Л.Бямбаагийн үхэлд буруутгагдсан ажилтнуудад холбогдох шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2020.03.17-нд нийтлэгдсэн

Л.Бямбаагийн үхэлд буруутгагдсан ажилтнуудад холбогдох шүүх хурал хойшлов

Л.Бямбаагийн үхэлд буруутгагдсан ажилтнуудад холбогдох шүүх хурал хойшлов

НЭМЭЛТ: 14:00 ЦАГ

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байсан Г.Сүхболд нарт холбогдох хэргийн шүүгдэгчдийн өмгөөлөгч болох Б.Аделбек, Ж.Уранчимэг хуралд ирээгүй гэх шалтгаанаар шүүх хуралдааныг гуравдугаар 30-ны 09.00 цаг хүртэл хойшлуулжээ.

Л.БЯМБАА АГСНЫ ҮХЭЛД БУРУУТГАГДАЖ БУЙ ШШГЕГ-ЫН АЖИЛТНУУДЫГ ШҮҮНЭ

Шүүгч асан Л.Бямбаагийн үхэлд буруутгагдаад буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар /ШШГЕГ/-ын ажилтнуудад холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.03.17/ Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ.

Тодруулбал, Г.Сүхболд нарын дөрвөн хүнд холбогдох хүмүүст хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандсан гэх үндэслэлээр шүүж байгаа юм. Хэргийг эргэн сануулахад, Авлигатай тэмцэх газар Салхитын мөнгөний ордын эзэмшигч нартай холбоотой хэргээр 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэр бүхий таван иргэнийг саатуулан баривчилсан. Тэдний дунд гавьяат хуульч Л.Бямбаа агсан байсан бөгөөд тухайн өдөр мөрдөн шалгах албаныхан талийгаачийн зуслангийн байр, гэр болон ажлын байр болох “Консент” хуулийн фирмийн оффист нэгжлэг явуулж, хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан юм. 

Улмаар Л.Бямбааг эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татаж, хойшлуулшгүй арга хэмжээ авч, 48 цаг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Харин түүнийг суллах үед амралтын өдөр таарсан учир прокуророос яллагдагчийг суллах тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаар очиход тэрбээр харамсалтайгаар амиа алдсан байв. Энэ хэрэгтэй холбогдуулан тухайн үед ШШГЕГ ажиллаж байсан Г.Сүхболд нарын дөрвөн хүнд ийн эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж