Сургалтын төв, кинотеатруудыг энэ сарын 30 хүртэл нээхгүй | News.MN

Сургалтын төв, кинотеатруудыг энэ сарын 30 хүртэл нээхгүй

Сургалтын төв, кинотеатруудыг энэ сарын 30 хүртэл нээхгүй

Сургалтын төв, кинотеатруудыг энэ сарын 30 хүртэл нээхгүй

Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан энэ сарын 11-нээс 16-ныг хүртэл нийтдээ 4825 аж ахуйн нэгж байгууллагын үндсэн үйл ажиллагааг түр зогсоогоод байсан бол өчигдөр /2020.03.16/-өөс үйл ажиллагаа нь хэвийн явагдаж эхэлсэн билээ. Түр зогсоосон байгууллагуудаас дурдвал хүнсний худалдаанаас бусад томоохон их дэлгүүрүүд, үсчин гоо сайхан, гутал захиалга засвар, хими цэвэрлэгээ, гэр ахуйн мод модон хэрэглэл, алт мөнгө үнэт эдлэлийн дэлгүүр гэрэл зураг угаах үйлчилгээнүүд, барьцаалан зээлдэх газар, автомашины худалдаа, бүх төрлийн авто засварын газар, түргэн үйлчилгээний цэгүүд  хамаарч байсан юм.

Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг өнгөрсөн Ням гариг /2020.03.15/-т хуралдах үеэр Хотын захирагч С.Амарсайхан “Иргэдийн зүгээс сургалтын төв, фитнесс, спортын танхимыг нээх санал ирүүлсээр байгаа. Үүнтэй холбоотойгоор зарим амралт, сургалтын төв, фитнесс, ууланд гарч агаар салхинд алхах гарцуудыг нээж эхэлнэ. Гэвч ингэлээ гээд иргэд олноороо нэг дор бөөгнөрч, эрсдэлтэй нөхцөл үүсгэхгүй байх тал дээр хяналтаа сайтар тавих ёстой” хэмээн үүрэг болгосон. Дээрх мэдээллийн дагуу иргэдийн дунд фитнесс болон агаар салхинд гарах гарцуудыг хэзээ нээх вэ гэсэн хүлээлт үүссэн бөгөөд дээрх мэдээллийг албаны хүмүүс үгүйсгэлээ.

ОДООГООР ТОГТООЛ ШИЙДВЭР ГАРААГҮЙ БАЙНА

Тодруулбал, Нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Өнгөрсөн долоо хоногт үйл ажиллагааг нь түр зогсоосон зарим аж ахуйн нэгж, байгууллагад ариутгал халдваргүйтгэл хийгээд, өчигдрөөс үйл ажиллагааг нь нээсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдээс шөнийн цэнгээний газар, саун, фитнессийг нээх, эсэхийг их асууж байна. Зөвхөн гуравдугаар сарын 16 хүртэл үйл ажиллагааг нь зогсоосон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэжлүүлэхээр нээж байна. Харин бусад газруудыг энэ сарын 30-ны өдөр хүртэл үйл ажиллагааг нь зогсоосон хэвээр байгаа. Иргэд агаар салхинд гарч дархлаагаа дэмжих үүднээс хотын дарга ууланд алхах гарц, зарим амралтын газруудыг нээж болох талаар ярьсан ч одоогоор тогтоол шийдвэр гараагүй байна” гэлээ.

Эргэн сануулахад, Нийслэлийн Онцгой комиссын хоёрдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар баар, фитнесс, цанын бааз, йогийн клуб, караоке, саун, дэн буудал, сүм хийдийн үйл ажиллагаа,  амралтын газруудыг гуравдугаар сарын 30-ныг хүртэл хаах шийдвэр гаргасан. Харин ресторан, кафенуудын ажиллах цагийг 22.00 цаг хүртэл болгож өөрчилсөн билээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж