Өргөдлийн байнгын хорооны дарга мэдээлэл хийв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Өргөдлийн байнгын хорооны дарга мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2015.11.13-нд нийтлэгдсэн

Өргөдлийн байнгын хорооны дарга мэдээлэл хийв

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр /2015.11.13/ сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Иргэн С.Эрдэнэ 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд өргөдөл ирүүлсэн байна. Уг өргөдөлд “Компанийн удирдлагууд компанийн эдийн засгийн байдлыг сайжруулах нэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3, 40.5 дахь заалтуудыг ноцтой зөрчин 206 мэргэшсэн ажилтнаа халсан. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийг минь ноцтой зөрчин, бусдад худалдсан хэмээн үзэж байна. Австралийн нэр бүхий компани, БНХАУ-ын харьяа компани болсныг хүлээн зөвшөөрч, хамтын ажиллагааны итгэлцэлийн гэрээг Монгол Улсын газар нутаг дээр ажил үүрэг гүйцэтгэх гэрээ болгон өөрчлөх эрх зүйн чадамжгүй, хүчингүй гэрээ хэмээн тооцож байна” хэмээн бичсэн болохыг уншиж танилцуулав. Мөн уг гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж байгааг дурдаад, Засгийн газраас ажлын хэсэг байгуулан шалгуулах хүсэлтээ илэрхийлжээ.

Байнгын хорооны дарга О.Баасанхүү, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16.1-т заасны дагуу Өргөдлийн байнгын хороо иргэн С.Эрдэнээс ирүүлсэн өргөдлийг холбогдох хууль, журмын хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байгааг мэдээлсэн юм. Мэдээллийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

temtsii 2015-11-13 103.242.47.42

bid eh ornoo avrah yostoi

митирм 2015-11-13 202.179.10.150

Баасанхүү бол өрөгдөл дарах шалгалгүй орхих хүүхэд биш,өрөгдөл ирээд долоо ч хоноогүй юм байна,харин зохих шалгалтыг эхлүүлэж байгаа гэсэн байна,үүнээс өмнө өрөгдөл авсан манай хүнд гарууд шалгаагүй,ач холбогдол өгөөгүй цаг алдсанаас ийм хэрэг гарсан байх бийдээ?ер нь өөрийгөө шатаасан нь ганц Эрдэнэ болохоос олон хүн ийм бухимдалд байгааг сайд дарга нар ойлгодог бол уу?ялангуяа засгийн газар нэн хариуцлагагүй ажиллаж байгаа нь үнэн шүүдээ.

zochin 2015-11-13 59.153.114.190

Өргөдлийн байнгын хороо ажлаа хийхгүй тэгээд юу хийсэн юм бэ?

zochin 2015-11-13 59.153.114.190

Өргөдлийн байнгын хороо ажлаа хийхгүй тэгээд юу хийсэн юм бэ?

Зочин 2015-11-13 103.229.123.208

Баасанхуу чи буруутай

хэ хэ 2015-11-13 124.158.107.9

Өөрийгөө л хамгаалж байгаа биз хөөрхий. Одоо тарна танигдаж байна даа. Хүний өргөдөл гомдлыг хугацаанд шийдээгүй гээд хариуцлага тооцох хэрэгтэй