С.Эрдэнийн бие 30-40 хувийн түлэгдэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2015.11.13-нд нийтлэгдсэн

С.Эрдэнийн бие 30-40 хувийн түлэгдэлтэй байна

“Эрдэнэс-Таван Толгой” компанийн зүгээс өөрийн байрандаа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус компанийн ажилтан С.Эрдэнэ өөрийгөө шатаасан талаар хэлэхдээ "С.Эрдэнийн хувьд хуулийн хүрээнд энэ асуудлыг шийдэж болох байсан. Түүнд хуулийн байгууллагад хандаж асуудлыг шийдэх эрх нь нээлттэй." гэсэн юм.

“Эрдэнэс-Таван Толгой” компанийн зүгээс 203 ажилтантай холбоотой асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар нэмэлт мэдээлэл өгсөнгүй.

Өнөөдөр "Зууны мэдээ" мэдээллийн төвд хэвлэлийн хуралд С.Эрдэнэтэй хамт оролцож байсан 7 хүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Өөрийнхөө биенд бензин цацаж, гал тавин түлэгдсэн С.Эрдэнийн бие 30-40 хувийн түлэгдэлтэй байгаа аж.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж