Испанийн 21 настай дасгалжуулагч covid-19-ийн улмаас нас барлаа

Хуучирсан мэдээ: 2020.03.17-нд нийтлэгдсэн

Испанийн 21 настай дасгалжуулагч covid-19-ийн улмаас нас барлаа

Испанийн 21 настай дасгалжуулагч covid-19-ийн улмаас нас барлаа

Испанийн хөлбөмбөгийн дасгалжуулагч Франциско Гарсиа шинэ коронавирусээр халдварлаж 21 насандаа нас барлаа. Гарсиа нь Испанийн Малага хотын Атлетико Портапа Алта багийн хүүхдийн багийг 2016 оноос эхлэн дасгалжуулжээ. Тэрбээр цус багадалттай байсан бөгөөд шинэ коронавирусийн шинж тэмдэг илрэн эмнэлэгт хүргэгдсэн аж.

Испани улсад шинэ коронавирусийн халдвар тархсанаас хойш 300 гаруй хүн нас бараад байна. Гарсиа нь Малага хотын халдвар авсан тав дахь хүн, мөн хамгийн залуу өвчтөн байжээ. Орон нутгийн эмнэлгийн ажилчдын үзэж буйгаар хэрвээ тэрбээр цус багадалттай байгаагүй бол бүрэн эмчлэгдэх боломжтой байсан аж.

Одоогийн байдлаар Франциско Гарсиа шинэ коронавирусийн халдвараар нас барсан хамгийн залуу хүн байж болзошгүй байна. Өнгөрсөн долоо хоногт Их Британид дөнгөж төрсөн хүүхэд шинэ коронавирусээр халдварлаж, дэлхийн хамгийн залуу халдвар тээгч болсон.

Испанийн хөлбөмбөгийн Ла лиг шинэ коронавирусийн тархалтыг хязгаарлахын тулд лигээ түр хугацаанд зогсоогоод байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж