Шүүх хурал 10.00 цагт товлогдсон ч Хяналтын прокурор Р.Батнасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хойшлуулшгүй ажиллагаанд оролцох болсон үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай Нийслэлийн Прокурорын газрын хүсэлтийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүх хуралдааныг ирэх дөрөвдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл хойшлуулж, Б.Батзоригт өмнө шүүхээс авсан хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.
Сануулахад, Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
Б.БАТЗОРИГТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Б.Батзоригт холбогдох хэргийг шүүхээс ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн, шүүх хуралдааныг өнөөдөр /2020.03.17/ 10:00 цагт товлосон. Шүүх хурал дөнгөж сая эхэллээ.
Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэж үзсэн юм.
Прокурор яллагдагч Б.Батзоригт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргахдаа Б.Батзоригийн нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, нэг жил хорих ял оногдуулна гэж үзэн ял тохиролцон, хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн гэх мэдээлэл бий.
Шүүхээс хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн батлан даалтад байсан Б.Батзоригийг зарим хүнтэй уулзах, хилээр гарах, тодорхой бүс нутгаас гарахыг хориглох буюу хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жил хүртэл хугацаагаар хасч, 10,000-40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.
Э.БУРАМ
Зочин 2020-03-17 66.181.176.118
Энэ мэтийн хүмүүс монгол эх орон газар шороо хүн ардаас хуссан мөнгөө улсад буцаагаад бүрэн өгчихвөл монголын эрүүл мэндийн салбар гайхалтай өндөр хөгжих бүрэн боломж байгаа хүн ард нь эх орондоо үнэ төлбөргүй гадагшаа явж чирэгдэл болохгүй байх боломжтой даанч би аваагүй өгөхгүй гээд чичирнэ биз намайг улс төрийн зорилгоор гээд юу юу гэх бол
Зочин 2020-03-17 192.82.70.81
Ene nuhuriin buunii nohoi end tendgui. Barilgiin yaamand hurtel Batjargal geed neg turiin alband ajillaj uzeegui tsunh barigch avilgachin bn. Shine land-200 ntr avaad unatsan ch bh shig !!!! ATG ajlaa hiine uu !!!!
Яана даа, Монгол 2020-03-17 66.181.181.232
Замхрах нь дээ. Ингэж хойшлуулж байгаад цөөн жил өгдөг практик тогтож. Яана даа, Монгол
Зочин 2020-03-17 202.131.228.62
Gantshan jil.
Зочин 2020-03-17 202.179.27.183
ОДОО ШҮҮХ НЬ ХЭР ШУДАРГА ОЛОН ТАВАН ҮГГҮЙ ХОРИХ ЯЛ ОНООЖ ЧАДАХЫГ ХАРИЙ.АРААС НЬ ЭЛБЭГДОРЖ, САЙХАНБИЛЭГ НАР БАС ШОРОНДОО ХАТНА ГЭЖ НАЙДАЯ.УЛСТӨРЧДИЙН ЭД МӨНГӨНИЙ ШУНАЛЫН ЗОДООН ҮҮГЭЭР ЦААШИД ҮРГЭЛЖЛЭН БИЕ БИЕНЭЭ ШОРОНД НЬ ХАТААХ БОЛТУГАЙ ХУРАЙ ХУРАЙ.ХОХИРОГЧ МОНГОЛЫН НИЙТ ЖИРИЙН ИРГЭД ХҮСЭН ХҮЛЭЭЖ СУУЖ БАЙНА.
Зочин 2020-03-17 150.129.142.206
ДЭЭРХИ ЗУРГАН ДЭЭР ЖАГСААЛЫН ЭХЭНД ЗОГСЧИХООД ХАРЖ БАЙГАА ХАРЦ НЬ МАФИЙН ТОЛГОЙЛОГЧ ЮМ УУ ? ТЭ НЭГ ЧИНЬ !
Зочин 2020-03-17 202.126.89.190
Ман-ын тэнэгүүдийн хамгийн азгүй нь энэ бачка.өөр сайд хийсэн бол ангайгаад явж байхгүй юу.
Зочин 2020-03-17 192.82.77.207
Шүүх хурал болно,хойшиллоо гэдэг схемийг одоогийн шүүгчид нэртэй мануухайнуудыг мэдлэгтэй шийдэмгий,сайн шүүгчидээр сольж шүүлээ,шийдлээ схемээр сольёо.
зочин 2020-03-17 66.181.191.243
хулгайлсан хѳрѳнгѳ мѳнгийн хурааж авч чадахгүйгээс хойш тѳр улс монгол гэж байгаад яаах юм.монголын шүүх прокурор гэж бгаад яаах юм.хятад улсын харъяат ар монголын ѳѳртѳѳ засах орон болчихоод хятад улсын шүүх хуулийн дагаж мѳрдѳж биелүүлцгээе.хятад улсын тѳрийн хууль тогтоомж та нарт авч хэрэгжүүлэх нэг сайн зүйл шүү дээ
Зочин 2020-03-17 122.201.21.3
Хүн чанартай байгаарай Батзориг оо
Зочин 2020-03-17 202.179.31.108
Hereg ingeed udaashraad baihaar shuuhiin ner hund turiin ner hund b**s bolj bgaanshdee
чяч 2020-03-17 202.21.117.34
ГӨЛИЙЧӨӨД НААШАА ГАВЬЯА БАЙГУУЛСАН АЯТАЙ ХАРЖ БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ. АРД ТҮМНИЙ БҮТЭЭЛЧ УЛСУУДЫН МӨНГӨ
Зочин 2020-03-17 66.181.181.25
Хүрэлсүх хамгаалж байгах болохоор зөалөн газардах юм байна даа
Banhar ni 2020-03-17 174.221.136.112
Ard mini Hyrelsyh maani bna Aih yum alga JDYCHID maani haraj handan geseen
Зочин 2020-03-17 66.181.161.119
Бүх хөрөнгийг нь хурааж улсийг болон бусад хохирлийг арилгуулах хэрэгтэй. Хатуухан шийтгэлгүй бол дараа дараагийн нөхдүүд 4 жилд баахан мөнгө болчихоод 1 жилийн ял авна гэдэг чинь шагнал юм бишүү.