Австралид буй иргэд дамжин нислэгээр эх орондоо ирэх боломжтой | News.MN

Австралид буй иргэд дамжин нислэгээр эх орондоо ирэх боломжтой

Австралид буй иргэд дамжин нислэгээр эх орондоо ирэх боломжтой

Австралид буй иргэд дамжин нислэгээр эх орондоо ирэх боломжтой

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн БНСУ, Япон Улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор дамжуулан татан авахаар шийдвэрлэсэн.

Эхний ээлжинд буюу гуравдугаар сарын 15-ны өдөр БНСУ-аас эмнэлгийн хяналтад байдаг, өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, эрүүл мэндийн шалтгаантай 244 иргэнийг МИАТ ТӨХК-ийн тусгай хуваарьт нислэгээр эх оронд нь хүргэсэн. Мөн гуравдугаар сарын 16-нд Улаанбаатар-Москва-Берлин, Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгийг тус тус үйлдэж, Улаанбаатар-Истанбулын чиглэлд гуравдугаар сарын 18-ны өдөрнислэг хийхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж буй. 

Цаашид хилийн чанадад зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг харгалзан шаардлагатай тохиолдолд дээрх хотууд руу нэмэлт нислэг зохион байгуулах асуудлыг Улсын онцгой комисс шат дараатайгаар шийдвэрлэх юм байна. Тиймээс Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамнаас /ЭСЯ/ Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотуудаас иргэдээ татах дараа дараагийн нислэгт Австралид буй иргэдээ багтаахаар ажиллаж байгаа аж. 

Иймд дээрх хотуудаар дамжин нисэх шаардлагатай иргэд өнөөдрийн /2020.03.17/ дотор тус ЭСЯ-ны consul@mongolianembassy.org.au хаягаар өргөдөл хүсэлтээ ирүүлнэ үү. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж