Ослын улмаас автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж, дөрвөн хүн бэртжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.17-нд нийтлэгдсэн

Ослын улмаас автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж, дөрвөн хүн бэртжээ

Ослын улмаас автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж, дөрвөн хүн бэртжээ

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн Долоон-Уул гэдэг газарт өчигдөр /2020.03.16/ зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Төв аймгаас Дундговь аймгийн чиглэлд иргэн У-ын жолоодож явсан Камри загварын суудлын автомашин, Дундговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Ц-ын жолоодож явсан Приус-20 загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас Камри загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид унтраажээ.

Азаар хүний амь нас эрсдээгүй бөгөөд Приус-20 загварын суудлын автомашинаар зорчиж явсан 33 настай эрэгтэй Т, 29 настай эрэгтэй Ц, 25 настай эрэгтэй С, 25 настай эрэгтэй Б нар толгой, цээж, хөл хэсгээрээ гэмтсэн байсныг тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.

Мөн энэ өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороо, Хилчин хотхоны зүүн талын автозамын зорчих хэсэгт суудлын автомашин гэрэлтүүлгийн төмөр багана мөргөж, автомашины бүхээгт 17 настай эрэгтэй хавчуулагдсан байсныг алба хаагчид эсэн мэнд гаргаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж