Тайланд Улсад 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 17.00 цагийн байдлаар шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан тохиолдол 33-аар нэмэгдэж, нийт 147 болсныг тус улсын Нийтийн эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ. Эдгээр 33 хүний 16 нь өмнө халдвар авсан нь бүртгэгдсэн хүнтэй харьцаанд орсон, 17 нь гадаадын иргэдтэй ойр харилцсан эсвэл гадаадаас ирсэн болохыг Нийтийн эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Рунгруэнг Китпати мэдээлэв.
Үүнтэй холбогдуулан Тайландын Засгийн газар шинэ төрлийн коронавирусийг халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор 50-аас дээш хүн цуглардаг газрууд болох дунд болон их, дээд сургуулиуд, боксын стадион, бар зэрэг олон нийтийн үйлчилгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар хаах, мөн ирэх дөрөвдүгээр сард тохиох уламжлалт Шинэ жил-Сонгкраны баярыг хойшлуулах шийдвэр гаргав.
Иймд иргэд Та бүхэн хувийн ариун цэврийг чанд сахиж хүн олноор цугларсан газарт аль болох очихгүй байхад анхаарна уу.
Шаардлагатай тохиолдолд 081-802-0930, 081-802-2942 дугаарын утсаар холбогдоно уу.
Эх сурвалж: БАНГКОК ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ