Дэлхийн хөгжмийн зах зээлийн томоохон төлөөллүүдийн нэг Beats компани өөрсдийн цоо шинэ Powerbeats 4 чихэвчээ олон нийтэд танилцууллаа. Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Walmart сүлжээ дэлгүүрүүдэд албан ёсны нээлтээсээ өмнө нээлтээ хийсэн энэхүү чихэвч өмнөх загвартайгаа адил утсаар холбогдсон бөгөөд хэд хэдэн шинэчлэлүүдийг хийжээ. Үүнд цэнэг барилт өмнө нь байсан 13 цагаасаа 15 цаг хүртэл болон өсч, мөн IPX4 ус болон хөлсний хамгаалалттай болжээ.
Хамгийн том дэвшилт нь Powerbeats 4 чихэвч нь өөр дээрээ Apple-ийн H1 чиптэй болж, бусад төхөөрөмжтөй түргэн холбогдон ажиллах, мөн "Hey Siri" дуу хоолойн удирдлагатай болсон байна. Харин энэхүү чихэвчний дугаралтын хувьд Powerbeats Pro чихэвчтэй ерөнхийдөө төстэй байх ажээ.
Өнгөний сонголтын хувьд хар, цагаан, улаан байх ба цэнэглэгчийн хувьд сүүлийн үед түгээмэл ашиглах болсон USB-A цэнэглэгчтэй байх ажээ. Энэ сарын 18-наас эхлэн Apple, Best Buy зэрэг бусад Beats чихэвчний албан ёсны борлуулагч дэлгүүрүүдээр худалдаалагдах ажээ. Тус чихэвч нь 149 ам.долларын үнэтэй худалдаанд гарна.
Apple компани өнгөрөгч 2014 оны наймдугаар сарын 1-нд Beats компанийг 3 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа болон бэлэн мөнгөөр худалдан авсан билээ. Энэ нь Apple компаний түүхэнд хамгийн өндөр үнээр худалдан авсан компани болсон юм.
Холбоотой мэдээ