Сонгууль 2020: Дорнодчууд шинэ сонголт хийх үү?

Хуучирсан мэдээ: 2020.03.17-нд нийтлэгдсэн

Сонгууль 2020: Дорнодчууд шинэ сонголт хийх үү?

Сонгууль 2020: Дорнодчууд шинэ сонголт хийх үү?

“NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад долдугаар тойрог буюу Дорнод аймгийг онцолж байна.


Дорнод аймгийн хувьд өнгөрсөн долоон удаагийн сонгуулиар МАН-д илүү их итгэл хүлээлгэж ирсэн. Энэ удаагийн сонгуульд Дорнод аймгийг хуучин танилууд зорих уу, эсвэл шинэ нэр дэвшигчид явах уу гэдэг нь анхаарал татаж буй. Дорнодын тал руу ямар ямар горилогчид нэр дэвшиж байгаа талаар улс төрийн хүрээнд ярьж байгаа ч энэ тойрогт нэр дэвшигчид хамгийн тодорхой байгаа гэхэд хилсдэхгүй болов уу. Сонгуулийн тухай шинэ хуулиар тус аймагт ногдох мандатын тоо нэгээр нэмсэн учраас МАН, АН-ын дотоодод нэр дэвших эрхийн төлөө “гал ассан” өрсөлдөөнтэй байгаа. Тухайлбал, МАН-ын гишүүдийн хувьд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаас нь гаргаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрөө түдгэлзээд буй. Дорнодчуудын хувьд аль нэг намд түлхүү итгэл үзүүлэхгүй ч ИЗНН, МАН, АН гээд аль алиныг нь сонгож байсан түүхтэй. Энэ удаад Дорнод аймгийг зорих нэр дэвшигчдийн хувьд шинэ нэр дэвшигчид байх болов уу гэсэн таамаг бий. Тиймээс дорнодчууд энэ удаад шинэ сонголтууд хийх болов уу.

Ц.СЭРГЭЛЭН ГЕНЕРАЛТАЙ ДӨРӨӨ ХАРШИХ ХҮН ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

Эрх баригчдын хувьд энэ хаврын сонгуулийг хамгийн сонирхолтой эхлүүлсэн нь Дорнод аймгаас нэр дэвшиж, сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаасаа хөөсөн явдал. Н.Номтойбаяр гишүүний хувьд өөрийн хүсэлтээр гишүүнээсээ түдгэлзэх хүсэлтээ өгснөөр Дорнод аймагт нэр дэвшүүлэхгүй байх боломжийг бий болгосон. Тэгвэл Дорнод аймагт МАН-аас нэр дэвших нэг хүн нь тодорхой болсон. Тэр нь Хил, хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн. Тэрбээр сонгуулийн хуулийн дагуу төрийн албаны ажлаа оны өмнө өгч, Дорнод аймагт нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн. Харин түүнтэй хамт ЖДҮ-чин Х.Болорчулууныг явуулах, эсвэл гэдэг эргэлзээ МАН-ын даргад бий. Нэгэнт өөрөө ЖДҮ-д холбогдсон гишүүдийг нэр дэвшүүлэхгүй гэсэн “ам” гарсан учраас Х.Болорчулууны хувьд энэ удаагийн сонгуульд нэр дэвших боломжгүй хүмүүсийн тоонд орж буй. Хэдийгээр Дорнод аймгаас нэр дэвшсэн ч ЖДҮ-ээс, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээл авсан гээд дорнодчууд түүнийг энэ удаад хүлээж авахгүй л болов уу. Уг нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тойрогтоо хийсэн бүтээн байгуулалт, тойргоо тойглосныг нь бодвол МАН-д нэг суудал авчрах байсан. Гэвч эрх баригчдын улс төрийн дүрэм дорнодчуудад шинэ сонголт хийх үү, эсвэл гэдэг сонголтын өмнө аваачсан. Гэхдээ МАН-ын дарга У.Хүрэлсүхэд Х.Болорчулууныг явуулахгүй гэвэл Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр гэсэн сонголт бий. Түүний хувьд шинэ залуу улстөрч төдийгүй сүүлийн үед олонд танигдсан шинэ дүр болоод буй. Гэвч түүнийг М.Энхболдын “хүн” гэж харвал У.Хүрэлсүх нэр дэвшүүлэхгүй байх магадлалтай. Тиймээс Б.Энхбаярын хувьд Уухай хөдөлгөөн хэмээн улс төрөө хийж буй.

АРДЧИЛСАН НАМ ДОРНОДЧУУДАД ХУУЧЧУУЛАА САНАЛ БОЛГОНО

Дорнодын хүргэн П.Алтангэрэл энэ удаад өрсөлдөхөөр яригдаж буй. Түүнээс гадна ИЗНН-аас угшилтай УИХ-ын гишүүн асан М.Зоригтын нэр ч яригдаж байсан юм. Улс төрийн хүрээнд төдийгүй УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хэлсэнчлэн АПУ-ийн П.Батчимэгийг Дорнод аймагт нэр дэвших гэж байгаа гэсэн мэдээлэл үгүйсгэгдэж байна. АПУ-ийн П.Батчимэгийн хувьд энэ удаад Дорнод аймгийг зорихгүй гэнэ. Мөн Дорнод аймгийн Ардчилсан намын дарга У.Даш гэх залуугийн нэр ч дуулдаж буй.

Дорнод аймгаас УИХ-д сонгогдож байсан гишүүд:

  • 1992: МАН-ын гишүүн Д.Базарсад, Д.Дагвасүрэн, Ц.Төрмандах
  • 1996: АН-ын гишүүн Д.Энхбаатар, С.Зориг, С.Билэгсайхан
  • 2000: МАН-ын гишүүн Б.Баатарзориг, АН-ын гишүүн Д.Базарсад, ИЗНН-ын гишүүн С.Оюун
  • 2004: МАН-ын гишүүн Д.Одбаяр, АН-ын гишүүн М.Зоригт, Д.Базарсад
  • 2008: МАН-ын гишүүн Ц.Шинэбаяр, АН-ын гишүүн П.Алтангэрэл
  • 2012: МАН-ын гишүүн Н.Номтойбаяр, Бие даагч Х.Болорчулуун
  • 2016: МАН-ын гишүүн Н.Номтойбаяр, Х.Болорчулуун
  • 2020:?

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж