Раммштайны Тилл Линдеманн Москвад бөмбөлөг дотроос дуулжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.17-нд нийтлэгдсэн

Раммштайны Тилл Линдеманн Москвад бөмбөлөг дотроос дуулжээ

Раммштайны Тилл Линдеманн Москвад бөмбөлөг дотроос дуулжээ

Халдвар тархах аюултай энэ үед олон хүн цугласан газарт байх нь эрсдэлтэй ч Тилл Линдеманн Москвад тоглолтоо хийжээ. Тэгэхдээ өөрийгөө хамгаалан том тунгалаг бөмбөлөг дотроос дуулсан хэмээн нутгийнхан шуугиж байна.

Раммштайн хамтлаг Шведийн хөгжимчин Петер Тагтгрентэй хамтран өдгөө Орост хийж буй аялан тоглолтынхоо төлөвлөгөө ёсоор гуравдугаар сарын 15-нд Москва хотын VTB Arena-д тогложээ.

Гэвч үнэн хэрэгтээ бөмбөлөг дотроос дуулах нь өвчнөөс сэргийлэх арга хэмжээ биш бөгөөд хоёрдугаар сард аялан тоглолт эхэлснээс хойш тоглолтын хэв маяг байсаар ирсэн аж. Тэгээд ч бөмбөлөг дотроос Линдеманн нэг л дуу дуулсан бөгөөд тоглолтын үлдсэн хэсэгт ил гарч, охидын өгзгийг алгадан, үзэгчид рүү бялуу шидэж, бусад дуугаа толилуулсан байна.

Москвад одоогоор 5000-аас илүү хүн цуглахыг хориглосон байгаа тул Раммштайн хамтлаг тасалбар авсан бүх шүтэн бишрэгчтэйгээ ижил цэнгэхийн тулд хоёр удаа тоглосон аж.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж