АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Covid-19 вирусийн бурууг АНУ-д тохох санаархал бүхий хий хоосон цуурхал тараахаа болихыг Хятадад санууллаа.
Тэрбээр Хятадын дипломатч Ян Жиэчитэй утсаар ярьсан бөгөөд вирус анх АНУ-ын цэргүүдээр зөөвөрлөгдөн Хятадад ирсэн байж болзошгүй гэсэн Хятадын таамгийг АНУ-ын өмнөөс хатуу эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Тэр ууртайгаар Жиэчид “Одоо бол худал мэдээлэл, цуу яриа тараахад тохиромжтой үе үнэхээр биш” хэмээн хэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Хятадын Гадаад хэргийн сайд Лижиан Жао 2019 оны аравдугаар сард америк цэргүүд Ухань хотноо зохион байгуулагдсан олон улсын цэргийн үйл ажиллагаанд вирус авчирч тараасан байж болзошгүй хэмээн мэдэгдсэн билээ.
Гадаад хэргийн сайд Жао ганцаараа вирус тараасан буруутан хэмээн Вашингтоныг чичлээгүй. Ираны хувьсгалт харуулын дарга өмнө нь коронавирус бол АНУ-ын Хятадыг, дараад нь Ираныг, улмаар бусад бүх улсыг доройтуулах зорилгоор бүтээсэн биологийн зэвсэг хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн билээ.
Эх сурвалж: RT