ДЭМ ДЭМЭНДЭЭ…
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Зэвсэг хүчний 119 дүгээр ангийн хамт олонд 500 ширхэг амны хаалт, 200 ширхэг ариутгагч “Санитол”, дархлаа дэмжих “Зөв” аарцны ундаа бэлэглэж, сэтгэлийн хандив өглөө.
Хандивыг тус ангийн штабын дарга, хошууч Г.Дүнжингарав хүлээн авсан юм.
Энэ үеэр Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд: “Улс, эх оронд онцгой нөхцөл байдал үүссэн цаг үед аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлахад хүн бүрийн оролцоо, байгууллага бүрийн хариуцлага нэн чухал” гэдгийг онцлоод ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөв.
Сүхбаатар дүүргээс 9 залуу тус цэргийн ангид цэргийн албыг нэр төртэй хааж байгааг дурдъя.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Холбоотой мэдээ