“Forest Gump” киноны жүжигчин Том Хэнкс, түүний эхнэр Рита Уильсон нар шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан тухай өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ.
Австралийн Күйинсланд мужийн эмнэлэгт тусгаарлагдаад байсан хоёр жүжигчин бүрэн эдгэж, өчигдөр /2020.03.16/ эмнэлгээс гарсан тухай хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлжээ.
Том Ханкс тус улсад домогт дуучин Элвис Прэслигийн тухай киноны ажлаар ирсэн байх үедээ халдвар авч, удалгүй эхнэр нь мөн халдвар авсан нь тогтоогдож хамтдаа тусгаарлагдсан юм.
Эх сурвалж: CNN