Оюутолгой ХК-тай харилцагч компаниуд бүтээгдэхүүнээ дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.14-нд нийтлэгдсэн

Оюутолгой ХК-тай харилцагч компаниуд бүтээгдэхүүнээ дэлгэлээ

Оюутолгой ХК болон түүнтэй харилцагч 80 гаруй компани өчигдөр “Мишээл экспо” төвд нээлттэй өдөрлөг зохион байгуулж, үйл ажиллагаагаа сурталчиллаа. Нээлттэй өдөрлөгт уул уурхайн хүнд механизм нийлүүлэгч компаниудаас гадна банк, санхүү, даатгалын компаниуд оролцлоо. Мөн ажлын хувцас нийлүүлэгч компаниас гадна шатахуун импортлогч компани, дотоодын нислэг үйлдэгч компаниуд оролцож, үйл ажиллагаагаа суртачилж таниуллаа.

Оюутолгой орд газрыг ашиглахтай холбоотойгоор ажлын байр олноор бий болно гэж албаныхан үзэж байна. Гэхдээ Дээрх нээлттэй өдөрлөгт оролцсон компаниуд иргэдэд хараахан ажлын байр санал болгосонгүй.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж