“NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад долдугаар тойрог буюу Дорнод аймгийг онцолж байна.
Дорнод аймгийн хувьд өнгөрсөн долоон удаагийн сонгуулиар МАН-д илүү их итгэл хүлээлгэж ирсэн. Энэ удаагийн сонгуульд Дорнод аймгийг хуучин танилууд зорих уу, эсвэл шинэ нэр дэвшигчид явах уу гэдэг нь анхаарал татаж буй. Дорнодын тал руу ямар ямар горилогчид нэр дэвшиж байгаа талаар улс төрийн хүрээнд ярьж байгаа ч энэ тойрогт нэр дэвшигчид хамгийн тодорхой байгаа гэхэд хилсдэхгүй болов уу. Сонгуулийн тухай шинэ хуулиар тус аймагт ногдох мандатын тоо нэгээр нэмсэн учраас МАН, АН-ын дотоодод нэр дэвших эрхийн төлөө “гал ассан” өрсөлдөөнтэй байгаа. Тухайлбал, МАН-ын гишүүдийн хувьд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаас нь гаргаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрөө түдгэлзээд буй. Дорнодчуудын хувьд аль нэг намд түлхүү итгэл үзүүлэхгүй ч ИЗНН, МАН, АН гээд аль алиныг нь сонгож байсан түүхтэй. Энэ удаад Дорнод аймгийг зорих нэр дэвшигчдийн хувьд шинэ нэр дэвшигчид байх болов уу гэсэн таамаг бий. Тиймээс дорнодчууд энэ удаад шинэ сонголтууд хийх болов уу.
Ц.СЭРГЭЛЭН ГЕНЕРАЛТАЙ ДӨРӨӨ ХАРШИХ ХҮН ТОДОРХОЙГҮЙ БАЙНА
Эрх баригчдын хувьд энэ хаврын сонгуулийг хамгийн сонирхолтой эхлүүлсэн нь Дорнод аймгаас нэр дэвшиж, сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаасаа хөөсөн явдал. Н.Номтойбаяр гишүүний хувьд өөрийн хүсэлтээр гишүүнээсээ түдгэлзэх хүсэлтээ өгснөөр Дорнод аймагт нэр дэвшүүлэхгүй байх боломжийг бий болгосон. Тэгвэл Дорнод аймагт МАН-аас нэр дэвших нэг хүн нь тодорхой болсон. Тэр нь Хил, хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн. Тэрбээр сонгуулийн хуулийн дагуу төрийн албаны ажлаа оны өмнө өгч, Дорнод аймагт нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн. Харин түүнтэй хамт ЖДҮ-чин Х.Болорчулууныг явуулах, эсвэл гэдэг эргэлзээ МАН-ын даргад бий. Нэгэнт өөрөө ЖДҮ-д холбогдсон гишүүдийг нэр дэвшүүлэхгүй гэсэн “ам” гарсан учраас Х.Болорчулууны хувьд энэ удаагийн сонгуульд нэр дэвших боломжгүй хүмүүсийн тоонд орж буй. Хэдийгээр Дорнод аймгаас нэр дэвшсэн ч ЖДҮ-ээс, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээл авсан гээд дорнодчууд түүнийг энэ удаад хүлээж авахгүй л болов уу. Уг нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тойрогтоо хийсэн бүтээн байгуулалт, тойргоо тойглосныг нь бодвол МАН-д нэг суудал авчрах байсан. Гэвч эрх баригчдын улс төрийн дүрэм дорнодчуудад шинэ сонголт хийх үү, эсвэл гэдэг сонголтын өмнө аваачсан. Гэхдээ МАН-ын дарга У.Хүрэлсүхэд Х.Болорчулууныг явуулахгүй гэвэл Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр гэсэн сонголт бий. Түүний хувьд шинэ залуу улстөрч төдийгүй сүүлийн үед олонд танигдсан шинэ дүр болоод буй. Гэвч түүнийг М.Энхболдын “хүн” гэж харвал У.Хүрэлсүх нэр дэвшүүлэхгүй байх магадлалтай. Тиймээс Б.Энхбаярын хувьд Уухай хөдөлгөөн хэмээн улс төрөө хийж буй.
АРДЧИЛСАН НАМ ДОРНОДЧУУДАД ХУУЧЧУУЛАА САНАЛ БОЛГОНО
Дорнодын хүргэн П.Алтангэрэл энэ удаад өрсөлдөхөөр яригдаж буй. Түүнээс гадна ИЗНН-аас угшилтай УИХ-ын гишүүн асан М.Зоригтын нэр ч яригдаж байсан юм. Улс төрийн хүрээнд төдийгүй УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хэлсэнчлэн АПУ-ийн П.Батчимэгийг Дорнод аймагт нэр дэвших гэж байгаа гэсэн мэдээлэл үгүйсгэгдэж байна. АПУ-ийн П.Батчимэгийн хувьд энэ удаад Дорнод аймгийг зорихгүй гэнэ. Мөн Дорнод аймгийн Ардчилсан намын дарга У.Даш гэх залуугийн нэр ч дуулдаж буй.
Дорнод аймгаас УИХ-д сонгогдож байсан гишүүд:
- 1992: МАН-ын гишүүн Д.Базарсад, Д.Дагвасүрэн, Ц.Төрмандах
- 1996: АН-ын гишүүн Д.Энхбаатар, С.Зориг, С.Билэгсайхан
- 2000: МАН-ын гишүүн Б.Баатарзориг, АН-ын гишүүн Д.Базарсад, ИЗНН-ын гишүүн С.Оюун
- 2004: МАН-ын гишүүн Д.Одбаяр, АН-ын гишүүн М.Зоригт, Д.Базарсад
- 2008: МАН-ын гишүүн Ц.Шинэбаяр, АН-ын гишүүн П.Алтангэрэл
- 2012: МАН-ын гишүүн Н.Номтойбаяр, Бие даагч Х.Болорчулуун
- 2016: МАН-ын гишүүн Н.Номтойбаяр, Х.Болорчулуун
- 2020:?
Ш.ЧИМЭГ
16 дугаар хорооны иргэн Ч.Чулуунбаатар. 2020-03-17 202.21.109.61
итгэж байна… дэмжиж байна…..П.Батчимэгт сайны ерөөл өргөе…..Улсын Их Хурлын гишүүн болноо.. болно…
16 дугаар хорооны иргэн Ч.Чулуунбаатар. 2020-03-17 202.21.109.61
" П.Батчимэг нь сайн менежер…..ажилсаг бүсгүй юм… Улсын төсөвт маш их татвар өгдөг…. Шилдэг бизнес лейди учир дэвшүүлэх нь Дорнодчуудад Баян-Уул, Эрээн хороо, Баяндун, Цагаан овоочуудад их хэрэгтэй юм… Тэд ч ажилсаг.. Эрүүлийг хамгаалахын сайд, хурандаа З.Дугар сайд, Р.Бурмаа сайд,, Хөдөлмөрийн баатар улсын мэргэн Цэвээн, алдарт хоньчин Р. Цагаан дамдин… Төрийн шагналтай Р.Батаа шилдэгчүүдпийн ажиллаж амьдарч байгаа нутаг юм…
Энэ домогт нутагт Ажилсаг П.Батчимэг гарна гэдэг
Нэр дэвшигч 2020-03-17 202.126.88.221
Нутгийн уугуул, суугуул, нутагтаа хийсэн бүтээсэн юмтай, нутгаа гэсэн чин сэтгэлтэй залуучууд дээр биздээ. ЖДҮ-чин, тэтгэврийн өвөө нар залуучуудаа дэмжээд, ач зээгээ хараад гэртээ амьдралдаа.
irgen 2020-03-17 202.126.89.184
Sergelen Dornodiin unagan hun shuu
Дорнодоос ирсэн хүн 2020-03-17 103.57.93.177
МАНАН бүлэглэлийн харьялалгүй , олигархийн гар хөл биш, эрдэм мэдлэгтэй, залуу хүн гарч ирнэ гэж бодож байна.
ЗОЧИН 2020-03-17 66.181.181.213
АН-С АЛТАНГЭРЭЛ, МАН-С НОМТОЙБАЯРЫГ ДЭВШҮҮЛБЭЛ 2-УУЛ ГАРНА, ЭНХБАЯР БИЕ ДААГААД ДЭВШВЭЛ ХААЛГАГҮЙ ГАРНА.
zochin 2020-03-17 202.72.245.165
Sergelen Dornodiin hun shtee Dornodod torson Eej ni manai Matad sumiinh
Зочин 2020-03-17 203.91.119.42
Болорчулуун их юм хийсэн шүү, нүдэн дээр харагдаж байгаа юмыг харалуулаад яахавдээ, энэ Болорчулууныгаа сонгоноо Дорнодчууд бид.
Баатар 2020-03-17 122.201.22.96
ЖДҮ _чин Болорчулуун хэрэггүй дээ одоо тэд болсон
Irgen 2020-03-17 192.82.72.23
Ta narin zahialgaar bichseneer boldogch yum bish bh dornodchuud bolorchuluunaa songohoo heneer ch zaalgahgui shuu malnuudaa
Зочин 2020-03-17 66.181.161.78
Яаж ч бодсон Энхбаяр дээр шүү. Аав нь Чойбалсан хотын захирагч байсан Баттөмөр учраас элэгтэй л байж таараа. Шударга сайн хуульч
Дорнодоос ирсэн хүн 2020-03-17 103.57.93.177
Наад баттөмөр гээд намын дарга байсан нөхөр юу ч хийгээгүй шүү. 96 онд нэр дэвшээд ялагдсан. Юмыг үнэнээх нь ярих сайхан шүү. Наад энхбаяр чинь их шударга биш, б**с долоогч гээд хүмүүс ам муутай байна лээ.
Залуу Энхбаяр 2020-03-17 64.119.27.112
Энхбаяр нь дээрээ, залуу хүн
Дорнодоос ирсэн хүн 2020-03-17 103.57.93.177
Наад энхбаяр чинь их шударга биш, б**с долоогч гээд хүмүүс ам муутай байна лээ.
Золоо 2020-03-17 122.201.22.61
Шинэ залуу хүнээ сонгохоо. ЖДҮ хэрэггүй
Дорнодынхны чин хүсэл 2020-03-17 64.119.16.11
Сэргэлэнг яахаараа дорнодчууд сонгоно гэж. Хэнтийрүүгээ зайлаач. Дорнодын тэнэгүүд гадны ацуудыг гаргаж хаяад толгой дээрээ баалгахдаа таарсан пизданууд. Болорчулуун одоо дорнод финансаараа ждү_гийн мөнгөө хичнээн жил угаах юм. Ардчилсан нам марлагар хараа боль. Дорнодын хүнийг л тавь. Сэргэлэнгээ зайлуулаад Энхбаярыг тавь. Ардчилсан намыг сонгох хэрэгтэй МАН хэчнээн жил дорнодынхныг зайдлах гээд байна. Одоо зайл
Зочин 2020-03-17 192.82.78.60
АЛТАНГЭРЭЛ ҮҮ БОЛЬЖ ҮЗЭЭРЭЙ, ӨМНӨ ГАРГААД ЮУ ХИЙСЭН БИЛЭЭ, ӨӨРӨӨ БАЯЖААД ЯВСАН НАМАА ХОГ ДЭЭР ХАЯД Л АМИА БОДСОН, ТЭГЭЭД Ч ӨВӨРХАНГАЙН ХҮН, МАНАЙД СЭТГЭЛ БАЙХГҮЙ, ДАШ ЭНЭ ТЭР ДЭМИЙ БИЗ ДЭЭ, ХАРИН БОЛОРЧУЛУУН БАДАМСҮРЭН 2 БАЙЖ БОЛОХ ЮМ.
Уншигч 2020-03-17 139.5.217.45
Яаж ч бодсон АН дээрээ
Зочин 2020-03-17 202.9.46.175
Одоо ЖДҮ-чид хүчирхийлэгч авилгачид алуурчдыг сонгохгүй
Зочин 2020-03-17 202.9.46.175
МАХНаас нэр дэвшигч нар гарч ирэх байхаа
зочин 2020-03-17 202.131.225.150
АН-с нэр дэвших хоёр л арай арай дээрүү бусад нь паак юм биш үү
Зочин 2020-03-17 64.119.20.108
Шинэ залуу хүн нь дээр
Зочин 2020-03-17 202.126.89.119
Хамгийн зөв сонголт Энхбаяр
Зочин 2020-03-17 202.126.88.46
Шинэ хүн сонгох болноо
Зочин 2020-03-17 202.55.188.38
Болорчулуун дэвших байхаа. ЖДҮ авсан гээд банк бусаар хүүлээгүй, аймагтаа хэрэгтэй зүйлд нь зарцуулсан гээд Дорнодынхон ярьж байгаа
Иргэн 2020-03-17 66.181.181.25
ЖДҮчидийн намын хувьд энэ аймагт Номтойбаяраас өөр суудал авах хүн алга шив дээ
Зочин 2020-03-17 103.229.122.197
Болорчулуун маш буруу хүн шүү!!!
Зочин 2020-03-17 202.126.89.190
Сэргэлэн гарахгүй ээ.Хэн ч юм.Болорчулуун нам нь тойрог өгөхгүй бол бие даагаад дэвшиж болно.МАН-ын тэнэгүүдийг тархидаад гарах амархан.Б.Энхбаяр бие даагаад гарах боломжтой.АН-аас дэвшиж гараад ч нэмэргүй.энэ удаа ман олонхи болно.
Дорнодын иргэн 2020-03-17 64.119.21.9
Дорнодод нэр горилж яваа ман-н энхбаяр гэх усан толгой хууль зүйн яамны дэд сайд байхдаа нямдоржийг огцруулж, хууль зүйн салбарыг цэгцлэхгүй үлийгээ хийж явсан юм бол оо? Цүнх баригч, кранаар өргүүлдэг энэ нусаак худлаа шүү.
Зочин 2020-03-17 43.242.243.82
Алтангэрэл, Сэргэлэн 2 хамгийн боломжийн сонголт байна.
ЗОЧИН 2020-03-17 103.212.118.134
ТӨРӨӨС МӨНГӨ СААГЧ САЙД НЯМДОРЖИЙН ОРЛОГЧ БАЙСАН, МАН-ЫН БОДЛОГЫН ЭСРЭГ ЯВЛАА ГЭЖ ТҮҮНИЙГ ХҮРЭЛСҮХ, НЯМДОРЖ НАР ОГЦРУУЛЖ БАЙСАН ЭНХБАЯР ЭНД НЭР ДУРДСАНААС ХАМААГҮЙ ИЛҮҮ МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ, ШУДАРГА, УИХ-Д БАЙХ ХЭРЭГТЭЙ ХҮН МӨН, МАН-С ДЭВШҮҮЛЭХГҮЙ НЬ ТОДОРХОЙ, БИЕ ДААГААД ДЭВШВЭЛ ГАРАХ МАГАДЛАЛ ӨНДӨР БНА ДАА, 1 НЬ АН-ААС ГАРАХ БИЗЭЭ.
Хэнтийн хүү 2020-03-17 64.119.25.149
Алтангэрэлийгээ Дорнодчууд дэмжээ ядахдаа хулгай хийхгүй худлаа хэлэхгүй
Амьжиргаа ажилтай хүн
Зочин 2020-03-17 66.181.171.34
Зальны хүүдий марлайсан хар юмыг хэн сонгох вэ дэ
Зочин 2020-03-17 122.201.21.221
Marlagar har , tsergiin parazit hoyor luuluu duu. Nutgiin ner hundtei hunee gargaaeai
Иргэн 2020-03-17 122.201.26.172
Шинэ салхи сэвэлзэх биз ээ
Зочин 2020-03-17 139.5.216.70
soronzonbold ner devshihguimuu