Сүү ХК УОК-т 20 сая төгрөгийн бүтээгдэхүүн хандивлалаа | News.MN

Сүү ХК УОК-т 20 сая төгрөгийн бүтээгдэхүүн хандивлалаа

Сүү ХК УОК-т 20 сая төгрөгийн бүтээгдэхүүн хандивлалаа

Сүү ХК УОК-т 20 сая төгрөгийн бүтээгдэхүүн хандивлалаа

Сүү ХК нийгмийн хариуцлагын бодлогоо биелүүлэн, улс орны аюулгүй байдал, ард түмний эрүүл энхийн төлөө цаг наргүй хөдөлмөрлөж буй Улсын онцгой комиссын баг бүрэлдэхүүний дархлааг дэмжих, ажлын эрч хүчийг нэмэгдүүлэх зорилгоор 20,000,000₮-ийн аарц, ааруул нэрийн бүтээгдэхүүнүүдийг хүнсний хэрэгцээнд нь хандивлалаа.

Монгол хүний дархлаа сайн, эрүүл чийрэг байхын үндсийн үндэс нь өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг сүү, цагаан идээнд оршдог бөгөөд ааруул, аарцнаас биед хэрэгцээтэй чухал амин дэмүүд, эрдэс, уургаа нөхдөг онцлогтой. Иймээс үндэсний үйлдвэрлэгч Сүү ХК “Сүүн сэтгэл” хандивын аянд хүнс үйлдвэрлэгчдээ манлайлан оролцож, дэмжлэг үзүүллээ.

Хандивыг УОК-т уламжлан гардуулна уу хэмээн Сүү ХК, Монголын Хүнсчдийн холбоо, бусад хүнс үйлдвэрлэгчдийн хамтаар ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаанд хүлээлгэн өглөө. Ч.Улаан сайдын зүгээс санаачилга гарган, дэмжин ажиллаж буй хүнс үйлдвэрлэгчдэд талархлаа илэрхийлэхийн зэрэгцээ “Эрүүл хүнс бол Монгол хүн эрүүл байхын баталгаа” гэдгийг онцлон дурдлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өлд 2020-03-16 202.179.31.96

Энэ банкууд Монгол төрийн тусгаар тогтонолд занал хийж байна, Монголын төлөө гэсэн шинэ банк байгуулах, гаднаас банк оруулах чухал болло.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж