Нэгдмэл, хариуцлагатай байсны ачаар Хятад дахин “сэргэж” байна

Хуучирсан мэдээ: 2020.03.17-нд нийтлэгдсэн

Нэгдмэл, хариуцлагатай байсны ачаар Хятад дахин “сэргэж” байна

Нэгдмэл, хариуцлагатай байсны ачаар Хятад дахин “сэргэж” байна

Дэлхийн хамгийн том зах зээлүүдийн нэг Хятад улс аймшигт цар тахалтай хэдэн сарын турш тэмцсэний эцэст сая нэг “нуруу нь тэнийж” байх шиг байна. Дэлхий даяар шинэ төрлийн коронавирус буюу “Covid-19”-ийн халдвараар 182 мянга гаруй хүн өвчилсний 80 мянга гаруй нь зөвхөн Хятад улсад бүртгэгдсэн. Мөн нийт нас барсан 7100 орчим хүний 3200 нь, эдгэсэн 78 мянган хүний 67 мянга нь Хятадын иргэд байгаа юм.

Үүнээс харахад тус улсын хувьд эдгэсэн хүний тоо харьцангуй өндөр байгаа ба үүний цаана олон зуун эмч, цэрэг цагдаа, төрийн байгууллагын ажилчдын нойр хоолоо умартан тэмцсэн тэмцэл, иргэдийнх нь нэгдмэл байдал, төрийнхөө шийдвэрийг чандлан сахисан сахилга бат байгаа билээ. Эх орондоо үүргээ гүйцэтгэсэн хятад эмч нар халдвар хурдацтай тархаж буй Итали, Иран, Өмнөд Солонгос зэрэг улс орнуудад туслахаар хөлгийн жолоо залж байна. Хятадын төр засаг ч мөн өөрсдийг нь хүнд хэцүү цагт тусалсан улс орнуудад хариу барьж, нэн шаардлагатай хэрэгслүүд болох амны хаалт, илрүүлэгч тест, эмч эмнэлгийн хэрэгслүүдийг илгээж байна.

Мэдээж ийм аймшигт цар тахал гарахад нэг ч хүнийг үхүүлэхгүй авч үлдэнэ гэж байхгүй. Харин аль болох олон хүний амийг аврах тухай л яригдана. Тиймдээ ч тодорхой тооны хүмүүс уг өвчнийг даалгүй нас барсан. Тэдгээр нь ихэвчлэн өндөр настнууд болон ужиг хууч өвчтэй хүмүүс байсан.

Коронавирус анх дэлгэрсэн Хятадын Ухань хотод тус улсын дарга Ши Жиньпин өнгөрсөн долоо хоногийн эхээр зочилж, тус улс халдварыг ерөнхийдөө дарж авч чадлаа гэдгээ зарласан. Үүнээс хойш тус хотод зарим нийтийн тээврийн үйлчилгээ, нэн шаардлагатай үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагууд ажиллаж эхэлжээ. Мөн тус улсад үйл ажиллагаа явуулдаг дэлхийн томоохон брэндүүд болох “Apple”, “Ikea” зэрэг компанийн сүлжээ дэлгүүрүүд тусгай цагийн хуваариар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн сайхан мэдээ сонстов.

Үүний дараахан Хятадын Зүүн Өмнөд нутагт зарим сургуулиудын сурагчид мөн хичээл сургуульдаа эргэн орж байгаа баярт мэдээг Хятадын төв телевиз дамжууллаа. Тус улс өвчний тархалтыг зогсоох үүднээс нэгдүгээр сарын сүүлчээр бүх шатны сургуулиудаа хаах шийдвэр гаргаад байсан юм. Халдвартай өвчтөнүүдийг тусгаарлан эмчлэхээр барьсан түр эмнэлгүүд хаагдаж, олон сар эцэж туйлдатлаа зүтгэсэн хятад эмч нар баяртайгаар амны хаалтаа авч буй бичлэг дэлхий нийтийг “уяраасан”. Ийнхүү Хятад улс бага багаар эргэн “сэргэж” байна. Сүүлийн өдрүүдэд тус улсад бүртгэгдсэн шинэ тохиолдлуудын дийлэнх нь гадаадын улс орны иргэд байлаа. Тиймдээ ч дахин халдвар тархах эрсдэлээс хамгаалах үүднээс тус улс хил гаалийн хяналтаа чангатгаж эхэлсэн.

Хятад улс ийнхүү “covid-19” халдвартай үр дүнтэй тэмцэж, ялан дийлсэн нь тэдний нэгдмэл бөгөөд хурдан шуурхай ажиллагаатай холбоотой гэж дэлхий нийт харж байна. Шат шатны байгууллагууд маш хурдан ажиллаж, оновчтой шийдвэрийг цаг алдалгүй гаргаж, халдвар авсан хүмүүсийг хурдан илрүүлж, хурдан тусгаарлаж чадсан. Хариуцлага алдсан, асуудалд хойрго хандсан албан тушаалтнуудад тэр дор нь хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь ч чөлөөлж байв.

Мөн ард иргэд нь хэнэггүй загнаагүй. Маш хариуцлагатай, ухамсартай байсан гэж дүгнэжээ. Энэ бүх эмх цэгцтэй, хариуцлагатай байдлын цаана цэрэг цагдаа, хууль хүчнийхний хяналт байсан юм. Энэ бүх зүйлс бүгд хоорондоо маш сайн уялдаа холбоотой ажилласны үр дүн. Хятадад өнөөдөр /2020.03.17/ 20 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нэг ч хүн нас бараагүй байна. Шинэ тохиолдлуудын ихэнх нь гадаадын иргэд.

Эх сурвалж: VOX, BBC, SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж