ТАВАНТОЛГОЙ БА Х.БАТТУЛГЫН УЛС ТӨР | News.MN

ТАВАНТОЛГОЙ БА Х.БАТТУЛГЫН УЛС ТӨР

ТАВАНТОЛГОЙ БА Х.БАТТУЛГЫН УЛС ТӨР

ТАВАНТОЛГОЙ БА Х.БАТТУЛГЫН УЛС ТӨР

Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд 71 хэргийг хянаад шүүхэд шилжүүлжээ. Тэдэн дунд М.Энхсайхан, С.Баяр, С.Баярцогт нарын “хэргүүд”-ийг ч багтааж. “Хэргүүд” гэдгээ хашилтад хийсэн маань “хэрэгтнүүд”-эд оноосон яллах дүгнэлт нь С.Баярын жиргэсэнчлэн дэндүү зохиомол ичмээр учраас.

Хууль хүчнийхэн зарим нэгийг нь "ачна" гэж айлгаж, сүрдүүлж байгаа гэх. Манай хуулийнхан Вышинскийн онолыг практик дээр ашиглахдаа тун гаргууд. Ц.Нямдоржийн цагдаа нар, Х.Баттулгын прокурорууд шүү дээ.

М.Энхсайханыг Тавантолгойн төсөл дээр ажилласных нь төлөө прокуророос буруутгаж буй. Шүүхэд хэргийг нь шилжүүлсэн прокурорын яллах дүгнэлтэд  эдийн засгийг хорлон сүйтгэсэн гэх “хэрэг” дээр  автомашины “хэрэг” нэмсэн нь Н.Энхбаярын үед У.Хүрэлсүх казино тоглосон асуудлаар шүүхэд буруутгагдаж, "пургоноор" ял авдаг шиг процесс өрнөж магадгүй хардлага бол бий. "Энэ улсыг эхнэр чинь удирдаад байна уу, чи удирдаад байна уу” гэж хэлснийхээ төлөө У.Хүрэлсүх Н.Энхбаярын хорхойтой араанд зуугдсан шиг М.Энхсайхан Гашуунсухайтын төмөр замын булхайг илчилж, овоолсон шорооны "нууц"-ыг тайлсныхаа төлөө Х.Баттулгын гол дайснуудын нэг болсон.

С.Баяр, С.Баярцогт хоёрыг олон мянган монгол хүнийг ажлын байраар хангаж, олон зуун компанийг орлоготой болгосон Оюутолгой төслийг хөдөлгөсний төлөө прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг нь шилжүүлжээ. Оюутолгойн гэрээг боловсруулсан нь тэд болохоос баталсан нь УИХ өөрөө. Хэрэвзээ УИХ-ын гаргасан шийдвэр болгоны өмнөөс хэн нэгэн ял үүрнэ гэвэл Тавантолгойг хөдөлгөх улс төрийн шийдвэр олгосон парламентын тогтоолын өмнөөс У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар хоёр хэзээ нэгэн цагт яллагдаж мэднэ. Түүх давтагддаг гэдэг шүү дээ.

Харин Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээ болон “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголд авчирсны төлөө Монголын цагдаа нар “эрэн сурвалжлаад” удаж байна. Монголын хилээр орж ирэнгүүт баривчлах тушаалыг бүр дээрээс, аль эрт өгснийг АТГ-аас зарласан. Гэтэл “Оюутолгой” нь өнгөрсөн 2019 онд 321 сая ам.долларыг татвар хураамжид төлж, 838 мянган ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллажээ. Тус компаниас Монголын 14 мянган иргэн шууд цалинждаг.

Яг өнөөдрийн өнцгөөс харвал хэрэвзээ Ч.Сайханбилэгийн Засгийн газар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санүүжилтийн төлөвлөгөөг батлаагүй бол дэлхий даяар гамшиг нүүрлэсэн энэ хүнд цаг үед Монгол Улс хоёр гараа өргөөд бууж өгөх байж. Монголын эдийн засаг хоёр сарын хил хориог даах хэмжээний томорчээ гэж Б.Болдсайхан эмчийн жиргэсэн үнэн. Дээр нь Тавантолгойгоо гацаагаагүй бол  Монгол Улс “жил бүр эдийн засгаа 3 тэрбум 600 сая доллараар тэлсэн шигээ суух байсан”-ыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “G-цаг” нийтлэлдээ дурдсан байна лээ.

Тавантолгойн дажин дахиад л ширүүсч байна. Энэ удаад З.Энхболдын эсрэг Х.Баттулга “нумаа нуугаад сумаа тавьж” эхэлснийг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн “Өдрийн сонин”-д өгсөн жижигхэн боловч том “агуулга”-тай ярилцлагаас нь уншигдав.

А.Гансүх хэдийгээр З.Энхболдыг илтэд буруутгаж чадалгүй хоёр үзүүртэй тайлбар хэлснээс харвал өөрийг нь төмөр замын хэргээр хууль, хяналтынхан шалгах үед өмөөрч байсан үеийг нь дурссан ч биз. Ажилгүй хэцүүдэж явах үед нь А.Гансүхийг З.Энхболд хажуудаа татаж, УИХ-ын даргын зөвлөх болгож байсан удаатай.  Тиймээс өөхөнд ороож, ороож шидсэн А.Гансүхийн үгийг хашир улстөрчийн хувьд З.Энхболд хаанаас, хэний өгсөн "даалгавар" болохыг нь гадарлаж байгаа нь лав. Тэгээд ч насаараа Х.Баттулгын Тамгын газрын дарга хэвээр явах "жижиг" хүн З.Энхболд биш ээ.

З.Энхболд дарга мэлзсэн үү, эсвэл А.Гансүх матсан уу, бүү мэд. ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын үгээр бол З.Энхболд Тавантолгойн талаарх ҮАБЗ -ийн зөвлөмжийг мэдэж байсан, бүр “Эрдэнэс Тавантолгой”-н 30 хувийг зарахыг дэмжиж байсан бололтой юм. Гэтэл яагаад гэнэт АН-ын дарга С.Эрдэнэд зөвлөсөн шигээ Тавантолгойгоор улс төр хийгээд эхэлсэн нь АН-ыг бодсондоо биш байх. Мэдээж, Л.Наранбаатарын хэлсэн “эрх ашиг” хэн, хэнд нь байж таараа. Тэгээд ч А.Гансүхийн тайлбараар Тавантолгойг хөдөлнөх хүн нь Х.Баттулга болохыг далдуур хийгээд З. Энхболдод тун аятайхнаар ойлгуулахыг оролджээ. Тэгэхээр нь өмнө хамтдаа Тавантолгойг гацааж байсан тэд энэ удаа эрх ашиг салснаар Х.Баттулга ба З.Энхболд хоёрын хэн ялар нь ирэр 2021 оны сонгуулиас өмнө тодорхой болчих ч биз.

Д.Сумъяабазар сайд З.Энхболдод хаягласан жиргээндээ төмөр замын төслүүд давхар зогсохыг олон тэмдэгттэй анхааруулсан нь өнөөх Л.Наранбаатарын гаргаж тавьсан баримтууд бас чиг худлаа биш болохыг нотлов. Салбарын сайд “тэмээ ярьж байхад ямаа ярихгүй” нь бүр тодорхой.

Тэр тусмаа З.Энхболдыг хаа хамаагүй төмөр замаар "дарамтлах" тэнэг хүн Д.Сумъяабазар биш. Тэгэхээр Зүүнбаянгийн төмөр зам нь Монголд биш З.Энхболдод ашигтай байсан нь эдийн засагч Л.Наранбаатарын мэдээлэл болон Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын жиргээнээс харагдаж байна. Энэ бүгд яван явсаар олсны үзүүрт үхэр байдаг гэгч л болж байх шиг.

 Тавантолгойн хувьчлалыг З.Энхболд улайран эсэргүүцэж буй энэ үед  “Страто” гэрээгээ биелүүлээгүйн улмаас хамтарч ажиллахгүй болохыг “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Б.Ганхуяг илэрхийлэв. Хэдийгээр З.Энхболд "Страто" надтай хамаагүй гэх тайлбар өгдөг ч "Эрдэнэс Тавантолгой"-н захирлын шийдвэрээс харахад огт хамааралгүй компани ч бас биш аж. Тиймээс л түүнийг дуугүй байлгахын тулд "Страто"-д эхний ээлжид анхааруулга өгч буй нь энэ биз.

ҮАБЗ-ын даргын үгийг дамжуулсан А.Гансүхэд экс Тамгын газрын даргын өгсөн хариулт нь “Би ҮАБЗ-ийн саналын эрхгүй гишүүн байсан. Тэнд ярьсан юм бүгд тэмдэглэл дотор байгаа. Өнөөдөр А.Гансүх ярилцлага өгсөн байна. З.Энхболд дарга дэмжиж байсан ч гэх шиг. Би дэмжээгүй, тэр протоколоо 100 хувь ил болгоорой. Зөвхөн миний хэлсэн үгийг биш. Тэгэхээр уур амьсгал ойлгогдоно".

Тэгэхээр Х.Баттулга, З.Энхболд гэх хоёр хүний нөхөрлөл Тавантолгойдээр цэглэгдэж буй нь харин бүгдэд ойлгомжтой болжээ.

Нацистууд эхлээд коммунистуудыг баривчиллаа, би коммунист биш учраас дуугарсангүй. Дараа нь үйлдвэрчний эвлэлийнхнийг барихад би гишүүн нь биш учир чимээгүй л байлаа. Дараа нь еврейчүүдийн ээлж ирэхэд би еврей биш учир огт эсэргүүцээгүй. Эцэст нь тэд намайг баривчлахад тэднийг эсэргүүцэж чадах хэн ч үлдээгүй байлаа" гэгчээр намынхаа нэртэй зүстэй болгоныг Х.Баттулгатай хамжаад “хэрэг тохож”, хэлмэгдүүлж явсан гэж буруутгагддаг З.Энхболдыг өнөөдрийн ҮАБЗ-ийн "сумнаас" өмөөрч, хамгаалах хүн С.Эрдэнээс өөр АН-д бий болов уу?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
20
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

96 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Одоо цаг 2020-03-17 66.181.161.40

Монголчууд одоо яг бага хаадын үе шиг хоорондоо алалцаж бна. Яг үнэндээ цаана аь бизнес хөрөнгө оруулагч нар хохирдог. Одоо хүмүүс энэ улс төрчидтэй болон тэдний ойрын хүмүүстэй хэзээч бүү хамт бай. Нэг ангид ч хүүхэдтэй нь хүүхдээ бүү өг. Баттулга бизнес хүн хэзээч бусдыг өөрөөс нь их мөнгө олохыг зөвшөөрөхгүй.

Avatar

тайван 2020-03-17 66.181.177.101

энэ сэтгүүлч Ж.Нямсүрэнг… нэгийг …өмөөрч \Элбэгдорж\ .. нөгөөг .. нэр ..төрийн .. гутааж .. байгаа .. учраас… Одоогийн ..Ерөнхийлөгч … хүн ардын .. төлөө.. сайн … ажиллаж …байгаа… авлига… авдаггүй … сайн .. удирдагч ..юм. нэр.. төрөө .. энэ ..
сэтгүүлчээс … нэх..

Avatar

Зочин 2020-03-17 150.129.143.104

Эрдэнээ тэр жижкэн боожгойг одоо хаях цаг нь болсон гэдгийг мэдэрч байгаа байлгүй дээ, багийг нь баллах гайг шууд жийлгүйгээр хөөрхөөн жижиг юмаар нь имиж-шинэчилгээ хийгээд АЗХ-нд 18-23 насны охид-бүсгүйчүүдийг элсүүлэх ажил үүрэг өгөөд ажиллуулах хэрэгтэй. Хэвлэл мэдээллээр хамт харагдаж ерөөсөө болохгүй шүү!

Avatar

ЗОЧИН 2020-03-17 202.126.88.232

ЭЛБЭГДОРЖ ШААХАЙГ ИРЭНГҮҮТ НЬ ШОРОНД ХИЙХ ХЭРЭГТЭЙ !!! ЭХ ОРНОО ХУДАЛДСАН УРВАГЧ !!!

Avatar

OC/CTADIONOOS URDAX GAZARUUD 500,end 1000 1000 n xopoololtoi elektrik ajlyylj tam bolloo. 2020-03-17 132.194.13.90

mania ylsiin oplog bol YAXAB.OPSON GARSANAAR,gadnii bank PROGRAMM SOLIGDOJ BN,5 $ udurt gyilgee xiixgyi bol wellsiig mangyyruulj dmpyyryylax bodlogotoi,1 mlrd gyilagchid xeniig ch xaiplaxgyi,apgagyi.

Avatar

seeks sait ajilyylagch,bydyyleg zerlegyyd,shar gadgaad ertnii xynii darangyillald abtaj bydyyleg boljee 2020-03-17 132.194.13.90

gopchagendaj bna, gyilagchin bolgoj.

Avatar

gadnii xylgaich uuruusuu xolduulax gej daraa ni alaad uuruu xeregt opood bdg xyn.8 xamgiin oiriin xynyyciig ajild abch xergee chixej aldag 2020-03-17 132.194.13.90

s** sai,xyrimiin symch-olon xymyyseer tolxiltsox ni uy ch bishS

Avatar

Зочин 2020-03-17 66.181.178.224

Энэ сайт дандаа хүзүүгүйг өмөөрнө орохоос дургүй хүрэх юм

Avatar

Зочин 2020-03-17 139.5.216.61

Elbegtorjiih yum chin

Avatar

Зочин 2020-03-17 66.181.178.224

Хүзүүгүйгийн л даалгавраар бүх нийтлэл нь явж байх юм, монголын ард түмнийг бүгдийг нь Женкогийн хөлсний жиргээчид гэж доромжилсон байх юм хүзүүгүй хулгайч, олны үг ортой гэдэг үгийг сануулах юмсан

Avatar

Зочин 2020-03-17 184.151.230.64

Huzuugui nohoid hudaldagdsan sonin yum baina gedegt bat itgelee

Avatar

Зочих 2020-03-17 64.119.17.19

Женко ч дээ. Монголын ард түмэн хожимдож л ухаарч байна даа

Avatar

Зочин 2020-03-17 103.57.94.24

Энхсайхан ч тэгвэл чөтгөр юмдаа

Avatar

Зочин 2020-03-17 72.196.192.250

Ene2 muudaltsdag ni jinhene hongil zadarcg baigaa ni teree!!!
Hongiliig 17 chingelegeer ehlvvlsen. Ter vyees l jenko tsagdaagiinhniig munguur hahuuldaad gartaa oruulsan sh dee!!!
Tegee l tsaashaa urnuud unuug hvrsen!!!

Avatar

Иргэн 2020-03-17 66.181.161.2

Энэ ниитлэлииг бичсэн сэтгүүлч үнэхээр л элбэгдоржиин захиалгаар бичжээ . элбэгдорж баярцогт энхсайхан мэтиин хүмүүс улс орны газрын доорх баялаг, үйлдвэр завод , улсын төсвиин мөнгө зэргииг хэрхэн луйвардаж .ханаж цадахаа мэдэхгүй идэж уусаныг энэ сэтгүүлч байтугай энгиин иргэн ч цөм мэддэг болсон шүү. Энэ хүмүүс иин луйвар булхай өчнөөнөөрөө илчлэгдээд аргагүй баригдахаа мэдээд гадаадад дүрвээд ирэхгүй л байгаа шүү дээ . Энэ хүмүүсииг шударга сайн хүмүүс байсан чинь хэлмэгдүүлчихэж гэнээ .

Avatar

zochin 2020-03-17 64.119.22.112

hereg uildsen ni yalaa uureed, gaviya baiguulsan ni aldaraa uureh tsag hezee um bol doo

Avatar

ЭМЯ: Монгол Улсад коронавирусийн тав дахь тохиолдол бүртгэгдлээ 2020-03-17 139.5.216.77

ОДОО ЭМНЭЛГИЙН ЭМЧ АЖИЛТНУУД МАШ НЙГТ НЯМБАЙ АЖИЛЛАХ ШААРДЛАГАТАЙ. ЭМНЭЛГИЙН ДОТООД ХАЛДВАР ГАРЧ ГАДАГШАА ГЭР БҮЛ РҮҮ ГЭЭ АЛДВАЛ БАЛАРНА. АЮУЛ БОЛНО. ЭМЯ АНХААР, АМЖИЛТ

Avatar

иргэн 2020-03-17 66.181.190.123

Бүгдээрээ адилхан хэн хэнийгээ гэхэв

Avatar

Зочин 2020-03-17 192.82.70.81

Erguu Hurelsuh Haana bn !!! Umhii luivarchin yag heregtei uyd bhgui shuu. Hudlaa surjin darjin yum yarij shudarga dvrd toglohdoo l sain . Erguu bolovsrolgui huur !!!!

Avatar

Зочин 2020-03-17 66.181.189.101

З.Энхболд гэж худлаа ярьсан бас нэг хулгайч юм байна дөө

Avatar

Зочин 2020-03-17 192.82.72.58

З. Энхболд бол Х.Баттулгыг Ц. Элбэгдорж, М. Энхболд нарын савраас Аварч МУ-ын ерөнхийлөгч болгосон гэдгийг захын хүүхэд ч андахгүй мэднэ дээ. З. Энхболд байгаагүй бол Х. Баттулга бүхнээ алдах байсан, бүр алдаж явсан….З. Энхболдоос Ц. Элбэгдорж, М. Энхболд 2 эмээдэг байсан. Мөн З. Энхболдын даалгавраар С. Эрдэнэ Х. Баттулгыг маш их дэмжсэн. Х. Баттулга бол З. Энхболдод энэна андаа байтугай хойд төрөлдөө төлж дуусахааргүй их өртэй. Х. Баттулгаа үүнийгээ маш сайн мэдэж байгаа. Мэдэх юм алга даа.

Avatar

setgegdel 2020-03-17 203.91.115.55

ugaasaa l unen sh dee. Erdenetiig avj chadaagui Tavantolgoiruu l chichirdeg bizdee Jenko

Avatar

Зочин 2020-03-17 192.82.78.233

Терийн менгений номер нэг хулгайч Жэнког хэзээ хэн баривчилж, ард тvмэн биднээс хулгайлсан 280 сая доллар 2 удаа хулгайлсан, тvvний хvv, Баянгол, Мах импекс, Талх чихэр, Милл хаусыг улс буцааж авах вэ? Нямка сайд лав чадахгvй, хууль шvvхийнхэн чадахгvй байна! Тэгвэл хэн чадах вэ???

Avatar

Зочин 2020-03-17 192.82.78.233

Яг vнэнийг нь бичжээ!!!

Avatar

МОНГОЛЫГ ЯЛНА, СИНГА х***а МАНДТУГАЙ ! 2020-03-17 64.119.21.9

ард түмний 30 % санал дээрээс нь хүргэн ах путиний хакер ажиллагаагаар гарч ирсэн, Монголд байгаа бүх хужааа, янкууд, барууныхныг нарыг хөөж гаргаад, хужааа нарын хоолойг хэрчинэ гэж амлачихаад орос, хужааа болон барууныхан руу худлаа доль хамж шившгээ тарьж Монгол улсын гадаад бодлогыг яг өмнөх БНАСАУ-н гадаад бодлого шиг ганцаардуулах чиглэл руу явуулж буй ориг төвд гаралтай жанхуу Баттулга!!!

Avatar

Зочин 2020-03-17 202.126.89.47

Путин хүргэн ах юмуу хадам ах юм уу 😁

Avatar

Уншигч 2020-03-17 64.119.22.14

Энийг бичсэн хүн эсгий хийх газар нохой хэрэггүй гэдгийг мэдэж аваач.толгойгүй байж өөхч булчирхайн биш юм сараачиж байхаа болж үз.танд хуулийн байгууллагын ажил ёстай падлий байхгүй шүү.хайран цаас хө хө

Avatar

Зочин 2020-03-17 192.82.78.233

Маш зев сайн бичжээ! Зика тарыг чинь . Монголын хамгийн том капитал херенге болох Мах импекс, Талх чихэр, гурилын vйлдвэр Милл хаус, Баянгол зочид буудлыг Жэнкод бараг зvгээр шахуу Зика чи эрх мэдл ашиглаж Жэнкод егч хувааж идсэн. Зика чамайг хэн ч танихгvй хэн ч биш байхад М.Энхсайхан Терийн емчийн хорооны дарга болгож олны танил болгосон. Гэтэл Зика чи тvvнийг батлагдаагvй гэрээний теслийг мушгин гуйвуулж яллуулна гэвvv! Удахгvй Жэнко чамайг машиндана Зика.

Avatar

Зочин 2020-03-17 202.9.46.65

Цаасан дээр бичихээ больцын ш тээ, хүнүүс

Avatar

Зочин 2020-03-17 202.9.46.25

Энэ нийтлэлийг бичсэн хүн эрүүл мөн үү эсвэл мөнгө авч энэ луйврын том хэрэгтэнүүдийг өмөөрч байна. Мрнголын ард түмнийг юу гэж бодоод байдаг юм бэ?

Avatar

Зочин 2020-03-17 192.82.78.233

Маш зев сайн бичжээ зика! Чиний тарыг таниулав. Монголын хамгийн том капитал херенге болох Мах импекс, Талх чихэр, гурилын vйлдвэр Милл хаус, Баянгол зочид буудлыг Жэнкод бараг зvгээр шахуу Зика чи эрх мэдл ашиглаж Жэнкод егч хувааж идсэн. Зика чамайг хэн ч танихгvй хэн ч биш байхад М.Энхсайхан Терийн емчийн хорооны дарга болгож олны танил болгосон. Гэтэл Зика чи тvvнийг батлагдаагvй гэрээний теслийг мушгин гуйвуулж яллуулна гэвvv! Удахгvй Жэнко чамайг машиндана Зика.

Avatar

Зочин 2020-03-17 150.129.141.139

Zi yamar hun boloh ni todorhoi,ur huuhed,,ehnereech mungnuus bolj alahad belen nuhur.Bagi yahav bolovsrol ni ter.

Avatar

н**ш ГЭЖ 2020-03-17 202.179.25.229

НЭГ ЗҮЙЛ БАЙНА. ЭНЭ ДАРГА НАР ЮҮҮҮ Ч ИДЭЭГҮЙ , МОНГОЛЫН ТӨЛӨӨ ЧӨМГӨӨ ДУНДЛААД ДУУССЫМ БИЗ ДЭЭ…. АРДЧИЛАЛЫН АНХДАГЧ НАРААС ДАРЬ СҮХБААТАР МАЛЫШ 2 Л ХООСОН НОЙТОН 30 ЖИЛ ЯВААГ НИЙТ МОНГОЛЧУУД ХАРЛАА ҮЗЛЭЭ. БУСАД НЬ ХАГАРТЛАА БАЯЖСААН. МОНГОЛДОО БАГТАХГҮЙ ИХ ХӨРӨНГӨ ЗООРЬТОЙ БОЛЦГООЖ БҮР ИХИЙГ ГАДАГШ НЬ ЗӨӨЦГӨӨСӨН. ОДОО ТЭГЭЭД ХАРИУЦЛАГА ЯРИНГУУТ БАРЬЖ ИДЭХНЭЭ ХӨГШИН БАНЬД НАР …..

Avatar

zochin 2020-03-17 150.129.141.139

yustoi gants unen.YAJ ALBAN tushaal,avilgaar bayjsnaa …..SALGA YAMAR GANZGA HIISEN G.M

Avatar

йй 2020-03-17 77.111.245.71

Хотын яг төвд 220к residence өндөр зэрэглэлийн хотхонд 4 өрөө байр граштай яаралтай хямд худалдана, түрээслүүлнэ 8869-8877

Avatar

зочин 2020-03-17 202.9.46.202

Женко ч ёстой жинхэнэ утгаараа ,, доголон нугас ,, болжээ .. Одоо ч тоох амьтан үгүй болно доо….. хөөрхий . Чинээндээ тултал нь идэж аваад л зайлах ганц л зорилоготой байгаа даа ..

Avatar

Л.Л 2020-03-17 66.181.166.134

Хэдийгээр, мэдээж, захиалгат боловч товч, тодорхой, сайхан бичжээ….Үнэнээс хойш яалтай нь билээ, дээ…

Avatar

мгл 2020-03-17 122.201.21.185

женко оориин мафидаа элбэгиин мафи,авилгач хуулчидыг бурэн элсуулж авах ажиллагаа дуусч байх шиг!.Манан мафи дотороо олон салбартай,тэдэнд ард тумнии эрх ашиг пад байхгуй нь харагдаж,хоорондоо алалцах хэмжээнд хурэхдээ бугд л монгол улс,ард тумнии толоо гэж хуцацгааж байгааг бид одор болгон харж байна!!!!,Тэрбумын хулгайч нар пээдиигээд,авилгач хуульчидииг омноо молхуулж,монголыг суйруулж байна!!!Энэ бузаруудтай тэмцэх ил ч бай,далд ч бай тангарагтаа унэнч хуулиинхан нэгдэцгээ!!!,цоохон хэдэн с

Avatar

даш 2020-03-17 66.181.191.194

ҮНЭН ҮГ ХЭЛСЭН ХҮНД ӨШӨРХӨӨД ЯАХАВ ДЭЭ, ӨӨРИЙНХӨӨ ХООСОН БӨНДГӨРӨӨ ЦЭНЭГЛЭХИЙГ БОД, ЭНЭ НЯМСҮРЭН, ОТГОН ШИГ СЭТГҮҮЛЧИДЭЭ ХҮНДЛЭХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Хөлсний яагий минь 2020-03-17 66.181.161.81

Захиалгат сохор.мн юм бна Гэхдээ яахав 5 үг хэлчихэе: ОТ ххк 321 сая $ татвар тушаадаг гэдэгтээ ичээсэй тэр зүгээр НД, ус түгээмэл ашигласны л төлбөр, 14мянган ажилчид боолын ажлыг л хийж байгаа гадаад ажилчдын цалин доод тал нь 15.000.000 төгрөг шүү дээ 2000 үйлчилгээний монгол ажилтан сарын 500 мянгаар цалинжиж бгаа энэ амжилтуу айн

Avatar

Зочин 2020-03-17 185.220.101.146

Одоо яана даа

Avatar

Зочин 2020-03-17 202.126.89.193

Зика ковид эбола

Avatar

Ххх 2020-03-17 59.153.113.76

Энэ нямсүрэн гэж элбэгдорж сбаяр энхсайхан г.м. хамгийн бүтэхгүй юмнуудыг захиалгаар өмөөрч бичихдээ хүрэлсүхэд долигнож бгаа нь юу билээ? хүрэлсүх дээрх нөхдийг битүүдээ өмөөрөөд бгаа юмуу?

Avatar

Зочин 2020-03-17 51.89.147.67

Балайр худал хулгайч 2 баян пиздааг шоронд хий

Avatar

МАНАН ҮХ 2020-03-17 45.41.132.86

Элбэгдоржийн гѳлѳгнүүд

Avatar

Зочин 2020-03-17 103.57.92.157

p**a zuer manangiin zahialgatai bdag shass

Avatar

ккк 2020-03-17 64.119.27.234

ийм юм сараачиж хоол олох тавилан мөн өрөвдөлтэй ей

Avatar

Зочин 2020-03-17 64.119.20.145

(Би Тулгад хэлж байсан улс төрөөс хол бай гэж ) тэхлээр Монгол улсад сонгууль явуулах хэрэг бнуу хэн улс төрч хэн ерөнхийлөгч болох эсэхийг элбэгдорж л мэддэг байсан юм бишүү

Avatar

ҮХЭР МОНГОЛ 2020-03-17 64.119.27.234

худлаа хуцахаа л олчихооч дээ та минь.

Avatar

Зочин 2020-03-17 64.119.20.145

Чоно борооноор элбэгдорж корооноогоор гэж үнэн үг шүү

Avatar

Зочин 2020-03-17 66.181.161.92

Эрдэнэ ҮАБЗ-д ордог гэж боддог хүн тойм бичнэ гэхээр элэг авах нь ээ

Avatar

Зочин 2020-03-17 192.82.65.168

Хаха тэнэг бүгэс. ҮАБЗ-өөс өмөөрөх хүн Эрдэнээс өөр гэж бичсэнмйг уншиж ойлго мояа минь

Avatar

zochin 2020-03-17 202.131.228.92

oilgoogui baij bas comment bichnee ikh er yum.

Avatar

Зочин 2020-03-17 192.82.67.118

Монголчууд Элбэгшуналховдогдорж хоёрын зам энэ цагаас хойш бүр мөсөн салжээ ,

Avatar

Ардаа 2020-03-17 202.126.89.198

ОТ муу гэрээ. Яаж ч зөвтгөж, чадахгүй.

Avatar

Зочин 2020-03-17 202.126.89.193

Та нар ингэж том том юм ярьж байхаар , нэгэнт үхчихсэн ардчилсан намаа хог шаарнаас нь цэвэрлээч, элбэгээ, баярцогт,сайханбилэг ,мэлхий гэх мэт эрүүгийнхэнтэй хамт сонгуульд орвол баларна ш дээ

Avatar

Зочин 2020-03-17 167.114.92.48

Энэ 2 тарвагыг барьж нүхэнд булаачээ

Avatar

Зочин 2020-03-17 192.82.75.187

Зика УИХ-ын дарга байхдаа Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49 хувийг төрд авах чиглэлд Засгийн газарт хяналт тавьж ажилаагүйнх нь төлөө хатуу хариуцлага тооцох ёстой. Энэ үл бүтэх этгээд 2016 оны УИХ-ын сонгуульд АН-ыг үнэмлэхүй ялагдалд оруулсан атлаа ямар ч хариулагаа хүлээлгүй ЕТГ-ын даргаар дэвшин ажиллаж хор найруулж явсаар өдийг хүрсэн. Тийм байхад ямар нүүрээрээ 2020 оны УИХ-ын сонгуульд АН-ын даргын ахлах зөвлөхийн сэнтийд заларчихаад олон долоон юм гоншигноод л

Avatar

Зочин 2020-03-17 192.82.75.187

З.Энхболд ёстой л ариун ядвалтан биш шүү дээ. Зика УИХ-ын дарга байхдаа Дубайн гэрээ болон Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд авах ажилд хяналт тавьж чадаагүйн төлөө хатуу хариуцлага тооцох ёстой. Түүгээр ч барахгүй энэ үл бүтэх этгээд 2016 оны УИХ-ын сонгуульд АН-ыг тултал нь сүйрүүлж хаячихаад ямар ч хариуцлага хүлээгээгүй ерөнхийлөгчийн ТГ-ын дарга болж хороо найруулсаар явсан.

Avatar

Зочин 2020-03-17 202.126.89.81

OT yahav tatvar tulj l bga,gehde nuguu tald manai 34%iin ur tatvaraas ih mungu nemegddegiig yarihgui bn

Avatar

Зочин 2020-03-17 202.55.191.194

СЭТГҮҮЛЧ Ж.НЯМСҮРЭН ГЭЖ ЭЛБЭГДОРЖИЙН БУУНЫ НОХОЙ ЭНЭ ХЭРЭГТ БАС ХАМААРАЛТАЙ ЭТГЭЭД. ЭНЭ ХҮНИЙГ БАС ШАЛГААД ШОРОНД НЬ СУУЛГАХ ХЭРЭГТЭЙ. БАЯРЦОГТ, ЭНХСАЙХАН НАРЫГ ӨМӨӨРДӨГ ХЭН ЮМ БЭ. МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАЯРЦОГТ ЭНХСАЙХАН ЭЛБЭГДОРЖ САЙХАНБИЛЭГ НАРААС НҮҮРЭЭ БУРУУЛСАН. УЧИР НЬ ТЭД ДЭНДҮҮ МОНГОЛ СЭТГЭЛГҮЙ ХАНДСАН ЗА.

Avatar

Зочин 2020-03-17 64.119.20.145

Хөөрхий наад сэтгүүлч чинь амиа зогоохийн тулд л эздээсээ жаал өвдөл цөвдөл авдийшд хөөрхий

Avatar

Зочин 2020-03-17 192.82.75.187

С.Баяр, С.Баярцогт хоёрыг нэг зиндаанд тавьж болохгүй шүү дээ. С.Баярцогт бол яалтачгүй авилгачин, оффшормэн шүү дээ. С.Баярт ажил хийх явцдааалдсан юм байгаа. М.Энхсайхан ч гэсэн алдсан байх гэлээ гээд хорлон сүйтгэгч гэх зүйл анги бол арай л дэндэнээ.

Avatar

зочин 2020-03-17 202.21.125.35

Баяр авилгачин биш байтлаа АНУ-д 7 хаустай байх уу, авилгачин биш хүн Монгол төрийн ЕС-н албан тушаалыг зарсан байх уу. С.Баяр бол авигачинаар тогтохгүй бүр а******н зандалчин 7,01-р 10-д хүн буудах тушаал өгсөн хүн биш үү

Avatar

зочин 2020-03-17 202.21.125.35

1. Оюу толгой одоогийнхоос 10 дахин илүү Монголд ашигтай байх боломж байсныг Элбэгдорж. Баяр, Баярцогт, зоригт нар үгүй хийж эх орон ард түмнийхээ эсрэг ажиллаж өөрсдөө эгэлгүй баян болцгоосон. Дараа нь Элбэгдоржийн шахаасаар Сайханбилэг нар Дубайн гэрээгээр Оюу толгойн ашгийг хойшлуусан. 2. З.Энхболд таван толгойн талаар зөвхөн 5,3 тэрбумаар зарна гэж ҮАБЗ-д оруулж танилцуулж зөвшөөрөл авчихаад яагаад одоо 1 тэрбум болчихов гэж асуудал тавьсан. Мэдээ бичиж байгаа ухаантай юм бол юмаа сайн судал

Avatar

Зайлаа 2020-03-17 66.181.161.12

Элбэгдоржийн сайт хулгайч ялтан атигар Элбэгээгээ олж ирээд шүүхийн танхимд нь суулгаачээ.Улаан нэг талын юм шаахын.

Avatar

Зочин 2020-03-17 202.179.24.118

Баттулга ерөнхийлөгчийг муулаад бай. Тэгэх тусам чинь танай сайт хэнийх вэ гэдэг нь улам бүр тодорно. Ард түмэн тэнэг биш. Элбэгдорж уу Баттулга уу гээд гудамжинд таарсан эхний хүнээсээ асуу. Халхын заса их гэдэгчлэн бидний азаар Баттулга ерөнхийлөгч болсон юм шүү. Хөгийн хулгайч шүү дээ танай тэр элбэгдорж чинь… Их хааныг маань судалдаг Жак Уэдэрфорд гуай монголд айлчлаад эзэнт гүрний эртний уран зургийг бэлэглэсэн гэдэг. Хүзүүгүй хулгайчаасаа тэр зураг хаана байгааг асуугаад өгөөрэй

Avatar

202.179.24.118 гэх эргүү малд 2020-03-17 64.119.21.9

Ардчилсан хятад Ц Элбэгдоржийн үргэлжлэл чинь атигар хулгайч жанхуу ш дээ. Нэг тэрэгний 2 дугуйг харьцуулдаггүй юм. Жанхуу 1996 онд 17 чингэлэг спиртээр геноцид үйлдэж атигар тарвага, атигар хулгайч хоёрын зам мөр нэг болсон түүхтэй юм. Жанхуу хэзээ ч атигар тарвагын хөлийг гозолзуулна гэж байхгүй.

Avatar

Зочин 2020-03-17 66.181.179.129

Ene nuhduud shuuheer hainaagaa salguulaach ee.

Avatar

ААК 2020-03-17 119.40.98.210

ЭНХСАЙХАН ШИГ ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЛЭГТЭЙ ЕРӨНХИЙ САЙДЫГ АРАЙ ХЭЛМЭГДҮҮЛЭХ УЧИРГҮЙ ШҮҮ, ҮНЭН ГЭДЭГ БОЛ ХАРААТ БУС ОРЧИНД БАЙДАГ ГЭДГИЙГ ШҮҮХ ХАРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ,
ХҮНИЙГ ҮЗЭЛ БОДОЛ, ДЭВШҮҮЛСЭН САНАЛААР НЬ ШИЙТГЭЖ БОЛОХГҮЙ ШҮҮ, ҮНЭТ ЗҮЙЛЭЭ ХАМГААЛЖ, ҮГЭЭ ХЭЛЦГЭЭЕ,

Avatar

Зочин 2020-03-17 202.21.114.139

Шүүхд очиж бгаа эрхмүүдийг ажил хийсний төлөө биш авлига авсаны төлөө авлига авсанаараа монголын хөгжлийг хэдэн ч жилээр ухрааж та бидний орлогыг завшсан гэдгээр яллах гээд бгааг ард түмэн эрх биш ойлгохтой болсон. Төрд гарсан хулгайч нар авлигыг байдаг зүйл мэтээр хүлээн авдаг ба гэмт хэрэг гэж бодохчгүй бгаа нь өнөөдрийн төрийн эмгэнэл болсон тул энэ хэдийг заавал яллах учиртай юм. Тэгж байж төр, төрийн алба цэвэршиж ирээдүйн хөгжил төлөвших ёстой.

Avatar

МОНГОЛ ЯЛНА 2020-03-17 202.179.27.183

Элбэгдорж, Женко 2 найз гээд байгаа. Ерөнхийлөгч минь эдгээр улс төрийн хулгайчдыг шоронд нь суулгаж ганц сайн юм хийгээдэхээрэй. Танаар ингүүлэх гэж ард түмэн чинь сонгосон юм ш дээ. Өөрөө ташуур барьж амалсан амлалт тань байгаа шүү. Монгол Ялна. Сүүлйин үед Монгол Ялна үгийг үнэгүйдүүлэх гээд байгаа МОНГОЛ ЯЛНА МОНГОЛ ЯЛНА МОНГОЛ ЯЛНА.

Avatar

У 2020-03-17 192.82.78.233

Терийн менгений номер нэг хулгайч Жэнког хэзээ хэн баривчилж, ард тvмэн биднээс хулгайлсан 280 сая доллар 2 удаа хулгайлсан, тvvний хvv, Баянгол, Мах импекс, Талх чихэр, Милл хаусыг улс буцааж авах вэ? Нямка сайд лав чадахгvй, хууль шvvхийнхэн чадахгvй байна! Тэгвэл хэн чадах вэ???

Avatar

Зочин 2020-03-17 202.126.89.190

Сонгууль хамаагүй ТТ-н IPO гоо хийх хэрэгтэй.үйлдвэрээ төмөр замаа яаралтай барь..Хүрэлсүх Сумьяабазар малнууд сайд ухаантай юм бол хийх хэрэгтэй.Цаг хугацаа явах тусам үнэ унана.Зах зээлээ орост алдана.Хятад ойрын жилүүдэд дотоод үйлдвэрлэлээ дэмжиж түүхий нүүрс дотооддоо олборлоно.Орост 2 угаах үйлдвэр, төмөр зам нь ашиглалтанд орсон.Женко зика лалрууд мэргэжлийн хүний үг сонс зайлаад өг үгүй бол ирээдүйд толгойгоо тасдуулах ажил гарна.

Avatar

Монголыг ялна! Орос хулмас мандтугай! 2020-03-17 64.119.21.9

Өмхий төвд тайрдас жанхуу баттулга энхрий хайрт х***а ахдаа таван толгойг 1 тэрбум доллараар, Монгол улсыг “Шанхайн ХАБ” ломбарданд 5 тэрбум доллараар сая айлчлахдаа зарсан шүү дээ. Төвдүүд ч хэдэн малынхаа буянд сайхан амьдарч байна аа.

Avatar

Зочин 2020-03-17 202.179.27.183

Шоронд орогсдын хулгайч нарын гоморхол уу ккк хамт бас шорондоо морилох болтугай

Avatar

жанхуу тарвага 2 шорондоо ор. 2020-03-17 64.119.21.9

Ардчилсан хятад Ц Элбэгдоржийн үргэлжлэл чинь атигар хулгайч жанхуу ш дээ. Нэг тэрэгний 2 дугуйг харьцуулдаггүй юм. Жанхуу 1996 онд 17 чингэлэг спиртээр геноцид үйлдэж атигар тарвага, атигар хулгайч хоёрын зам мөр нэг болсон түүхтэй юм. Жанхуу хэзээ ч атигар тарвагын хөлийг гозолзуулна гэж байхгүй.

Avatar

Зочин 2020-03-17 192.82.78.233

Ардчилал, эрх челеений эцэг Элбэгдорж Монгол хvн авилгалын загалмайлсан эцэг Н.Энхбаяраа! Наад гvтгэлэг чинь явахаа байсан!

Avatar

guest 2020-03-17 202.21.109.73

.

Avatar

Зочин 2020-03-17 182.160.1.199

Элбэгдорж улс төрөөс гардаг Монголын хувь заяанд их муу байна гэж МоАХ -ынхан ярьдаг юм билээ. Бид МоАХ – ныхоо байрыг алдчихаад хөөрхий болсоон гэдэг юм билээ.

Avatar

Зочин 2020-03-17 66.181.180.173

Удахгүй шоронд орно, гарцаа байхгүй. Олон хүнийг хөлдөө чирнэ дээ.

Avatar

Зочин 2020-03-17 103.26.195.32

Жинхэнэ төвд санаа гэдэг чинь энэ дээ. Та нарыг бүгдийг чинь хооронд нь дайсан болгоод оркуудынхаа хар массаар Женко төрд үлдэж бүгдийг захирах хаан болно.

Avatar

Зочин 2020-03-17 202.179.27.183

Хар масс гээд байгаа жирийн иргэд эдгээр хулгайчдыг шорондоо ялаа үүрээд суухыг л мэдээж хүснэ ш дээ. Дараа нь женкогоо яахаа бас мэдэхтэйгээ байхаа кккк.

Avatar

Элдэв Очир 2020-03-17 119.40.103.3

Коммунист махны машин ажиллаж байна.Гэхдээ өнөөдөр чинь 1937 он биш шүү

Avatar

Зочин 2020-03-17 66.181.161.12

Улс төрийн бөөснүүдийг 1937 он шиг энэ жил хуйгаар нь шоронд хийх хэрэгтэй.Монголын төрыг эмчилнэ.Хүүрнүүдийг хорь хорь бас дахин хорь… Жирийн прусс унагч иргэн кккк

Avatar

Tarhia ugaalgaj hanalaa 2020-03-17 202.126.89.81

Tarvaga nar uursduu ardchilalaa suiruulchiheed odoo ardchilal mandtugai awarna gd soliorood ehellee

Avatar

Зочин 2020-03-17 103.14.38.134

Цахиагийн Элбэгдорж монголд үүрд ирж чадахгүй боллоо. Коронавирусын хөл хорионоос гмултарч чадахгүй хэцүүхэн зүйл боллоо.

Avatar

Элдэв Очир 2020-03-17 119.40.103.3

Яс хаях гэж энийг л хэлдэг байх даа.

Avatar

Нараа 2020-03-17 202.179.27.183

ОДОО ШҮҮХ НЬ ХЭР ШУДАРГА ОЛОН ТАВАН ҮГГҮЙ ХОРИХ ЯЛ ОНООЖ ЧАДАХЫГ ХАРИЙ.АРААС НЬ ЭЛБЭГДОРЖ, САЙХАНБИЛЭГ НАР БАС ШОРОНДОО ХАТНА ГЭЖ НАЙДАЯ.УЛСТӨРЧДИЙН ЭД МӨНГӨНИЙ ШУНАЛЫН ЗОДООН ҮҮГЭЭР ЦААШИД ҮРГЭЛЖЛЭН БИЕ БИЕНЭЭ ШОРОНД НЬ ХАТААХ БОЛТУГАЙ ХУРАЙ ХУРАЙ.НИЙТ ХОХИРСОН МОНГОЛЫН НИЙТ ЖИРИЙН ИРГЭД ХҮСЭН ХҮЛЭЭЖ СУУЖ БАЙНА.

Avatar

Зочин 2020-03-17 66.181.181.25

Нэг л юм тодорхой байна.2020 онд Шинэ МАНАН/Хүрэлсүх,Баттулга/ мөхөж 2021 огд Баттулга гудамжинд гарна

Avatar

Иргэн 2020-03-17 202.9.40.19

Баттулга ерөнхийлөгчийг ,ерөнхий сайдХүрэлсүхийн засгийн газар сайн ажиллаж бна. Ард түмэн мэдэж байгаа, хутган үймүүлж бичихээ зогсоо, Монголчууд эвтэй байхдаа хүчтэй

Avatar

Иргэн 2020-03-17 66.181.189.21

Хөдөлгөсөн гээд байгаа Оюу Толгойгоо харчих. Петро Дайчин ажиллаж Монголчууд үг хэлэх ч эрхгүй болсон Дорнодын талаа харчих. Хулгайч Тарвагадорж яг л ийм юм Таван Толгой дээр хийхээр Энхсайханыг гар хөлөө болгосон. Бид мартаагүй.

Avatar

Зочин 2020-03-17 202.126.89.190

Чам шиг малд хамаагүй.уул уурхайн салбар чинь цул мөнгө биш.оны эцсээр зэсийн үнэ 4000 доллар болоход эрдэнэт алдагталтай ажиллаж эхэлнэ.

Avatar

Та яавал баяжих вэ 2020-03-17 109.70.100.34

Та хар хөдөлмөрөөр явбал хэзээ Баттулга, Энхболдын зиндааны баян бол чадахгүй харин төрийн өмчийг үнэгүй авч байгалийн баялагыг луйвардаж идвэл харин эд нар шиг баян болох маш амархан үүний тулд төрийн эрх мэдэлд үхэрнүүдийг хошгируулж хүрэх баян болох арга ийм амархан.

Avatar

СХД 30-Р ХОРООНЫ ИРГЭН 2020-03-17 202.126.89.99

Элбэгдорж гэдэг хүн Солонгост 1 өдрийн 35000 долларын өртөгтэй дээд зэрэглэлийн зочид буудалд өчнөөн хонолоо. Тэгвэл ийм их хөрөнгийг Тарваганы нүхэнд өсч нэг ч удаа ганзага яваагүй хүн яаж олсон байхав.

Avatar

мйэ 2020-03-17 202.21.124.130

Манай хуулийнхан бол бүгд коммунистууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж