Дэлхийн спортын одод covid-19-ийн эсрэг хандив өргөж байна

Хуучирсан мэдээ: 2020.03.17-нд нийтлэгдсэн

Дэлхийн спортын одод covid-19-ийн эсрэг хандив өргөж байна

Дэлхийн спортын одод covid-19-ийн эсрэг хандив өргөж байна

Дэлхий нийтийг айдаст автуулаад буй цар тахал covid-19-ийн эсрэг дэлхийн спортын одод хандив өргөж байна. Сүүлийн үед дэлхийн бүхий л томоохон спортын арга хэмжээ, тоглолт, лигүүд зогсож байгаа учир тус арга хэмжээ, лигийн тоглолтууд зохион байгуулдаг цэнгэлдэхийн ажилчид, зохион байгуулагчид ажилгүй болж санхүүгийн хямралд ороод байгаа аж.

  • NFL буюу Америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн тамирчин Ж.Ж.Ватт болон түүний эхнэр хөлбөмбөгчин Кеалиа Охай нар 350 мянган ам.долларыг Хьюстон хотын Houston Food Bank сайн үйлсийн байгууллагад хандивлажээ. Тэдний энэ хандивласан мөнгийг нэг сая гаруй хоол болгон тусламж хэрэгтэй хүмүүст хүргэх аж.
  • MLB буюу Мэйжор лиг бейсболын Хьюстон Астрос багийн тоглогч Жорж Спрингер багийнхаа Minute Maid Park цэнгэлдэхийнхээ ажилчдад 100 мянган ам.доллар хандивласан байна.
  • NBA буюу Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2019 оны "Улирлын Үнэ Цэнэтэй тоглогч" Яннис Адетокумбо Милвауки Бакс багийнхаа Fiserv Forum цэнгэлдэхийнхээ ажилчдад 100 мянган ам.доллар хандивласан бол шинэ залуу тоглогч Зайон Уиллиамсон Нью-Орлеанс Пеликанс багийнхаа Smoothie King центрийн ажилчдын 30 хоногийн цалинг хувиасаа гаргахаа өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
  • Миннесота Тимберволвес багийн төвийн тоглогч Карл-Энтони Тоунс Миннесота хотынхоо Mayo Clinic эрүүл мэндийн байгууллагад 100 мянган ам.долларыг шинэ коронавирусийн эсрэг туршилтанд нэмэр болгон хандивласан аж.
  • Блэйк Гриффин Детройт Пистонс багийнхаа Little Caesars Arena цэнгэлдэхийн арын албаны ажилчдад 100 мянган ам.доллар хандивласан байна.
  • Кевин Лав өөрийн Кливленд Кавальерс багийнхаа цэнгэлдэхийн ажилчид болон арын албаны хүмүүст 100 мянган ам.доллар хандивлажээ.
  • Шинэ коронавирусийн халдвар авсан анхны NBA-ийн тоглогч Франц төвийн тоглогч Рүди Гобер 200 мянган ам.долларыг Юта Жазз багийнхаа Vivint Smart Home Arena цэнгэлдэхийн ажилчдад хандивласан бол 100 мянган ам.долларыг Юта болон Оклахома хотууд дахь шинэ коронавирустэй холбоотой нийгмийн үйлчилгээнд хандивласан байна. Мөн тэрбээр төрөлх Франц улсынхаа шинэ коронавирусийн эсрэг тусламжийн санд 100 мянган евро хандивлажээ.
  • NBA-ийн Голден Стэйт Уорриорс багийн эзэд, тоглогчид, дасгалжуулагчид нийлэн нэг сая ам.долларыг багийнхаа Chase Center цэнгэлдэхийн ажилчдын гамшгийн санд хандивласан аж.
  • Английн Премьер лигийн Тоттенхэм Хотспур багийн довтлогч Сон Хюн-Мин Өмнөд Солонгос улсынхаа covid-19-ийн эсрэг ашгийн бус байгууллагад 100 сая вон хандивлажээ.
  • Өмнөд Солонгосын цахим спортын од "Faker" Өмнөд Солонгосын буяны хамтын санд 25 мянган ам.доллар хандивласан байна.
  • Италийн хөлбөмбөгийн Сериэ-А лигийн 18-н удаагийн аварга АС Милан баг улсынхаа шинэ коронавирустэй тэмцэж буй албан хаагчдад болон тоглолт үзэх боломжгүй болсон дэмжигчдэдээ зориулж 250 мянган еврог хандивласан байна.
  • Аталанта багийн дэмжигчид тоглолт үзэж чадалгүй буцаан олгогдсон тасалбарынхаа 40 мянган еврог Италийн хойд зүгийн эмнэлэгт хандивлажээ.
  • Кристиано Роналдо өөрийн нэрийн Португал улс дах CR7 сүлжээ зочид буудлуудаа эмнэлэг болгон ашиглуулахаар болов.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж