Сонгуулийн хуулийн төсөл өргөн барив | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Сонгуулийн хуулийн төсөл өргөн барив

Хуучирсан мэдээ: 2015.11.13-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийн төсөл өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.11.13/ Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Н.Батцэрэг, З.Баянсэлэнгэ, М.Сономпил, Д.Тэрбишдагва, Ц.Оюунбаатар, Ч.Улаан, Ц.Цолмон нарын санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.

2011 онд Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан ч өнгөрсөн хугацаанд хуулийн зорилт бүрэн биелэгдэхгүй, нийгмийн шинэ харилцааг бүрэн дүүрэн зохицуулж чадахгүй байна хэмээн үзжээ. Тиймээс сонгуулийн системийг зөв тогтоож, энэ үндсэн дээр Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэний “ сонгох, сонгогдох эрх”, Улсын Их Хурлын гишүүнийг “Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох” эрхийг бодитойгоор эдлүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр уг хуулийн төслийг боловсруулсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-13 150.129.141.237

Бусдыг харж даган дуурайж, хөгжлийг бүтээнэ гэж хоосон чалчсанаараа хүний нийгмийг биш угтаа сармагчингуудын ширэнгэрхүү нөхцөл байдлыг бий болгож, хүчтэй нь хүчгүйгээ хуу мөлждөг тогтолцоон дунд бид өөрсдөө амьдарсаар 24 жилийн нүүрийг үзэж байна. Ядаж л аливаа гэм буруутай үйлдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэж энэ Төрд байна уу, алдаж гишгэхийг нь анаж харж байгаад аваачаад хорьчихдог л болж дээ өнөөгийн Ардчилсан гээд байгаа нийгэмд. Муу хэлэгдээд байгаа урьд нийгэмд ч хаа очиж цагдаагийн байгууллага нь хүртэл "Цагдан сэргийлэх" гэдэг тодотголтой байсан юм шүү. Тэгээд ч сэргийлдэг л байсан юм. Ардчилалыг муу хэлээд байгаа юм биш, харин ардчилал нь буруу замаар гажаад байна гэх гээд байна л даа. Төрийн эрх баригчид нь сандал суудал, цаашилбал идэж уухаа эрхэм болгочихоод юун нийгмийн амьдрал мантай, авгайтайгаа ч уулзах завгүй хоорондоо алалдах шахуу юм болж байхад тэднээр итгэл сэтгэлээ шавхайд хутгуулсан ядарсан иргэд амьдрахын тулд юу эсийг хийж гундуухан гудамжны шороо хөдөлгөж явах билээ. Хоорондоо эв зүйгээ олж чадахгүй, тэгсэн мөртлөө ялагдах ялах тухай элийрээд сууцгааж байдаг хогийн гарууд яаж улс орныг эвтэйхэн авч явах юм бэ, яс юман дээрээ зөвхөн хувь хувьдаа идэж уухын дон тусчихсан луйварчид л АН нэрийн дор бөөгнөрч байсан байна. МАН-ын нэр баригсад бол бүр ярихад хэл хорсож бичихэд хуруу бадайрна гээд л бодчих. 2016 онд юун нам мам, эд нарыг ахиж нэр дэвшээд гараад ирвэл сонгуульд саналаа өгнө ч гэж байхгүй шүү харин ч. 24 жил эд нар Төрийн эрх мэдлийг зөвхөн амин хувийнхаа ашиг орлоготой бизнес болгож хувиргасаар өнөөдөртэй золголоо, үр дүнд нь 3хан сая хүрэхгүй ард түмэн итгэл сэтгэлээ гишгэлүүлж оюуны болоод ахуйн хомсдолд орж дууслаа. 24 жилд аль аль нам нь, түүний далбаан дор намирсан этгээдүүд Монголын Төрд савраа тасралтгүй шургуулсаар, "эрх мэдэл"-ийг зөвхөн хамгийн ашиг орлоготой өөрийн хувийн бизнес болгож хувиргасан юм. "Ардчилсан Парламентат Засаглал" гэдэг маш сайхан сонсголонтой нэрийн дор ард түмнийхээ сэтгэл зүтгэл, итгэл найдвар дээр хайр найргүй гишгэлэн байж Монгол Төрийг хувийн компани болгон ашигласаар өнөөг хүрлээ. Төрийн хууль хүртэл хувийн компаний дүрэм шиг л хэдэн захиралуудын тааллаар зохиогдож байх болсон нь хэн бүхэнд улам ойлгогддог болж байна. Монголд хөрөнгө мөнгө, ахуйн сонирхол нь хэтэрхий давамгайлсан этгээдүүд бүхий олигархиудын Засаглал тогтож, Төрийн эрх мэдэл нь хөрөнгийн ноёрхолтой хосолсон шинж чанартай болчихоод удаж байна. Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд үндэсний хөрөнгөтнүүд тодорхой ач холбогдолтой байдаг ч гэсэн улстөрд хэт хутгалдан эрх мэдлийг гартаа авах нь эсрэгээрээ бүр хортой байдгийг түүх гэрчилдэг. Гэтэл манайд үүнийг эс тоон харин ч мөрдлөг болгодог болчихсон. Үүнийг хэн хийгээд байна вэ, Намууд л хийж байна. Том хөрөнгө эзэмшигчид өөрийн ашиг сонирхолыг хойш тавьж юуны өмнө төрийн алба, төрийн бодлогыг түмний төлөө явуулдаггүй юм гэдгийг эд нар байнга нотолж байгаагаас гадна түүх гэрчилсээр ирсэн юм. Тэд зөвхөн өөрийн ашиг сонирхолын төлөө л махран зүтгэдэг. Ийм тохиолдолд Төрийн бодлого, шийдвэр ард түмэнд үйлчилж, Төрийн хууль нь ард түмний эрх ашгийн төлөө батлагдана гэсэн баталгаа байхгүй болж байгаа юм. Харин хууль зөвхөн хувийн ашиг сонирхлын захиалгаар бий болдог нь ойлгомжтой.Хувийн захиалгаар хууль батлагддаг болсон гэж хэлэх гээд байгаа юм л даа. Одоогийн Парламентыг л харцгаагаач. Бараг бүх томоохон хувийн хөрөнгө эзэмшигчид, Жи: МСS, МАК, Хурд, МонУран, Монос, Монроуд, Ажнай, АПУ, Женко, ТБД андууд, Фортуна, Бридж, Бодь, Залуу Монгол, Алтай трейдинг за тэгээд дурдаад байвал маш олон, бүх томоохон компаниудын захиралууд нэг их Төрийн нэр барьж "зүтгэлтэн" шинжийг эсгэсэн шиг өөрсдийгөө дархалсан хуулиудыг санаандаа ургуулан танхимд баталцгаагаад сууцгааж байна. Яаж ч бодсон хувийн том хөрөнгөтэй нэгэн бусдын болоод нийтийн эрх ашгийг урьтал болгон зүтгэх үү дээ. Өндөрхөн албан тушаалтай, эрх мэдэлтэй бол нэг өөр, жирийн иргэн хүнд нэг өөр, хөрөнгө мөнгөтэй эсвэл арга зальтайд нь бас нэг өөрөөр үйлчилдэг хууль, шүүх засаглалтай орон бол Монгол болчихоод байна. "Та нартаа л үйлчлэнэ, бүр чухамхүү үхэн зүтгэнэ" хэмээн тангараглаж биднээр өргүүлж дэмжүүлж гарч ирчихээд, биднээр тэжээлгэж тэжээлгэчихээд үе үеийн парламентчид гэх бэртэгчид Төрийн хуулийг өөрсөддөө нийцүүлж өөрсдийгөө дархалж зохиодог, үл нийцвэл хойш нь түлхэж өөрсөддөө үйлчлэхгүй болгож бас чаддаг, эгэл ардад болохоор тэдгээр хууль нь аянга мэт буудаг тогтолцоотой болгочихсон байна. Дан төсвийн цалин авч байсан тэд нар хагартлаа баяжих арга мэхийг л жинхэнэ утгаар нь сурч хэрэгжүүлсэн, халдашгүй дархан эрх бүхий тансаг дээд хэрэглээтэй, хүссэнээ хийж чаддаг илбэ шидтэй мэт болсон болохоос ард олон, улс оронд хэрэгтэй энэ байна гээд ам бардам хэлээд үзүүлчих холыг харсан дорвитойхон, даацтай далайцтай, ирээдүйд бахархан харах юу ч хийгээгүй 20 гаран жилийг үрсэн байх юм. Тэр хооронд жирийн ард нь өлсөж, ядарч, хоосорч, алгаа тосон бэлэнчилж сурч, амьдрах чадвараа алдсаар байна шүү дээ. Төрөө, түмэн олноо дээдэлдэг, Төрийн хэргийг эрхэмлэдэг, улсаа гэсэн сэтгэлтэй, эрх мэдлийг зөв голдиролоор нь ашиглаж хувийн ашиг сонирхлоо хойш тавьж чаддаг байсан бол 24 жилд юуг эс амжуулах билээ дээ. Ард түмэн бидний байнгын хараа хяналт маш сул байснаас ийм болсон. Хараа хяналт бол бидний эрх үүргийн нэгдэл байх ёстой. 24 жилд Төр нь ард түмэндээ биш, ард түмэн нь Төрд үйлчилдэг тогтолцоотой болчихоод байгаа нь үүний тодоос тод илрэл биш гэж үү. 1990 онд Вьетнам ямар байж байгаад өнөөдөр ямар хөгжлийн түвшинд хүрчихээд байна вэ. Ардчилалыг утгаар нь хэрэгжүүлэн хөгжиж байгаа Скандинавын орнуудын талаар, Төр засгийнх нь тогтолцоо, Төрийнх нь үйлчилгээ хэрхэн иргэддээ хүрдэг талаар нээлттэй баримттайгаар жишээ болгон дуугарчих Төрийн түшээ алга, аягүй бол энэ тухай дуугарсан нэгнийг нь нам дарах байх л даа. Жинхэнэ АРДЧИЛАЛ гэдэг чинь энэ юм уу, өнөөдрийн нийгмийн энэ тогтолцоог бий болгох гэж та нар 24 жил Төрд байсаар ирсэн юм гэж үү хэмээн үе үеийн Эрх баригчидаас асуумаар байна. Намууд бүх Төрийн эрх мэдлийг гартаа барьж, тэдгээрийг ашиг орлого, арилжааны хөшүүрэг болгож, далд ЭЗ-ийг гааруулж, Төрийн луйварчидыг бий болгож байна. Ийм парламентат Төр улс орныг цааш нь хөгжил дэвшил, сайн сайхан амьдрал, шударга ардчилал өөд хөтлөх үү. Үүнийг хүн бүр, иргэн бүр ухаарч эрхээ эдэлж үүргээ ухамсарлан биелүүлцгээх ёстой, ИРГЭДИЙН ШУДАРГА ХЯНАЛТ ШААРДЛАГА МАНДТУГАЙ гэж уриалмаар байна

Зочин 2015-11-13 68.100.77.99

UIH- iin gishuun Batchimegiin yariltslagad zoriulav. Хэрэв миний хүслээр МОНголын ПАРламентыг байгуулахаар бол та ( Батчимэг) Монгол улсын их хуралд ажиллаж байх ёстой цөөхөн хүний нэг гэдгийг эхлээд хэлье ! Иргэний хувьд хэлэхгүй бол болохгүй санаа оноо бна. Юу юугуй л Эх (эцэг биш,эх дэлхий гэдэг шиг ) хуулиа засаx гээд байгаа тул зайлшгүй нягтлан шинжилж тунгаах ёстой хэдэн зүйл бна. Нэгэнт өнөөгийн улс төр, засаглалын хямралын үр дүн нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай яригдахад хүргэж байгаа бол яагаад эхлээд ерөөсөө засаглалын (парламентын гэx ) энэ хэлбэр нь үр дүнгээ өгч байгаа юм уу гэсэн асуултад гаргаж тавихгүй байгаа юм бэ ! Яагаад ерөнхийлөгчийн засаглалтай байx сонголтыг ор тас үгүйсгэн дараад байгаа юм бэ ! Өнөөдөр чинь 1990 он биш шүү дээ. Маш олон хүн энэ тухай манайх шиг жижиг цомхон, маркет үгүй, дээр доороо боловсорч дуусаагүй, дэндүү цөөxүүлээ,хөл дээрээ тогтоx цаг хугацаа бараг байхгүй.., гээд нэлээд үндэслэлтэй ярьж байгааг сонсож л бна. Бэлэгдлийн ерөнхийлөгч гэсэн нэг тийм засаглалын сонин шигтгээтэй тэр нь бэлэгдлийн ч юм шиг эсвэл бүгдийг заxираад ч байгаа юм шиг эрx мэдэл, ажлын функц нь давхардсан ( гадаад xарилцаа, батлан xамгаалах гээд гүйцэтгэх засаглалынхаа үүргийг гүйцэтгэсэн, одоо нэг улстай гэрээ хийхэд ерөнхийлөгч, ерөнхий сайд 2-уулаа дараалан очиж байж хүчин төгс болдог гэх мэт..,) ядарсан бидэндээ бас л нэг үр нөлөө багатай, үлэмж зардалтай нэг толгой болсоор бна. Хэрвээ Монголын улс төрийн системийн өнгөрсөн 25 жилийн алдаа оноог нэг мөр дүгнэж цэгнэн ийм онц чухал өөрчлөлт xийx гэж байгаа бол ерөнхийлөгчийн засаглалыг авч үзэх л хэрэгтэй. Ерөнхийлөгчийн засаглал гэдгийг диктатор ,тоталитар нийгэмийг төрүүлэгч шаxуу ойлголт өгөөд байдаг нь ямар учир ач холбогдолтойг ерөөсөө ойлгохгүй бна. Үндсэн хуулиа өөрчлөх гэж байгаа бол үндсэн асуудлаа зөв сонгох ( би энд засаглалын шинэ xэлбэрийг авч үзэх сонголт өгөx ёстой ) , үндэслэл сайтай тавих, үндсэн өөрчлөлт авчирах тийм л чиг шугамыг үндэслэх ёстой. Хэрэв асуудлыг ул суурьтай хэлэлцээд амжина гэвэл хийнэ, үгүй бол суурийг нь зөв тавиад шилжүүлэx хэрэгтэй биз дээ. Үгүй бол Бушуу туулай шиг болох хэрэггүй л дээ ! Энэ чинь үнэндээ бол төрийн эргэлт шүү дээ ! BOD

HJHJHNB 2015-11-13 202.179.10.150

Миний хувьд аль намын хэн гээч шар хар толгойт эр эм хэн байх нь огт хамаагүй гагцхүү үндсэн хуулийн тов тодорхой бичсэн НЭР ДЭВШИГЧИЙГ ИРГЭН СОНГОГЧ САНАЛАА ӨГЧ СОНГОНО гэсэн заалтыг л хэрэгжүүлэхээр заагдсан бол хоёр гараа өргөн дэмжинэ,тэрнээс биш сонгогчдоос санал авах нэр нүүрээ барсан адгийн шаар луйварчингуудыг намын жагсаалт нэрээр төрд шургалуулах адгийн заалттай хуулийг бол огт дэмжихгүй,тийм хуулиар бол саналаа ч өхгүй,үүнийг олон түмэн минь ойлгож дэмжээрэй,наадуул чинь энэ намын жагсаалтаа үхэн хатан хамгаалаж худлаа магтаж толгой эргүүлдэг шүү.

Зочин 2015-11-13 93.219.86.206

JOOM......

Мгл 2015-11-13 103.26.194.149

Мананд богс хаяж , урваж шарваж ганц хоер суудал горьддог, том авилгачны богс долоогчид ямар оодтой санал гаргав гэж

Зочин 2015-11-13 103.57.95.99

Хэрэв намын жагсаалтыг халж, 76 гишүүнээ томсгоогүй тодорхой тойргоос иргэд шууд дугуйлж сонгохоор тусгасан бол үнэхээр зөв шүү. Тийм ол баярлалаа гэж хэлье. Мөн хар машиныг халахаар тусгасан байх гэж найдъя.

Зочин 2015-11-13 49.0.204.219

СОНГУУЛЬ ДӨХӨӨД ИРЭХЭЭР Л ӨӨРЧЛӨХ ГЭХ ЮМ. БУШУУХАН ТАРААЧ ЭЭ. ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР, УЛСЫН ИХ ХУРЛЫГ ГАДНА ДОТНОГҮЙ ХҮЛЭЭГЭЭД БАЙНА.

иргэн 2015-11-13 202.179.11.98

бүх шатны засаг даргыг иргэд нь сонгодог сонгодог хувилбарыг сонгох хэрэгтэй