ОБЕГ болон нийслэлийн Онцгой байдлын газарт тус бүр 10 сая төгрөг хандивлалаа

Хуучирсан мэдээ: 2020.03.16-нд нийтлэгдсэн

ОБЕГ болон нийслэлийн Онцгой байдлын газарт тус бүр 10 сая төгрөг хандивлалаа

ОБЕГ болон нийслэлийн Онцгой байдлын газарт тус бүр 10 сая төгрөг хандивлалаа

Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг дэмжих, онцгой нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад дэмжлэг үзүүлэхээр БНСУ-ын “RHP” компаниас ОБЕГ болон нийслэлийн Онцгой байдлын газарт тус бүр 10 сая төгрөг хандивлав. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, төлөөлөгч Н.Баярмөнх, Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, “RHP” ХХК-ийн ерөнхий захирал Мёнг Жэ Сонь, тус компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Б.Чингүүн нар арга хэмжээнд байлцав.

“RHP” компани нь Улаанбаатар хотын нийтийн тээврийг шинэ түвшинд гаргах, цахилгаан соронзон галт тэрэг нэвтрүүлэх судалгааны ажлыг өөрсдийн хөрөнгөөр хийж байгаа юм. Компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Б.Чингүүн “Шинэ коронавируст халдвар дэлхий дахинд тархад байгаа энэ үед манай компанийн зүгээс ОБЕГ болон нийслэлийн Онцгой байдлын газарт сэтгэлийн дэм үзүүлэхийг зорилоо. Халдвараас урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал” гэсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж