дээ

Avatar

Зочин 2020-03-17 202.131.225.197

BITISHA, dambaochir yaavch oligtoi gar bish

Avatar

Bazar 2020-03-17 83.20.243.139

Jostoi butelgui har hulgaich

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж