Бусдаас их хэмжээний авлига авсан гэх хэргээр АТГ-д шалгагдаж байсан, “МИАТ” ТӨХК-ийн дэд захирал асан Н.Энхбаатар намдаа шинэ албан тушаалд томилогдож, бүр өрөөндөө тухлажээ. Тэрбээр МАН-ын Улстөрийн бодлогын хэлтсийн даргаар томилогдож, албан тасалгаагаа хүлээн авч, ажилдаа оржээ. Нэгэн үес түүнийг МИАТ-ын дэд захирлаар ажиллаж байхад нь хуулийн байгууллага шалгаж, түүний дараа ажилдаа эргэн томилогдсон ч ажлаа өгсөн. Улс төрийн хүрээнд түүнийг намын дарга У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байсан, тун ойрын хүн нь гэх бий.
Тиймээс МИАТ-ын дэд захирлын ажлаа өгсний дараа энд тэнд албан тушаалын суудал эзгүйрэх бүрт түүнийг томилогдох нь гэх яриа гардаг байлаа. Авлигын хэргийн дуулиан ийнхүү намжиж байх үед тэрбээр намынхаа улс төрийн бодлогыг тодорхойлох чухал албан тушаалтан болсон нь энэ. Түүний албыг авсан Улс төрийн бодлогын хэлтсийн даргаар Н.Батсүмбэрэл ажиллаж байсан бөгөөд тэрбээр Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдсон учраас ийнхүү ажлаа өгчээ.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ