Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газар гуравдугаар сард гадаад улсаас мансууруулах бодисыг эд зүйлд нууж, бусдад төлбөр төлж Монгол улс руу илгээснийг хүлээн авч, худалдан борлуулахаар завдаж байсан этгээдүүдийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Дайвар ачаа авсан иргэнийг тухайн ачаанд хар тамхи нуусан болохыг мэдсэн эсэхээс үл хамааран “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл болох юм. Тиймээс иргэн та аль ч улсын хилээр нэвтрэх тохиолдолд бусдын дайвар ачаа, илгээмж зэргийг авахгүй байх, авсан тохиолдолд тухайн улсын хилээр нэвтрэхээс өмнө задалж үзэх, хууль хяналтын байгууллагын ажилтанд хандан шалгуулахыг зөвлөж байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдвол Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 20.7.3 дахь хэсэгт заасны дагуу 5-12 жил, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 12-20 жил хүртэл, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
Э.БУРАМ
Zochin 2020-03-17 124.158.109.62
Манай ЦЕГ-ын Хар тамхтай тэмцэх газар сайн ажиллаж байгаа. Ирээдүй залуусыг энэ мэт хар амиа бодож, мөнгөнд шунасан юмнууд хорлож, энэ аргаараа хоолоо олж иддэг увайгүй новшнууд их болсон. Мэдээгүй ачаагаа авна гэж байхгүй. Зохих шийтгэлийг хатуу өгөх хэрэгтэй.
Zochin 2020-03-17 202.179.27.9
Монголыг сүйтгэж байгаа эдгээр хүмүүсийг насаар нь хорих эсвэл цаазлах хэрэгтэй.Эд нар бол чимээгүй хар тамхиний тахал тараагчид.Зургийг нь цахимаар тарааж хүмүүст танилцуулах хэрэгтэй.
zochin 2020-03-17 124.158.95.138
hergelsen mansuursan nuhduud ni yalanguya urlag sportiin oddod ene huuli yagaad uilchildeggui yum bol.mungutei hund uilchildeggui iim archaagui huulitai oron zubhun mongol uls bna daa
Зочин 2020-03-17 202.9.46.213
Энэ мэдээлэл нь гуравхан өгүүлбэрээс бүтсэн товчхон атлаа ойлгомжгүй найрууллага, утга дүрмийн алдааг тоолж барахгүй ээ яах вэ?
зочин 2020-03-17 203.91.115.54
цаазын ялыг ганцхүү хар тамхины хэрэг үйлдсэн тохиолдолд хэрэглэнэ гэж сэргээгээд хар тамхи худлалдан борлуулсан хэрэглэсэн этгээдүүдийг цаазлаад эхлэхээр Монголчууд аймхай зүрх муутай юм чинь хэрэглэхээ болиод эхлэнэ дээ
зочин 2020-03-17 202.9.46.202
Ийм хатуу ялтай хэргийг хийгээд л байдагийг нь ойлгохгүй юм … Бодвол баригддаг нь цөөхөн , баригддаггүй нь олон л байх даа .
Trewq 2020-03-17 103.212.119.154
Тэхх, Тэгээд маш их ашигтай, яг л тендер ч юмуу улсын төсөв хумсалдаг баагийнууд байгаад байгаа, оршин тогтнож дэвшээд байгаа шиг л систем үүссэн.
Зочин 2020-03-17 103.57.92.116
Шууд бүх насаар хорь эсвэл цаазал
Зочин 2020-03-17 202.55.188.38
Одоо нoвшнуудыг чангалах цаг болсон.