Тик Токчид коронавирусийн эсрэг суултуур долоож байна

Хуучирсан мэдээ: 2020.03.17-нд нийтлэгдсэн

Тик Токчид коронавирусийн эсрэг суултуур долоож байна

Тик Токчид коронавирусийн эсрэг суултуур долоож байна

Од болохын хүслэнд хэт автсан залуус цахим ертөнцөд дураараа аашилцгааж байна. Жишээ нь, Хятадад бүтээгдсэн Тик Ток сүлжээний хэрэглэгчид коронавирус давалгаа гэх нэрийн дор жорлонгийн суултуур долоож буй бичлэгээ хийх болжээ.

Тэдний нэг бол 21 настай Ава Луйз юм. Тэрбээр олны анхаарлыг өөр дээрээ татахын тулд анх онгоцны нойлд суултуур долоож буй бичлэгээ хийсэн байна. Тэр мөн “Коронавирус бол ядууст л халддаг зүйл” хэмээн хэлж байжээ.

Түүний бичлэг гуравдугаар сарын 14-нд нийтлэгдсэнээсээ хойш 300 мянга орчим үзэгчтэй болсон байна. Бичлэгийн сэтгэгдэл хэсэгт олон хүн өөрсдийн байр сууриа илэрхийлсний дотор багагүй хүмүүс түүнийг ийнхүү бусдад буруу үлгэр дуурайл үзүүлж буйн төлөө баривчлах ёстой хэмээсэн байна.

Луйз одоогийн байдлаар хэвийн байгаа бөгөөд сүүлд тус бичлэгийг хийхийн тулд суултуурыг 40 минутын турш ариутгагч бодисоор зүлгэсэн хэмээжээ. Мөн тэрбээр хэрхэн гэдэг нь яг таг тодорхойгүй ч тэрхүү бичлэгээрээ 4000 ам.доллар олжээ.

Удалгүй өөр хэрэглэгчид ч түүний эхлүүлсэн давалгаанд нэгдэж, хаалганы бариул болон бусад зүйлсийг долоож буй бичлэгээ нийтэлцгээх болов.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж